Нөхрийгөө гомо юм болуу гэж бодож эхэлсэн. Гэтэл…


Та бүхэнд энэ үдшийн мэнд хүргье. Нэг зүйлд зөвлөгөө өвөх гэсэн юмаа. Нөхөртэйгөө ханилаад 12 жил болжээ. 1 охинтой. Нөхөртөө маш их итгэдэг байсан. Гэтэл тэр минь намайг хуурсан, нилээн хэдэн удаа юм шиг байна лээ, нэг хүүхэн нь бүр хүүхдийг нь төрүүлсэн гээд надруу бичиж, залгаж дарамталдаг болсон, бусдыг нь ч сайн мэдэхгүй байна, хоорондоо бичиж байсан шалиг үгтэй мсж-ийг нь л уншиж байж мэдсэн. Тэгээд би 2 жил хараад тэр нэг хүүхэнтэйгээ холбоогоо таслахгүй болохоор нь охиноо аваад явсаан.

14518826_10155205107529045_564542178_n

Одоо тусдаа амьдраад 1 жил болж байна. Салж явснаас хойш намайг гуйдаггүй байсан. Би нэгэнт алдсан, одоо чи тэгээд яах гээд байгаан бэ, чамд дарамтлуулж амьдарч чадахгүй гээд надруу ууралдаг, гол асуудал сүүлийн хэдэн жил бид 2 сард 1-2 удаа л секс хийж байсан. Тэр болгонд би л гуйж байж хийдэг байлаа. Цүнхнээс нь хэд хэдэн удаа виагра олж байсан. Тэр үед чамтай унтах гэж авсан гэж хэлдэг байсан, тэгээд би секс хийе гээд өдөхөөр ядраад байна гээд унтаад өгдөг.

Тэгээд надад секс хэрэгтэй байна гэхээр донтой авгай минь өөр хүн олж унт гэдэг байсан. Би биеийн хувьд өндөр туранхай, жижигхэн хөхтэй, тийм болохоор намайг голдог юм болуу, царай бол дажгүй. Би бүр сүүлдээ нөхрийгөө гомо юм болуу гэж бодож эхэлсэн. Гэтэл өөр хүүхнүүд гарж ирсэн. Одоо тэгээд уучлаад гэртээ харихуу яахуу л гэж бодоод байна, охиноо харахаар их хэцүү юмаа. Та нар минь доромжлолгүйгээр зөвлөгөө өгөөрэй, баярлалаа.

17 Comments

  1. bold says:

    Өөрөө гуйгаагүй байхад очиж болохгүй маргалдхаараал чи өөрөө ирээ биздээ гэнэ шүүдээ. Харин эний оронд салаад тэтэгэмж, охиндоо байраа ав

  2. Men says:

    Арай ч дээ  одор болгон секс хийх насан дээрээ сард 1-2 удаа !

  3. ok says:

    ochdog gazar ih unen heljee.neeren
    ochij bolmoor ch yum shig ugui ch yum shig kkkk

  4. Очдог газар says:

    Захидлыг уншихад очих хэрэггүй газар харагдаж бна, харин комментыг уншихад эргээд очуул оччиж болмоор ч юм шиг. Гэхдээ хэд хэд гуйж байсан гэжчээ, одоо гуйхаа болиод өөр хүүхэнтэй болцымуу? Үгүй бол оч оч, хүмүүсийн зөвөлгөөнд буруу юм алга, захиаг чинь уншихад очих хэрэггүй гэж хэн ч хэлэхээр байв.

  5. jak says:

    Ганцаараа амьдрах зовлон ч гэлээ буруу хүнтэйгээ амьдрах бүр ч илүү зовлон гэдэг үг байдаг юм билээ

  6. zaluuuuuuu says:

    Sexiin tal deer asuudal negent vvssen bsn bn. Gehdee yag odoo butsaj niilhed mash tohiromjtoi tsag. Bvh zvil dabtagdahgvi geh batalgaa baihgvich niildeg l gazar. Sexiin asudlaa chi uuru l emegtei hvnii uran ynag uhaanaa gargaj dahin asaajdee. Ene talaar delgerengvi zuwulguu uguh bvsgvichvvd zunduu bgaa bga

  7. hh says:

    tegeed haaya ergej ireechee gej guidag bsn yumaa гэж чи бичсэн байна. нэг жилийн нэг хугацаанд нэгээс дээш удаа эргэж ирээчээ гэж хэлсэн байна. энэ хангалттай. чи эргэж очиход чамд алдах юм байхгүй. энэ хүмүүс хүний бичсэнийг бүрэн уншаагүй байж шууд л зөвлөгөө өгөөд л сал сал гээд л. эргээд оч хө. юү өөрчилөгдөж вээ ажигла. салах, болих шиг амархан юм байхгүй. HATE IS EASY, LOVING IS DIFFICULT.

  8. Zaluu says:

    Ug ni gaigui Hun bsan yum bishu. Chi uuruu ter hunii aya taliig ni olood sain ehner bj chadaagui yum shig sanagdlaa. 12 jil amidarhad olon huuhed gargaad uguhgui yasiin… Suuldee ta 2-n sex amidral utgagui bolchood ter hun chamd tegj helj bgaa ym.  Orondoo sain emegteigees erchuud zugtahgui bha. Odoo bol ergej ochson ch ter hun chamaig huleej avah setgel gargah getsuu bhoo

  9. эни says:

    одоо эргэж очиж яах гээд бгаан. бүтэн жил чи ганцаараа хүүхдээ өсгөөд амьдарч чадсан байж. эргээд очлоо гэхэд өөрийгөө л доромжилж байгаа гэсэн үг шдээ

  10. Sunmoon says:

    Яах гэж . Тийм юмыг хаяач. Чамд хань болохгүй юм шиг л хүн байнаа. Чамд сайн хүн тааралдаанаа. Амжилт хүсье.

  11. saraa says:

    udshiin mend, zahianii ezen bnaa, zovlogoo ogson ta buhendee mash ih bayarlalaa, iim ssuudliig hun burt delgeed ysriad bh bolomjgui, iim argaar bolovch baga zereg setgelee tsegtselj chadlaa, odoo ergej butsahguigeer ohintoigoo saihan amidarmaa, xm-d handaj helhed bi buudald huuhentei hevtej bhd ni harj bsn yumaa, minii ergej butsah gej naidlaga tursun yum ni yum ni yu geheer 1 jiliin hugatsaand dandaa ohintoigoo uulzaj avj honoj bsn, bas buh bayar esloloor nadad beleg ugdug, gadaad yavaad irheeree bas beleg avchirdag yum, tegeed haaya ergej ireechee gej guidag bsn yumaa, odoohondoo uur zaluutai uulzah tal deer setgel min belen bish bnaa, zovlogoo ugch bgaa humuustee dahin bayarlalaa

  12. xm says:

    Butsaj ochih l bsan yum bol anhnaasaa salah hereg bsan uu??? 

    huuhnuud mini guilgahiin tuluu iim yum hiihee bolij uz, tegeed daraa ni terendee ta nar uursduu oroogdono shd, chinii, ta nariin ter uildelees bolj huuhduud l hohirdog, er hun ta nariig guih alba uu, chi yaaag shaaltsaj bhiig ni ardaj harsan uu

  13. otgonculuun2001ayahoo says:

    this advice should be heard behind closed curtains. write me

  14. biznet.gold@yahoo.com says:

    Hiihgui baigaa bol hiihgui l biz hamaa bjuu. Horwoo yamar duusaj baigaa bish dee. Bi cham shig asuudaltai busguitei hariltsaatai bolood amidraldaa amsaj uzeegui jargaliig ni 2 jil amtluulsandaa. Sayhan gadagshaa yawsan bn lee.. Bolohgui baiwal busadtai hiij uzee huuhnuudee ingen ingen zowj amidrah alba uu

  15. araatan says:

    zugeer xay. axiad neg sain xun taarna amidrl bayn shdee

  16. дин дон says:

    нөхөр чинь эргэж нийлий гэж гуйгаагүй бол буцаж сууж яах гээд бгаан болдоо. Насаараа л араар чинь тавина би бол ийм хүнээс салсан л бол эргэж буцахгүйг л хичээх бсан

  17. зочин says:

    Жил болчихоод буцаад очихоор хүлээж авахгүй биз дээ,цуг байхдаа чамд тэгэж байсан хүн одоо бүр дордоо байлгүй дээ.Тэгээд ч авгай авчихсан байх.Нэгэнт чамайг тоодоггүйн бол салсан дээрээ салвал яасан юм.Цаадхи чинь нэгэнт цаашаа явсан бол  дэмий хоосон горьдож суугаа юм шиг санагдлаа.Тэгээд яаж гуйнаа хэцүү байх даа,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.