Хүүгийн маань гэрлэх охин нэг л таалагддагүй ээ

Please update your WordPress asap. You don't wanna get hacked, do you?


Би жирийн нэгэн амьдралтай л эр хүн. Эхнэр бид 2 тус тусын ажлаа хийцгээгээд бусдаас илүү гарахгүй ч дутахгүй л амьдарч байна. Бид 2 хүүтэй хөвгүүд маань 3 насны зөрүүтэй одоо том нь 23 хүрч байна. Хүүхдүүдээ бага байхад нь би тийм ч их анхаарал тавиад байдаггүй байсан л даа ихэвчлэн ээж нь л хөвгүүдтэйгээ ойр байж. Ажил ихтэй болохоор тэднийгээ идэж зүүхээр нь дутаачихгүй юмсан гээд ажилдаа илүү анхааарлаа хандуулдаг байсан. Тэр үедээ энийгээ зөв л гэж боддог байсан одоо ч хэвээрээ дээ. Гэр бүлд маань асуудал болоод байгаа зүйл гэвэл том хүүгийн гэрлэнэ гээд гүйгээд байгаа охиноос болоод байна л даа.

14518826_10155205107529045_564542178_n

Гэхдээ эхнэр маань энэ талаар над шиг бодолтой биш л дээ. Бид ч энэ талаар нэг их яриагүй ээж нь хүүгээ хайрлаж байгаа эмэгтэйтэйгээ гэрлэхэд дургүйцэхгүй юм шиг байгаа юм. Хааяа бэр болох гээд байгаа охин манайд ирдэг л дээ. Хамтдаа хэд хоног өнжинө мэдээж залуу хосууд болохоор бие биедээ хандаж байгаа зан нь хөөрхөн л байдаг юм. Гэтэл сүүлийн үед гэнэ гэнэ муудалцахдаа гаргаж байгаа охины зан нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлээд байгаа. Эхнэр бид 2 хааяа мууладцана дуугаа өндөрсгөх үе бишгүй л гардаг. Гэхдээ хэзээ ч бие биедээ хараалын үг хэлж байгаагүй шүү худлаа гэж битгий бодоорой. Миний эхнэр хаа очиж ухаантай эмэгтэй надад гомдож тунирхаад гараад явж байсан уу гэхээс намайг муухай үгээр хэлж байгаагүй тэр занг нь их үнэлдэг тийм болохоор муухай үг хэлэх талаар толгойд орж ирдэг ч үгүй.

Харин хүүгийн минь найз охин хачин хачин үгнүүдийг сурамгай гэгч нь хэлж байнаа. Би нэг удаа хэрэг болгож муудалцах үед нь өрөөнөөсөө гараад харлаа. Яахав охин санаа нь зовсон бололтой гараад явна лээ. Гэсэн ч удалгүй утсаар мессеж бичээд муудалцаад байгаа бололтой хүү ууртай гээч нь ванны өрөөний хаалгыг савж хаах нь сонсдож би гэдэг хүн тайван биш болчихсон. Анзаараад байхнаа эхнэрийг байхгүй хойгуур бас намайг байх үед маргаан нь гарна. Эр хүн байж хов зөөгөөд гэх байх гээд эхний удаад эхнэртэй хэлээгүй байгаа. Харин санамсаргүй ярилцаж байгаад манай бэр болох гээд байгаа охины эхийг нь мэдэж авлаа. Нэг амралтын өдөр эхнэрт хоол хийхэд би туслаж байлаа хүү ч найз охиноо дагуулан ирж хоолон дээр таарсан юм. Эхнэр охинтой бүр сайн тулж ярилцаж гэр бүлийнхнийг сонирхож асууж энэ тэр боллоо.

Гэсэн хачин юм болдог байна надтай хамт ажилладаг байсан нэг залуугийн амьдралыг үрэн таран болгож явсан эмэгтэй тэр охины ээж болж таарлаа. Тэр залуутай би найз байгаагүй ээ хамт ажиллаж байсан болохоор муугүй мэднэ. Дажгүй хүнд тусархуу бас ч үгүй ирээдүйтэй албан тушаал ахиж явсан залуу шүү. Ямар өвчин нь хөдөлсөн юм гэнэт эхнэр хүүхдээ орхиод өөр хүүхэнтэй гэрлэж гэнэ гэсэн яриа гарч байсан. Хуучин эхнэрийг хараагүй харин шинэ эхнэр нь гэх хүүхэн манай ажил дээгүүр байнга ирдэг байсан. Удалгүй тэр залуу архинд орж ажлаасаа халагдсан. Ажил дээгүүр хаяа ирж байгаа харагддаг. Тэр үедээ миний мэдэх тэр залуу биш болсон байгаа нь нүдний өмнө илт болсоор байсан. Манай ажлын хүүхнүүд эхнэрээсээ салаад тэр хүүхэнтэй суусанаас болсон гэж яриад байсан л даа. Би ч магадгүй болов уу гэж боддог. Удахгүй тэр 2 салсан нь л юм билээ л дээ.

Охин гэр бүлийнхээ талаар ярьж байхдаа ээжийнхээ нөхрийг өөрийнхөө аав биш харин нэлээд нас ахимаг машины сэлбэгний худалдаа хийдэг хүн байдаг гэж хэлж байсан. Хүний амьдрал гэж сонин юмаар дүүрэн юм даа монгол жижигхэн гэдэг нь үнэн юм. Би ээжийнх нь талаар эхнэртэй ярих гэсэн л дээ харин намайг анхнаасаа таагүй байгааг маань мэдээд байгаа болохоор миний үгийг авах болов уу гэдэгт эргэлзээд байна. Тийм эхийн охины хүмүүжил ямар байгаа бол эхтэйгээ адилхан бол миний хүүгийн амьдрал ч гэсэн яаж эргэх бол хүүг минь насан турш хайрлаж үнэнч байж чадах болов уу гэсэн бодол намайг шаналгаж байна.

Би хүүтэйгээ ярилцах гэж үзсэн хүү маань дурамжхан байсан эр улсууд хоорондоо энэ сэдвээр ярилцах амаргүй санагдсан. Хүү маань уурлаагүй ээ гэхдээ яагаад намайг өөрийнхөө хэрэгт оролцох гээд байгаа юм бол гэсэн гайхсан харцаар намайг харсан. Би ч яриаг цааш нь үргэлжлүүлэх хүсэл төрөөгүй. Ямар ч гэсэн бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг биз дээ. Надад энэ асуудлыг хэн хэндээ хал балгүйхэн шийдэхэд минь туслаач гэж энэхүү захиаг бичлээ.

29 Comments

  1. зулаа says:

    сайн байна уу . энэ сэдэв бол миний бас байнга бодож эргэцүүлж явдаг сэдэв. хүүхдүүд маань бидний амьдралаар амьдрахгүй өөрсдөө шийдэг гэдэг бодол хамгийн буруу бодол юм шиг надад санагддаг . харин ч үнэнийг хэлж зөвөлж , удамын сайн муу заавал дамждаг гэдгийг сайн ойлгуулах ёстой гэж бодож явдаг . тэгээд ч удам ямар байна , ээж аав ямар байна яг л адилхан дуурайсан амьдрал бий болчих гээд байдаг нь үнэн шүүдээ . хүний хүүхдийг буруутгах эрх байхгүй ч гэлээ эхийгээ харж өссөн охин хүүхэд яг л тийм хүн болдог нь гарцаагүй шүү дээ

  2. Marka says:

    Tanaid tanii derged huugiig chin haraan zuhej eldev yanzaar huugii chin duudaj bga bol udahgui taniigch dotroo eldev yanzaar duudah yum bn l daa. Taniig ogt hundeldeggui yum bn. Tanaid heruul hiij buzar shingeej bga shulamiig beree bolgoj bn gevel tas horih heregtei

  3. Batuk says:

    Удам судар тийм хамаатай гэж үү? үгүй л байх харин тухайн хүн ямар орчинд яаж өссөнөөс зөв хүн болон төлөвшсөн эсэх нь хамгийн чухал нь шүү дээ.

  4. sj says:

    гэрлэхэд удмыг нь хар гэдэг шүү дээ.Энэ бол үнэн

  5. Би says:

    Сайн байна уу? Захиаг чинь анхааралтай уншлаа. Амьдралд байгаа, мөн миний мэдэх тохиолдол бүрт охин хүүхэд төрсөн эхээ дуурайдаг. Бүр яг л дуурайдаг, замнадаг. Эм хүн зөв бодолтой, зөв явж охин хүүхдээ буянтай сайхан амьдрах замыг нь засч өгдөг гэдэгт би итгэдэг. Таны хүүгийн сонголт буруудах гээд л байх шиг байна шүү. Амьдрал эхэлдэг нэг бяцхан амьтан золиос болох вий дээ. Эхний ээлжинд эхнэртэйгээ л сайн ойлголцож, ярилцах хэрэгтэй дээ. Дараа нь эхнэр тань хүүдээ ойлгуулж, яарах л хэрэггүйг сануулах хэрэгтэй.

  6. tiim balai says:

    emeer yadiim be, huuj yawuulaach, udam sudraa bodooch, hunii udam sudar iig ni harj bh chin 
    baih yostoi zuil shuu.

  7. Хэлээч says:

    Монголд зөвхөн хоёр биеэ болгоод л байж байдаг амьдрал бараг боломжгүй. Хүүхэдтэй болно цэцэрлэг сургуульд орно, заавал хэн нэгнийг гуйх хэрэгтэй болдог. цэцэрлэг, сургуульд өгөх авахаас эхлүүлээд зөндөө асуудал аав, ээж, ах, дүү хамаатан садныг оролцуулах шаардлагатай болдог. тэр болгонд нөгөө хэд чинь бие биетэйгээ уулзаж учрах асуудал үүснэ дээ. тэгээд хоорондоо таарамжгүй бол бүтэхгүй дээ.

  8. Хэлээч says:

    Хүүхнүүд нь охинг өмөөрөөд, харчууд нь шууд салга гэсэн шинжтэй. Гэр бүл гэдэг хоёр биеэрээ шийдэх асуудал биш гэж хүмүүсийн бичсэн зөвшд. Бага балчир залуудаа суусан хүмүүс ихэвчлэн аав ээж нь бие биеээ мэддэг, эсвэл 10 жилдээ цуг байсан нөхдүүд байдаг. Тиймгүй бол бие биеэ сайн мэдэх хугацаа хэрэгтэй, наад охиноос чинь цаашдаа юу ч гарч ирж магадгүй, дагавар хүүхэдтэй ч байж мэднэ. Эхнэртэйгээ нийлээд болохгүй ээ, дэмий охин байна гээд байвал хүү чинь эргүү юм шиг зөрөөд байхгүй байлгүй дээ. Тийм юм кинон дээр л гардаг байх. Сайн охин байлаа ч гэсэн ганц тэр охин сайн бишдээ, дараагийн охин нь бүүр сайн, үгүй ядахдаа өөрийн чинь мэддэггүй сэтгэлд сэвгүй хүн байвал зүгээршд. Та ямар тэр хүнтэй суух гэж байгаа биш бидний амьдралд битгий оролц гэдэг нөхдүүд бол 30 доош насныхан шүү. Тэдний амьдралын зөвлөгөө өгнө гэж юу байхав дээ. Гэр бүл болгоны амьдралын ахуй соёл өөр, өөр байдаг. 18 нас хүрэхэд нь хүүхдээсээ байрны хөлс нэхдэг, үр хүүхэд ач зээ, хамаатан садангаас их хол хөндий ганц биеэ л аргалцгаасан хүмүүс бас байдаг. Хөгшин настай хүмүүс нь хүүхдүүдээсээ зугтана, хүүхдүүд нь аав ээжээсээ зугтана хэт баруунжсан тийм байдаг нийгэм. Монголчуудын ихэнх чинь хамаатан саднаараа цуглаад бие биедээ үргэлж ойр байхыг хүсдэг. Танайх гэр бүлийн өөрсдийн ямар соёлтой юм тэр соёл, танай гэр бүлийн уламжлалыг ойлгох ухаарах адил сэтгэхүй, өссөн орчинтой хүнийг бэрээ болгож авсан нь дээр гэж бодож байна. Цуглаад нэг хоол идэхэд нь ядаргаа гээд ирдэггүй, хүүгээ ингээч тэгээч гээд хэлэхэд нь танайхан ямар төвөгтэй юм бэ? дандаа л зарж байх юм ухааны юм ярьдаг хүүхэн гэр бүлд ороод ирвэл ямар төвөгтэй байдаг гээ. Тэр талаас нь эхнэр, хүү, бага хүүтэйгээ сайн ярилц. Бага хүү чинь ч ямархуу охинтой суувал болох болон гэр бүлийнхээ соёл ахуйг мэдэж авна.

  9. zaluu ... says:

    Huuhed chin 23 tai yum baina. Barag hoshuun deerh huhnii suu ni hataagui yavhad yun ehner huuhed ber ene ter ve. Aav ni bol huuteigee er hun  shig shudarga yari. Heleh gesen yumaa heleed durtai durgui bgaagaa oilguulah heregtei bhoo. Ohinii huvid bol uuriin chin taamag barag biyeleh bolov uu. Eh ni heer alag bol unaga ni shiir alag bhoo… ug ni bichseniig chin unshihad tuluv tuvshin l hun bololtoi. Bandi nariig bol changa barihad buruudahgui bhoo…

  10. Суугий says:

    Эртнээсээ хүнтэй гэрлэхийг монголчууд ураг барилдах гэж хэлдэг байсан энэ юу вэ гэхээр зөвхөөн 2 хүн хоорондоо холбогддоггүй бүх аав ээж ах дүүсээрээ нийлэхийг хэлээд байгаан тийм учраас заваан явдалтай удам муутай хүмүүстэй ураг барилдаж удмаан бузарлаад дэмий биздээ

  11. i says:

    eej aav nar huuhdee sain saihan yavj bna gej bodoh yostoi gesen shuu. tegeh vii ingeh vii geed muu yum bodohoor muu yum duudaad bdag gesen. gol n setgelee taivan bailgaad tanii husej bgaa ber tanai huutei uyerhej bna gej bodoj bai. 

  12. zaluu says:

    odoo l helehgui bol nasan turshdaa haramsah zuil bolih bh shuu, helehgui aldaj baisnaas heleed aldah ni deer, zaawal hel. Hajuud heleed uguh hun bgaad bsan hirnee helj uguhgui bol aramsaltai bizdee, huh chin uuruu uhaarah hemjeenii nasan deeree ochoogui, tiimees zaawal hel.

    hen be gedgee haruulah bhad ni ternees ni dugnelt hiih hemjeend hureegui bgaa hund heleh ni zuv, shine dugaar avch bgaad message eer ch boliv hel. 

  13. aav says:

    хөвүүдэд ээж маш их нөлөөтэй байдаг

  14. poxny says:

    Хэлэх гэсэн үгээ эхнэр тээ ч хэлж чаддагүй хүүдээ ч хэлж чаддагүй. Хүн хэлээхэс нааш цаас чичихээс наашгүй гэж үг байдаг даа. Хэлэхэд голдоо нүхтэй юм бол нэгийг бодно доо

  15. Zaya says:

    Huugee horihiin bol ulam l ugnees chini zuruh bh erthen huuhedtei boloh hereggui shu gedgiin sain heleel huleesen zgr bh aavgui bailaa geed muu hun gsn ug bish bas ter eej ni tanai ajiliin zaluutai yag yamar bsaniin medehgui shde ter zaluud ni ch buruu bgaam biluu harin naad ohin chini tanaid tgj haraal eruul helj herelddeg chini l ih muuhai humuujiltei sanagdlaa ueehej bgaad salah blguide tanai huu odoohondo joohon bolhoor hun sain tanihgui bh shig bn nas ahiad ireheer saihan emegteitei uchirah bh gol ni huuhedtei l bolchihgui bol

  16. dslfjlaej says:

    etseggui ussun ohin bolgon yvdaltai muu ohin bish,…teglee ch ug bol ug … uildel bol uildel .ugiig televiz orchin toiron oir dotniihonoosoo naiz nuhud angi hamt olon ajliin gazar geed gadnii nuluulul dotroos hun togtooj avsan bdg … uuruu ch ugniihee gun utga uchriig medelguigeer uurlah unduutsah uydee amnaasaa unagaad zurshil bolchihson baidag …. muu muuhai ug hellee geed muu hun bolchihgui . yumiig bitgii iim ungutshun dugnej bai.muugaar bodhod tanii huug uvduud esvel amidrald aldaj unaj zowj yvhad ,esvel tahir dutuu bolchihson uyd hayaad yvchihgui hun , esvel bayr jargaltai uyd ni huvaaltsaj yvah hani heregtei bolhoos ulger yrij usiig ni ilj untuulah munhiin us uusan aav eej bish gedgiig bitgii mart. Tegeed tanid gej zuwluhud ugiin saihnaar huniig dugnej tsegnej suuhaar , uuriinhuu uildeliin muu sainiig dugnej tsegnej yv ! orhij yvsan ohinoo ch gsen ter etseggui ussun ohin gedeg angilald bagtaaj baigaagaa bitgii martaarai

  17. nlnnlnl says:

    etseggui ussun ohin bolgon yvdaltai muu ohin bish,…teglee ch ug bol ug … uildel bol uidel .ugiig televiz orchin toiron oir dotniihonoosoo naid nuhud angi hamt olon ajliin gazar geed gadnii nuluulul dotroos hun togtooj avsan bdg … uuruu ch ugniihee gun utga uchriig medelguigeer uurlah unduutsah uydee amnaasaa unagaad zurshil bolchihson baidag …. muu muuhai ug hellee geed muu hun bolhihgui . yumiig bitgii iim ungutshun dugnej bai.muugaar bodhod tanii huug uvduud esvel amidrald aldaj unaj zowj yvhad ,esvel tahir dutuu bolchihson uyd hayaad yvchihgui hun , esvel bayr jargaltai uyd ni huvaaltsaj yvah hani heretei bolhoos ulger yrij usiig ni ilj untuulah munhiin us uusan aav eej bish gedgiig bitgii mart. Tegeed tanid gej zuwluhud ugiin saihnaar huniig dugnej tsegnej suuhaar , uuriinhuu uildeliin muu sainiig dugenj tsegnej yv ! orhij yvsan ohinoo ch gsen ter etseggui ussun ohin gedeg angilald bagtaaj baigaagaa bitgii martaarai

  18. busgui says:

    Ehnerteigee ehleed sain yariltsaach ta 2-n l buteel shuu dee.Za tegeed ehnerteigee yarisanii daraa huuteigee etsgiin huviar yarih heregtei.Gehdee yariagaa mash ih uhaalag yarih heregtei.Uuchlaarai aav ni bol chamd heleh gesen umaa l helj bn.Zuviig ni tusgaad buruug ni hayarai.Huuhdiinhee ireeduig sain bgaasai gesendee etseg eh heleh umaa heleh l estoi shuu dee gej bgad ch umuu iimerhuu bdlaar tulj yarih ni zuv.Er ni humuujil saitai sain huuuhduud bol tiim ch hurdan hel am hiihguidee.Huuhdiinhee ireeduig bodoj bvl amidral ehlehees ni umnu bas aldah endehees umnu l helj yarih heregtei.Eejiinh ni huvid uhaantai huuhed etseg ehiinhee aldaag davtdaggui,uhaan muutainuud ni harin dalim hiiged ch geh umuu buruu ashigladag st. Etsest ni huvi zaya gej bas neg um bna.Tiim bolohoor ehleed ehnerteigee tegeed huuteigee yarilts! Uurlaj bolohgui bas horij bolohgui!!! Amjilt garna shuu!!!! Yaria ih tuslana tegeed ter ohintoi bur sain yariltsaj asuuj bolno st.Yagaad bolohgui gej.

  19. H says:

    Ymiig chn tgd taashguishdee huugiin chn amidral, ooroo olon emegteitei bj uzej chanariin tanih heregtei ydaj surgamj awna gol huuhedtei bolchuul asuudal shuu, bodsonoos chn oor bj bolno ber chn, het oroltsoj bolohgui ooriin ni hiisen uildel oor dr ni etsest unana ! bolohoo baiwal ewiin olood yriad uz eejeer ni damjuulj blnoshd

  20. H says:

    Bi ch bs zaluu hun huugiin chn orond bi blaa ghd setgelee ilu ih dagah bh ug hun ymar ohin be gdg ih sonin bn, hunii sainiig hanilan bj mdne gegcheer nzlaad ywj bsn dr bha het yumand oroltsood bh demii zaluu uls uchiraa olog ghde jiremsen bolchuul hetsuudene, ooroo bs zaluu bj uzsen shude huugiinhe omnoos jhn ch gsn bodood uzerei

  21. Bb says:

    Mglchyyd yaridagal daa.. etseggvi okhinii bogs tom gej  khellee.. tyilshirch bas bolokhgvi .. bi etseggvi osson .. gekhdee  kharinch ylam ykhaantai bsan shvv..  bi aaviigaa khen gedegiig medekhgvi.. neg eosondoo bytach khuukhedel dee..  gekhdee bi amidaraliig zovoor kharj eejiigee khairlaj. Zorilogtoi amidarch terniikhee toloo ajillaj  bas. Khamaagvi myy khuntei. Nokhoroldoggvi.. bsan.. ankh 24 nastai bxdaal khuntei yntaj vzej bsan.. eejiinkhee aldaag davtakhgvi yumsan gesendee mash ikh khicheesen.. ternii khuchind zov. Khunee. Tanij. Syysan.. odoo. Jargaltai bna.. ax mini .. ber bolokh okhinii chin. Ukhaanl. Medene dee.. eejen. Tiim. Blaach. Okhinon bas oor  bx  
    Tokhioldol. Bna shvv..

  22. xxx says:

    ер нь айлын охин хүүхэд ээжийгээ, эрэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг юм гэсэн энэ ч үнэн юм шиг амьдрал дээр харагддаг. хүүдээ л тойруугаар ойлгуулах хэрэгтэй дээ

  23. zochin says:

    huugiin eceg ehiin uncguus zuvhun huugee umuuruud ehner boloh ohiniig n haraad iim baina tiim baina tegeh youstoi ,ar ger n taalagdahgui baina geed dunduur n orj zavaardag etceg ehuud nadad eruusu taalagdadgui.Tanii huugiin amidral bol taniih bish bolj butehgui um uu baina ta nar asuuj lavlaad ,zaaj surgaad ugch bolno shdee.Tanid ber bolokh ohin n taalagdagui baij bolno gehdee huugiin chin setgel sanaag n tatsan l baina.Tiim bolhoor zugeer uursdiin bieiin daalgaad tusad n gargaad orhi,magadgui zaluu humuus ta nartai urgelj hamt baih sonirholgui bolood heruul margaan baidag biz,uursdiin gesen oron zai haregtei,tcaashid yah n ve gedgiig amidral yandaa haruulna

  24. nuur says:

    Эх нь шийр алаг бол хүү нь бөөр алаг гэдэг, эцэггүй охины бөгс том гэж үг бий танай хүүгийн өмнө найз охины нь муу бараан амьдрал хүлээж байна. Наад охин чинь танай хүүгийн амьдралийг амьдын там болгох юм байна. Салга. Хүүтэйгээ зөвлөж ярилцах чинь жаахан хоцорсон ч хожимдоогүй эхнэртэйгээ зөвлө эр хүний дотор эмээлтэй морь гэдэг дээ.

  25. зочин says:

     анхнаасаа ууртай ааштай бол ойлгомжтой,хэрүүлгүй байх нь хаашаа л бол.Хүү чинь шазруун өөрийн гэсэн бодолтой бол санаа зовоод хэрэггүй бараг өөрөө шийдчихэнэ.Чи бол эхнэртэйгээ ярихад яахав дээ.Эхнээсээ ийм хэрүүлтэй байвал бүтэхгүй гэсэн ойлголт өгөх хэрэггүй гэж үү.Ер нь тэгээд ар гэр аав ээж л хамгийн чухал шүү дээ.

  26. дин дон says:

    Миний бодлоор хүүгээ хориглоод амжилт олохгүй л болуу. Харин хүүтэйгээ ярилцаж яаран хүүхэдтэй болохгүй гэдгийг эвтэйхэн ойлгуул. Хүүхэд оройтохгүй залуу бга дээрээ юм үзэж нүд тайл нтр гэж хэл. Мэдээж хүмүүжил муутай охины тар нь удалгүй танигдаж хүү өөрөө салы гэж хэлэх байх. Хүүхэд өсгөх амаргүй гэдэг ч юмуу. Хүүхэдгүй бол салахад асуудалгүй шүүдээ

  27. MglausCom says:

    Udam sudar ugsaa garval zan humuujil saitai bla geed tanai huu toogoochu uur yumnuudaaraa taarch taalagdaachuu, uul n zaluuvtar huu bn amidrald ih yarah hereg bga l bh n yahav setgel bulaaj hair tatah suuh hurtel n dogdluulj chadah hun amidrald olon taaraldq yum chini butsen buteegui uyerhej uzeed ch bolson yavj l bn bizde 23tai hugshin huuhed bolgochood dergedee uyaad buhniig zaagaad suuhaar odoo avchirsan avgai bur n aav eej nariin uzemjind taaruulna yostoi lai bolohyn bn da. Huu aldaa hiilgehgui avarsan ch aavdaa gomdoltoi alsdaa tegeh ingeh bsn teruunteigee buteh bsn geel gongonono shde. Yu bodoj bgaga bichsen ene bichlegee ch yumu uzuulq yu helj chadq bga bol zahia msg bichleg yu bdyn bicheed sharele.

    Ter ajliin zaluu chini uuruu oncgui tuilbargui hun bsn bn arhind orohoosoo umnu uuriiguu tataad avah uhaan bhgui avgai huuhnees bolj amidralaa uruuduuldag n oncgui yum. Teruund
    Busdiig buruutgaad yahav de. Huudee aldaa hiih erhiig n ug gol n ach nart yarahgui gedgee alban yosoor medegd. Uvuu bolgohgui shuu hatuu anhaaruullaa shu geed togloomoor dalim gargaad hel

    Busdaar ter daruu nomoi ohid chini belgiin zohicol surts n bhgui id gormonii daranguilalda yavj bga huud chini ungun deeree bish ch daldhandaa gologdono. Huu chini 30 duhuud maturity n guiceheeree harin sain aav sain nuhur bolohbh odoo bol uuriiguu ch tusgaar togtnuulj barq ecgiig uimruuleed myaa yumoo

  28. тхтх says:

    Энэ сайтыг уншаад 5 жил болсон ч анх удаа хариу бичиж сууна. Яагаад гэхээр маш их ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Энэ тохиолдолд зүгээр л чимээгүй харж суусан нь дээр болов уу? Чимээгүй дунд нь яс хаяад байсан ч болно. Угаасаа л нээх удахгүй салах юм шиг санагдчихлаа. Шинэ бэр гэрт нь хэрүүл хийж байна гэхээр л төсөөлөгдөхгүй байна шүү. Хүү чинь ухаантай бол зөв л шийдвэр гаргана. Ер нь хэний ч амьдрал байсан өөрөөс нь л хамгийн их хамаатай шүү.

  29. Bayaraa says:

    Бас л хэцүү юм даа. Удмаа дуйрйах магадлал ер нь өндөр байж магадгүй. Хүүдээ хэлэхээ хэсэг азхаж хархгүй юудаа. Эхнэртэйгээ зөвлө. Хүүдээ нэг хэлчүүл буцаан гэж байхгүйгээс хойш харзанаж байхгүй юу даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.