Жижигхэн биетэй гэрийн эзэгтэй хэдхэн жилийн дотор булчинлаг залуу болж хувирчээ


Юм болгон хоёр талтай гэдэг. Орчин үеийн анагаах ухааны хөгжил ч мөн адил. Урьд нь найдваргүй гэгдэж байсан олон хүний амийг авардаг болсон сайн. Гэвч нөгөө талаас энэ их боломжийг гаж гэмээр байдлаар ашигладаг хүн олон болж. Жишээ нь Калифорнид амьдардаг Коди Харман гэгч энэ эмэгтэй/эрэгтэй. Байгаль уг нь Кодийг эм хүйстэй болгосон байж. Гэвч тэр ямагт дотроо өөрийгөө эр хүн гэж мэдэрдэг байсан юм байх. Тийм ч болохоор нөхөрт гарч хуримаа хийж байхдаа ихэд гутарч гунисан юм гэнэ.

Нэгэнт л өөрийгөө дотроо эрэгтэй хүн гэж мэдэрч байсан болохоор сексийн хувьд эрэгтэй хүнийг бус эмэгтэй хүнийг хүсдэг байсан юм байх. Тэгээд нөхөрт гарснаас хойш энэ бүх нууц хүслээ дарж их тэвчиж шаналасан гэнэ. Тэгээд 2008 онд хүйсээ солиулахаар шийдсэн гэнэ. Шийдвэр нь 2012 онд хэрэгжихэд нөхөр нь салсан нь ойлгомжтой. Мөн гэр бүл түүнтэй харилцаагаа бүрэн тасалсан аж.

Зүгээр нэг эрхтэн суулгаснаар эрэгтэй болчихгүй дааврын болон гоо сайхны шат дараалсан үнэтэй олон хагалгаа, нөхөн сэргэлт шаардлагатай болдог. Одоо байдал ийм.

Хүйсээ солихоос өмнө мастер тогооч хийдээг байсан Харман одоо бодибилдингийн дасгалжуулагч хийдэг бөгөөд хүйсээ сольсон хүмүүсийн дундах бодигийн тэмцээнд түрүүлж мисс/мистер болсон гэнэ.

2 Comments

  1. bb says:

    baiglaas emegtei bolj torchood eregtei boloh gj hohoo awhuulsan bna tseejnii sorviig ni hardaa, bas erhtenee soliulsan baih asar ih tewcheer zorig yum daa

  2. Raijin says:

    Хөдөлмөр тэвчээр зүтгэл нь үнэхээр мундаг юм.аа хэлэх үг алга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.