Хайр ийм хуурамч


Энэ өдрий мэнд. Захидлаа юу гэж эхлэхээ сайн мэдэхгүй юм. Үнэндээ юм бодоход хүртэл хэцүү байна. Асуудлаа эхнээс нь л бичье. Би одоо удахгүй их сургуулиа төгсөнө. Энэ явдал бараг 2 жилийн өмнөөс эхэлсэн. Оюутны эхний 2 жилээ хамаатныдаа өнгөрүүлсэн. Уржнангаас би хамаатныдаа байхаа болж найзтайгаа тусдаа хажуу өрөө хөлсөлж амьдарч эхэлсэн. Тэгэхэд л анх хайртай хүнээ харсан гэх үү дээ. Хөлсөлдөг байрны маань эзэн байсан.

14518826_10155205107529045_564542178_n

Гэхдээ мэдээж шууд энэ тэр бол дурлаагүй ээ. Дажгүй нүдэнд дулаахан ах байна гэж харж байлаа. Тэр хүн байраа өрөө өрөөгөөр нь хөлслүүлдэг харин 1 өрөө нь хоосон өөрөө байрандаа амьдардаггүй хааяа ирнэ, ирэхээрээ тэр өрөөндөө хононо. Анхандаа ч ганц 2 зүйл ярилцана, байдаг өрөө маань зурагт үгүй мөн хөргөгч энэ тэр байхгүй болохоор хажуу өрөөний охин бид хэд тэр өрөөнд нь хааяа кино үзнэ хоол хүнсний зүйлээ хадгална. Тэгэж байгаад л арай илүү дотно болсон.

Анхандаа бол байрандаа сард 1 удаа ирнэ. Заримдаа утсаар юу болж байна гэж асууна. Иймэрхүү байдлаар нилээд удаан явсан. Тэр зун ч энд ажил хийгээд гэрлүүгээ хариагүй. Бидний харилцаа тэр жилийн шинэ жилээс эхэлсэн. Шинэ жилийн өмнөхөн тэр найзуудтайгаа ирж хамт амьдардаг найз охин хажуу өрөөний охин гээд бид хэд шинэ жил тэмдэглэсэн. Мэдээж архи дарс дуулж бүжиглэх гээд юм юм л болсон. Тэгэхэд л надад арай өөрөөр хандаад л бид энэ тэр гээд нилээд ярилцсан. Тэр үед л эхнэр хүүхэдгүй ганц бие аав ээжтэйгээ хамт амьдардаг тусдаа гарах гэж байр авсан ч зээлийн төлөх гэж хөлслүүлж байгаа гээд урьд нь ярилцдаггүй байсан зүйлийн талаар шөнөжин л юм ярьж өнгөрсөн.

Тэрнээс хойш албан ёсоор үерхэе энэ тэр гээгүй ч бид яг л хосууд шиг байсан. Хамт кино үзвэр үзнэ, ийш тийшээ хамт явна надтай дэлгүүр хэснэ. Хааяа оройтвол сургуулиас авна, хааяа хамт ч хононо. Ер нь бол сүүлийн 1 жил гарангийн хугацаанд үлгэрийн юм шиг сайхан л байлаа. Энэ хугацаанд тэр надаас ах гэдгийн мартаад би түүнд дурласан. Найз нөхөд гэр бүлийхэндээ хайраа олсон гэж гайхуулаад л. Саяхныг хүртэл дурлалдаа шатаад юм бүхэн сайхан амархан юм шиг л нисэж явлаа.

Харин одоо бол хэт өндөрөөс унавал улам их өвдөнө гэдэг л болж байна. Хэдхэн хоногийн өмнө хаалга гаднаас нь түлхүүрдээд л онгойхгүй байгаа бололтой тогшоод онгойлготол миний үеийн гэмээр нэг бүсгүй цоожныхоо голын сольсон юмуу миний түлхүүр таардаггүй гэж инээмсэглэсээр орж ирсэн нь миний жаргалын төгсгөл болсон бололтой. Өөрөө хэн бэ гэж асуухын завдалгүй тэрэнтэй минь усны дусал мэт адилхан охин ээжээ та яасан хурдан юм бэ би таныг гүйцэхгүй байна шдээ гэж араас нь шулганасаар орж ирсэн нь намайг асуултгүй хариулт нь болсон.

Хадмууд маань нүүх гээд энд байгаа зарим нэг юмнууд тэднийх авч явах гээд Б… байхгүй гадагшаа явчихсан болохоор би харин авч явах гээд ашгүй та нар байна гээд хайртын маань нэрийг хэлээд намайг ёстой шоконд оруулсан даа. Хажуу өрөөний охин бид 2 байсан болохоор шууд ангайгаад чи эхнэр нь юмуу гээд гайхсан байртай асуусан байх. Нүд харанхуйлаад дотор сонин болоод ухаан мэдрэлгүй бараг л хэлсэн бүгдийг нь хийсэн. Авч явах юмнуудыг нь өргөлцөж гаргаж өгөөд тэр байтугай зурагтын аваад явахаар үзэх харах юмгүй хэцүү юм байна даа Б… бид 2-ын анх суухдаа үзэж байсан зурагт манай гэрийн болкон дээр байгаа дагаж очоод авчих гэхэд нь ухаан мэдрэлгүй дагаж явсан даа.

Дараа болоё гээд хэлчих ухаан сөхөө тэр үед байхгүй л байсан юм байх даа. Тэр эмэгтэй тэрний минь машиныг уначихсан миний суудаг байсан суудал дээр охин нь суучихсан ээжээ энэ эгчийн утас таны хуучин утастай адилхан байна гэхэд нь хүртэл ухаан алдаад уначихаагүй дээ. Үнэндээ тэр утсыг шинэ биш ч гэсэн гээд тэр авч өгч байсан. Тэр эмэгтэй бид 2-н харьцааг бүгдийг нь мэдчихээд ингэж байгаа юм шиг санагдаад одоо бүр хэцүү байна. Энэ 2 жилийн хугацаанд огт ирж байгаагүй хүн гэнэт ирээд л бид ингэж амьдардаг шүү гэсэн шиг гэртээ хүртэл дагуулж очоод нэг л хачин.

Бүгдийг эргээд бодоход эр хүн гэж үнэхээр аймар юм байна. Яаж энэ 2 жилийн хугацаанд ийм жүжиг тоглож, хуурч, хүний сэтгэлээр ингэж тоглож, хүнийг яаж ингэж ашигладаг байна аа. Яагаад ч ойлгохгүй юм. Аль эсвэл тэр эмэгтэй мэдээгүй юм болов уу? Мэдсэн бол эмэгтэй хүн ийм тайван байхгүй дээ. Бөөн юм болж байгаа. Ийм тайван байгаа болохоор мэдээгүй ч юм болвуу гэж бодогдоод эсвэл намайг харчихаад тэгэж сүр болгоод байхаар өөрөөс нь илүү хүнтэй орооцолдоогүй юм байна гээд тоохгүй ч байгаа юмуу мэдэхгүй ээ.

Надад эхнэр хүүхэдтэй гэж хэлээгүй би мэдээгүй ч эхнэр нь яаж мэдэхгүй ийм урт хугацааг өнгөрөөсөн байна аа гэж хүртэл бодогдоод байх юм. Надтай байсан цаг хугацаандаа эхнэртээ юу гэж хэлж байсан болоо гээд толгойд зөндөө л бодлууд байна. Эвлүүлж бичихэд хэцүү юм аа. Өнгөрсөн хугацаанд нээрээ 1 ч баяраар хамт байж үзээгүй юм байна. Ихэнхдээ баяраар би гэрлүүгээ явчихдаг болохоор тэр юм байна. Сүүлд энэ цагаан сараар манайд хамт очих уу гэхэд тэр үед нь болоё гэж хэлж байсан юм байна. Надтай хамт байхад нь утас нь дуугарахад хажууд утсаа авдагч ярьдаггүй байсан юм байна. Утас энэ тэрийг нь би чөлөөтөй үздэг байсан ч sms, дуудлага энэ тэр нь бүгд устгасан цэвэр байдаг байсан.

Ингээд хөөж бодоод байвал зөндөө л юм байна. Одоо гол асуудал нь намайг өөрийг нь гэр бүлтэй гэдгийн мэдсэнийг мэдсэн болов уу? Ирээд над руу юу гэж ярих бол ярьвал би яах уу гээд бодлууд их байна. Энэ байрнаасаа гараад утас энэ тэрээ солиод таг алга болох уу? Яамарч юм бэ мэдэхгүй ухаан хүрэхгүй байна. Мэдээгүй юм шиг царайлаад салаад мартая гэхээр би гэдэг хүн дэндүү дасчихсан бүр дэндүү их хайртай юмаа.

За баахан утгагүй учир зүйн алдаатай юм бичихлээ. Толгойд одоогоор бууж байгаа юм л энэ.

19 Comments

  1. zochin says:

    Chi uuruu bolj ugvul ezniin erguulj baigaad unegui bairand n suuchii gesen bodoltoi l muruuru baisan zaluug erguulj ehlee biz .Neg um hajuud n salganaad guigeed baihaar chin yamar ch zaluu ashiglaad avii gej bodno biz dee.

  2. t says:

    naad zaluugaa mart. eregtei humuus iim amia hicheesen huvia boddog humuus baidag yum. harin jiremsen boloogui deeree salsan chin deer bn. bi bas hamag nandin yumaa ehnertei hund ogch bilee. namaig jishim ch ugui haysan da

  3. эни says:

    байрнаасаа гараад утсы нь буцааж өгөөд /хүнээр/ дугаараа солиод таг чиг болсон нь дээрээ хүний хүнийг хүнд нь үлдээ дээ өөр юу гэхэв

  4. Zaya says:

    Uheesei zevuuun novsh haraah heregteu

  5. bayarjaan says:

    tedniig bas uuriiguu Taiwan orhi gej zuw. shuud heleed bairnaasaa garaad l dugaaraa soliod alga bol

  6. horch says:

    Haraal idsen ziwvvn lalar be ter nowsh chine  chamd helehed hurdhan naad zaluugaasa hold chamag saihan ashiglasan bndaa naad lalar chine odoo bvh zviliig martaad shineer ehel  joohon uudrug  bai  

  7. зочин says:

    за яахав дээ.амьдрал дээр ингэж хууртсан тохиолдол зөндөө л бдг юм.сэтгэлээр унаад хэрэггүй ээ.хүүхэдтэй болоогүй нь их юм.дараа сайхан гэр бүлтэй болчихоод дурсаж суухад инээд хүрдэг юм.залуу насаа гэж

  8. unshaarai zahidliin ezeen says:

    chinii buruu bishee. gagtshuu chinii genen bdliig chin l naad uudgui novshiin zaluu chin ashiglasan bn. hund itgej hairlasan neg genen zaluuhan oyutan ohin l bn shuude. odoo tegeheer uuriiguu buruutgah hereggui. tuunii ehner ch mun adil hohirogch. hamgiin uudgui muuhai zevuun, uzen yadaad, huuj yavuulah, uurtuu dahij oirtuulahgui blgah yostoi hun chin naad uudgui novshiin zaluu chin shuu. yun yamar yumnii chin hair, naadah chin chamd bolon ehnertee, uur olon ohid huuhnuuded yu hiisniig sana. za tegd chinii uhaan bolood tevcheeriin chin hemjee l medej dee. uurtuu her ih zovlon nemj duudah chin. hairtai geed naadhaasaa holdohgui bol hamgiin ih zovoh hun ni chi uuruu shuu

  9. Хаяаач says:

    Нэг л их хайр ярьсан хүмүүс байх юмдаа. 2жил хүний нуа болж явчаад одоо мэдээд чиний дургүй хүрэхгүй байна уу. Хайртай гээд хуцаад байхийн. 2 хүн бие биедээ дурлаж хайртай болох нь сайхан зүйл ч хайраас илүү том зүйл байдийн. Хичнээн хайртай байлаа ч хувь хүн талаасаа өөр эргэн тойрны асуудлуудаа шийдэж чадахгүй бол салсан нь дээр. Чамайг хуурч байхад чи хайрлах биш үзэн ядах хэрэгтэй. хуурамч л залуу байна шд.

  10. rose says:

    10 aad jiliin omno bi ch gesen iim baidald orj yavlaa eregtei humuus archaagui shuu bi chamaas sallaa gej heleed mashinaas ni buuhad uilj unjaad elegiin ym bolj bilee nuhruu ingeed yavj bgaag medehgui bgaa oorteigee adilhan ter busguig mash ih orovdoj bilee 
    busgui mini gantshan chamd tohioldood bgaa zuil bish chi negent  medsen bol setgelee tsegtsleed iluu saihan amidral ruu zutge bi ch gesen  tuhain uyed eregtei hund itgeh  itgel mini bhgui bolson ter uyed nohorteigee taniltsaj blaa neg haalga haagdaj bj nogoo haalga neegddeg gedeg unen ym shig sanagddag  suuld ni bodoj bhnee  anzaarsan bol ehnertei erchuud arai oor bg  bi tuhain uyed arai l anzaaraggui bsan ym bn lee  mgl jijighen hiij bgaa ajilaasaa bolood haya taardag neg bish udaa bi chamtai suuh bsan ym gej helj bsan huh ineed hurgeed bgaarai chamtai bi suusan bol udiid  ingej amidarch bhgui bsan bh gej boddog harin ch chamtai suugaaguidee bayarlaj yavdag shuu gej ineej bgaad l helsen \chamaas arai oor ni ter hoyor huuhedgui neg gert orood udaagui bas olon jiliin uyerhel bsan \ hend ch iim ym tohioldoj bolno setgeleer bitgii unaasai  gesendee bichlee shuu busgui mini 

  11. болор says:

    хамт байхад сайхан байдын бол мэдээгүй цариалаад л яваач дээ.

  12. нэргүй says:

    Зэвүүн новш вэ. Би бол эхнэрт нь  бүгдийг хэлээд шууд байрнаас нь гараад алга болно.

  13. BDF says:

    Чамайг хүнд зараагүй нь л их юм даа энэнээс ч дор байж болох л байж

  14. БАТ says:

     ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЧАМАЙГ АШИГЛАСАН БАЙНА ЭНД ЯМАР Ч ХАЙР БАЙХГҮЙ ЗӨВХӨН ТҮР ЗУУРЫН СЕХ Л БАЙЖ ЧИ Ч АЗГҮЙ БАЙНА ГЭХДЭЭ БАС АЗТАЙ ЧАМД МАШ ТОМ СУРГАМЖ БОЛЖЭЭ

  15. xxx says:

    юун хайр майр, шууд март. дассан болохоор сайн сайхан хүн болгож хараад байгаа юм. наадах чинь хүний үнэргүй шалиг гар байна. дахиж нүүр өгч болохгүй. дараа эхнэрт нь баригдаж алгадуулав

  16. зочин says:

    Тэр байранд охид хүүхнүүд суулгаж тэгээд сурчихсан гар л бна,чи болио боль хэцүү байсанч ямарч өөр арга байхгүй.Тийм сайхан авгай хүүхдтэй хүн бна шдэ.Одоо л үүнээс хойш сайн мэдэж байж үерх.Чи түүний хувьд бэлэн хоол л бгаа яг цагаа тулвал шууд амиа бодоод чамайг орхих бно.Сайхан хайр таарнаа,авгайтай хүн ямарч хүчгүй амтгүй хэрэггүй,тэр чинь үздэгээ үзээд одоо сонирхоод л зугаагаа гаргаж яваа юмаа,авгайтай хүнд гэр бүлээс нь эрхэм юм байхгүй ээ,шууд болиорой доо

  17. MglausCom says:

    Baingiin haricaand ordgui baisiimu chi hamgaalaad bsymu jilees deesh yavaldsan hosuud jiimeedq bol urgyidelteid toocdog shd ugiin neeh olon uulzaad bdgui bsn bol chi ch udur tutam em uumaargui yum. Unuuh n halisaa sain ugladag ceverhen amjuuldag gar taartsiim bhda.

    Tiim tom ohintoin bol duu muud n yarahgui bhyg bodohod no-toi l hosuud bn chi ch gehdee iluudciin bnaa yah argagui. Ehneriin husel uhaan l medeh bhda. Ehner n duurgej chaddaggui hetsuul hosuud bn chi tiim huuramch zavhai buun gonjroontoi dagavar bonustai umnuhuu cegleegui zaluutai yamar ireedui huseed bga n bas sonin. Dassan setgel chini yavsaar suulaa l da tegeed tiim ih asuudaltai er nuhruur anhnii amidralaa bosgolcuulna geh ard n avgai huuhdiig n yahu asuudaltain bishu chi yag yu huseed bgn ter erees.

    Hairuu haniin jargal u huuhdiinher eceg bolgohu ali n ch demii huvilbar bhd zugeer setgelee changalaad uuriiguu iheer buruutgalgui urgeljluulelgui erthen zamaa bodoo huuye

  18. Сэргэлэн says:

    Салахаас өөр арга байхгүй л дээ. Амьдрал урт. Чи ганц бие байна. Чамд боломж зөндөө байна. Харин тэр хүний амьдралыг алж болохгүй. Шаналаад байх юм байхгүй. Болдог зүйл л болсон. Эндээс харин чи амьдрал, хайр, хүний, өөрийн мөн чанараа таних боломж хэрэв чи ухамсарлаж чадвал шүү дээ. Үзэн ядаад хэрэггүй, бас шунаж хэрэггүй. Өвөр түрийгээ хуваалцаж нандин бүхнээ амсалцсаны хувьд. Тайван орхи. Тэрийг бас өөрийгөө

  19. ... says:

    Овоо хуураад сурцан цэврхэн цаас шиг өөгүй новш вэ. Чи байтугай өөр хүүхнүүд байсан л байгаа. Ёстой сурцан гар байна. Чи ч бас гэнэн байна. Эхлээд эрэгтэй хүнийг янз бүрээр нь турших ёстой. Тэгтэл чи яасан? гэндсэн байхан. Амьдрал ингээд цаг хугацаа өнгөрөх тусам сургаж эхэлж байгаа юмдаа. Чи эхнэртэйг нь мэдсэн гэвэл чамайг шууд өөр байр олж гар л гэж хэлнэ. Тэр хүний хувьд чи хэн ч биш гэдгээ одоо ойлго. Чамаар бол сайн тогтолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.