Стерео зураг

Стерео зураг харах арга

Зурагны аль нэг хэсэгт нь харцаа төвлөрүүлэх боломжгүй болтол нь дэлгэцэндээ ойрт. Бүр тулсан ч болно. Тэгээд зураг тод харагдахаа болиод зэрэглээтэн, балрах хүртэл хэсэгхэн зуур хүлээ. Ингээд зураг манантаад ирмэгц нь харцаа өөрчлөлгүйгээр толгойгоо дэлгэцнээс аажмаар холдуул. Ингэж холдуулаад эхлэхээр зурагны зарим хэсэг нь ойртож, зарим холдож эхэлнэ. Хэрэв та -3d-object (гурван хэмжээст объект) хэлбэрийн зураг харж байгаа бол зурагнаас бүүдгэр толбонууд урагшлаад ирнэ.

Энэ үед ингэж гарч ирсэн хэсгүүдийг ажиглаад эхэлбэл гурван хэмжээст зургийг олж харна. Стерео дүрслэл харах дадал багатай хүн бол зурган дээгүүр харцаа хамаагүй гүйлгэх хэрэггүй. Нэлээд дадалтай болсныхоо дараа чөлөөтэй гүйлгэдэг болоол ирнэ.

Удаах арга

Энэ арга нь арай хэцүү. Эхний аргыг сурсны дараа энэ аргаар харах гээд оролдоод үзэж болно. Энэ аргыг хэрэглэн дурын зайнаас стерео дүрслэлийг олж харах боломжтой ч эхэндээ 50 см-ээс ихгүй зайнаас харсан нь дээр байх. Ингээд зураг гурван хэмжээстэй, зарим цэг нь бусдаасаа илүү гүнд байрлаж байна гэж төсөөлөн анхааралтай харна. Өөрөөр хэлбэл зурагны гүн рүү, гүд байрлаж байна гэж төсөөлсөн цэг рүүгээ харна. Зурагны гүнийг хэдий чинээ сайн мэдэрнэ төдий чинээ сайн. Ингэх зуураа харцаа салгах гээд бас үзэж болно. Өөрөө хэлбэл хоёр нүдээрээ хоорондоо аль болох хол байрласан хоёр цэгийг тус тусад харна. Мэдээж хэцүү ч гэлээ эхний удаад харцаа бага ч гэсэн зайнд салгах гээдт үз. Ингэж чадмагц стерео дүрслэл урд талд нь товойн гарч ирнэ.

Стерео дүрслэл гарч ирсний дараа гүйлгэн харж үнэхээр гурван хэмжээстэйг нь шалгаж болно. Стерео зураг харах хангалттай дадалтай хүн гурав, түүнээс метрийн цаанаас стерео зураг дээрээс стерео дүрслэлийг олж харах боломжтой юм.

1 Comment

  1. zzzzzzzzzzzze says:

    1 3D zurag
    2 3D zurag
    3 3D zurag
    4 Honh
    5 2 Shaldan hvvhen
    6 Nohoin baishind baigaa muur luu harsan nohoi
    7 1 hvnrvv 2 Dinozaur dairch bn
    8 Mod haga tsohij bui svh
    9 Nasa giin Shuttle ongoz
    10 Twerk hiij bui hvvhen
    11 Buga yanzaga 2
    12 Sandal deer suusan 2 shal hvvhen
    13 Dalaid hubj bui Daruult ongots
    14 Byzhan Anaahai chargaruugaa guij bn
    15 Sandal deer suusan 1 shal hvvhen
    16 Helee gargaad ineej bui EMOJI
    17 1 shal hvvhen
    18 Bas neg shal hvvhen
    19 Aalz
    20 Muur
    Edgeeriig ta 3d geer harj chadaj bwl Gar utsaaraa Virtual Reality orchiniig jinhene sonirholiig chin tatna shvv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.