Үнэнч нохой


Хүн хөгшрөхөр хүүхэд нохойн доог болдог гэдэгч. Харин энэ хөгшний хувьд нохой нь хамгийн сайн туслах нь болжээ.

Хятадын нэгэн тосгонд амьдардаг энэ хөгшнийг Манао гэдэг. Тэрээр нас дээр гарч явж чадахгүй болсон байна. Монголд бол группт гарч эсвэл тэтгэвэр аваад гэртээ хэвтэж байхаар. Гэвч тэнд амьдрал хатуу тул амьдрахын эрхэнд ийм тэргэнцэр худалдаж авсан биш мөнгө байхгүй тул өөрөө ийм тэргэнцэршүү юм хийжээ.

Ингэж явахад нь Шар нохой гэдэг хочтой үнэнч нохой түүнийг түрж өгдөг. Тосгоныхон Манао хөгшний гутал засвар ба түүнийг түрдэг Шар нохой хоёрыг андахгүй.

Саяхан түүнийг нохойг 500 юаниар худалдан авъя гэсэн нь Манао зөвшөөрөөгүй байна. Учир нь, гутал засаад өөдтэй мөнгө олдоггүй тул өдрийн цайны үеэр Шар нохойгоо хоол цуглуулах аянд явуулдаг. Нохойг бүгд таньдаг болохоор ойролцоох цайны газруудын үүдэнд ирэхэд эзэд нь ганц хоёр мантуу энэ тэр уутанд хийж явуулдаг тул өдрийн эцэс гэхэд эзэн нохой хоёр хоёулаа цаддаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.