Гэхдээ л энэ шийдвэрийг гаргасандаа би баяртай байгаа


Сайн уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 30 гарч яваа хүүхэдгүй нөхөрт гарч амжаагүй гэх үү дээ. Хүнтэй суухгүй гэсэндээ ганц бие амьдарч байгаа юм биш ээ. Өөрийнхөө хүслээр гэх нь хаашаа юм нэг эрийн хоёрдахь амьдрал нь болоод л хэдэн жилийн нүүрийг үзлээ. Оюутан байхдаа өөрийнхөө ухаан санааг арчаа муутай эр хүнд даатгахгүй юм шүү гэсэн бодлоор дүүргэсэн байж дээ эргээд бодохноо. Найз охиныхоо төрсөн өдөрт очиж байгаад л ахынх нь найзтай танилцсан минь энэ амьдралаар амьдрах эхлэл байсан даа.
14518826_10155205107529045_564542178_n

Эхний жилүүдэд мэдээж сайхан л байлаа би сургуулиа төгсөн ажилд орж цалингаараа өөрийгөө хангалттай болгож хайр маань намайг юмаар дутаахгүй л байлаа. Баяр ёслол болон хүссэн үедээ хамт байж чадахгүй ч хамтдаа байх өдрүүдийг яаж ийгээд гаргачихдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ амьдрал маань надад таалагдахаа больж байна. Би өөрийн гэсэн үр хүүхэдтэй болохыг хүсдэг гэтэл нөгөөх маань энэ тал дээр огт зөвшөөрдөггүй нэг удаа хэлтэл бөөн асуудал болсон. Чамайг би юугаар ч дутаагаагүй өөр чамд юу хэрэгтэй юм гэдэг байгаа. Би ч гэж би өөрийгөө тэрэнд мөнгөний хүүхэн мэтээр ойлгуулсан байгаа юм. Тэгж ойлгохоос яахав би ямар тэрнийг халамжлана энэ тэр гэж байсан биш. Надтай уулзах болзоо, үзвэр үзэх, элдвийн бэлэг сэлт нь надад таалагдаж би өөрийнхөө зүрх сэтгэл ирээдүйн амьдралаа мартсан байжээ.

Энэ сэдвийг хөндөхөд багийн найз охинтойгоо санамсаргүй гудамжинд тааралдсан маань хамаатай л даа. Ангийн охин бид 2 хэн хэнийхээ амьдралыг сонирхон асууж байлаа. Тэр охин манай ангид гайгүй сурлагатай хүүхдийн тоонд ордог байсан л даа. Сургууль төгсөж өөрийн гэсэн мэргэжилтэй болсон ч түүгээрээ удаан ажиллаж чадаагүй гэсэн. Хамгийн сонирхолтой нь гэр бүлтэй бүр гурван хүүхдийн ээж болчихож. Надаас гэр бүл үр хүүхэд гээд л асуулаа. Гэтэл би тэр өдрийг хүртэл бараг хүнтэй сууж хүүхэд гаргаагүй гэдгээрээ бараг л бахархаж байсан байх аа. Хариу хэлж байхдаа өөрөөсөө ганц сайн ичсэн дээ. Ангийн маань охин нөхөр, хүүхдүүдийнхээ тухай ярьж байхдаа нүд нь гэрэлтээд дуу хоолойных нь өнгө хүртэл шал өөр сэтгэгдэл төрүүлж би гэдэг хүн анх удаа гэр бүлтэй хүнд атаархаж үзлээ. Тэр болтол юугаа бодож явсан тэнэг толгой вэ гэж хүртэл өөрийгөө зүхсэн дээ.

Надад гэр бүл өөрийн гэсэн амьдралыг зөвлөөгүй ч сануулж өгсөн багийн найздаа би маш их баярласан. Харин энэ захиаг бичих болсон шалтгаан маань над шиг олон эмэгтэй өөрийнхөө богино бодлоос болж сайхан цаг хугацаа амьдралаа битгий үрээсэй гэсэндээ би бичлээ. Хүн найз нөхөдөө ч гэсэн сонгохдоо анхаарах хэрэгтэй юм билээ. Миний эргэн тойрны найз хүүхнүүд дунд над шиг амьдралаар амьдарч байгаа нь цөөнгүй байсан нь би өөрийнхөө амьдралын хэв маягийг буруу чигт яваад байгааг анзаарах боломжийг өгөөгүй юм шиг санагддаг. Гэхдээ өөрийгөө зөвтгөх гээгүй л дээ. Одоо би цаашдынхаа амьдралыг ихэд сайхнаар төсөөлж байгаа.

Нөгөө хүнээсээ ч холбоогоо тасалсан санахгүй л байна тийм ч их хайртай байсан биш бололтой. Сэтгэл маань арай хөнгөхөн болчихсон ч юм шиг бодогдох болсон. Гэр бүлийн амьдралд би бэлэн гэж өөрийгөө хэлэхгүй ээ. Гэхдээ л энэ шийдвэрийг гаргасандаа би баяртай байгаа. Миний сэтгэлийг хуваалцаж байгаа та нарт баярлалаа.

12 Comments

  1. ккк says:

    Азгүй амьтан л чам шиг ийм янхантай суух байхдаа хөөрхий

  2. Haha says:

    Ungu mungund durtai huuhen yum. Iim hyamdhan huuhnuud mongoloor neg bna daa chaavaas

  3. de says:

    өөрийн бодолгүй бусдын амьдралаар өөрийгөө жишиж хүнээс дутах вий гэхээс шээс нь гоождог хүмүүс нэг иймэрхүү

  4. i says:

    chi zov shiidver gargajee. ur huuhedtei bna gedeg yamar ch zuilees iluu az jargaltai bdag yum shuu 

  5. H says:

    Tiin shuu chi bol ter zaluugiin omch bas oor orchin oor medremj bsn bh ghde odoo ooriin ger bul amidralaa bodson tumen zow, chmg gsn setgeltei ur huuhde gsn setgeltei zaluug songooroi ted bugdiig zohitsuulaad hiij buteej chaddag yumblee !

  6. soogi says:

    Nas bol dajgui baina.Gehdee ireeduin nuhruu songohdoo ungu mungiin bas tohiruulaad harahgui bol hov hooson,deerees n bas umnuh ger bulee tejeedeg huntei nas yavlaa geed yarch sandraad suuchihval zovon shuu.Uurusu hed ah ,halamjtai aytaihn aash aranshintai ganc bie humuus bas bainaa bain

  7. Нээрээ says:

    Чи ухаарахад оройтоогүй ээ. Насаараа тэгэж амьдарч байгаа бүсгүйчүүд олон байна. Харин одоо чи гэр бүлтэй болох юм бол илүү нухацтай хандахаар болсон байгаа. Гэхдээ өнгө мөнгө харж битгий хүнийг сонгоорой. Тийм хүүхнүүд аз жаргалаар гундуухан амьдарч байгаа шүү. Халтар гартай ч гэсэн зөвхөн чамайг л хайрлаж гар дээрээ өргөж явах залуугийнх болоорой. “Халтар гар”гэдгийг хулгайч, луйварчин, архичин арчаагүй гэдэг утгаар хэлээгүй гэдгийг ойлгоно бизээ. Ажлын халтар гар юм шүү.

  8. zochin says:

     uhaan suutlaa hunii nuhur hulgailj ail ger bul buzrlahgui l yavah min.Uur zamaar sain saihaniig bii bolgoj uhaaral suuj bolno shuu,huntei suulerch yum avahiin don tussan huuhnuud tsaashid ch shunal ni arilahgui kkkk

  9. zochin says:

    Manihan neg negnee ingej muuhai helhee boliochee.Ene busgui uuriinhee bodoj sanaj yavdagaa l bichsen baina Chamd gej helhed chi 30 garch yavaa yag jinhene nuhurt garch huuhed gargad nas chin baina.Ungursun um bodoj uuriigee eldveer zovooh hereggui chi yamar gem hiisen bish.Er n bol 20 hedtei uuch uhaaragui huntei suusan bolj heden huuhed gargal 30 hedtei heden nuhruus salsan gantc bie emegteichuud ihk baigaa shuu tcaana.

  10. Gugyggff says:

    Sain huntei uchirch az jargaltai unur utgun ail ger bolooroi. Amjilt

  11. KAKA says:

    Тэнэг гичий будсын дэсвгэр болж болчихоод одоо хөөрхий ямар эргүү төлөгийг хуурах бол……

  12. зочин says:

    Чам шиг эд баялаг мөнгөнд дуртай хүүхэнд сайн эр заяах болов уу яах бол,эрчүүд эмэгтэй хүний сайхан сэтгэлийг их хардаг юм шдэ.Хүний амьдралаас хумсалж амьдарсны чинь нүгэл гэж бас би ээлж дараатай ч байдаг.Чиний үйлдсэн завхай явдалын чинь хариу ирнэ шүү бүү гайхуул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.