Эрчүүдээ болгоомжтой байцгаагаач ээ


Манайд ан гөрөө хийх дуртай эрчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүнд ч гайхах зүйлгүй биз. Өвөг дээдэс нь ан хийж явсан гэх, дээр нь өөрөө мөнгө төгрөгтэй болохоор хурдан буу хурдан машинтай болсон. Гэвч энд анхаарал болгоомж ямагт шаардлагатайг энэ түүх харуулна. Нью-Йоркт амьдардаг Мишел Фокс нэртэй энэ бүсгүйн амьдралыг нөхөр нь нэг мөр сүйрүүлэх дөхжээ.

14518238_10155205030129045_892418876_n

Хүүхдээ хөхүүлэн суусан эхнэрийнхээ хажууд нөхөр нь шинээр худалдаж авсан ангийн буугаа цэвэрлээд сууж байна. Гэтэл замганд нь сум байсныг мэдэлгүй гох дарахад сум Мишээлийн нүд, хамар, дээд тагнайг юу ч үгүй болгож хаясан байна. Азаар эмч нар Мишелийн амийн аварсан ч нүүр царайг нь яаж ч чадахгүй гэдгээ хэлж. Мишель нэг хэсэг тусгай хаалт, боолт ашиглан аймшигтай зэрэмдэглэгдсэн царайгаа нуудсан байсан ч дандаа ингээд яваад байж болохгүй нь ойлгомжтой болсон нь мэдээж.

Харин аз болж Маржи Голд нэртэй зураач бүсгүй Мишельд силиконоор тусгай зүүдэг маск хийж өгснөөр амьдрал нь огт өөр болсон аж. Зүгээр ч нэг зүгээр болсонгүй аймшигтай буудлагын дараа нөхрөөсөө салаад байсан тэрээр шинэ хайр дурлалтайгаар учирч одоо охинтойгоор гурвуул аз жаргалтай амьдарч байгаа юм байна.

Буу шийдэмд дуртай хүмүүс анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй байх.

2 Comments

  1. huts chi says:

    huts myy P min, haa gazriin neg hunii hiisen zuiliig mongol erased avch irj naagaad buruutgaad yawdag yadag muu em be chi, 

  2. i says:

    nohor n yasan hun chanargui amitan ve iim bolgochihood bas hayaj yavaad bhdaa yahav dee. harin odoo saihan setgelteii huntei taarch dee. naad emegteigee nasan turshid n hairlaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.