Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд дараах ялыг онооно

Урин дулаан цагт танхай, дээрэм булаалт, хүчингийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг тул Цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэг гаргаж байна.

Ялангуяа бага насны охидуудыг хүчирхийлэх, хүчиндэх гэмт хэрэг урин дулаан цагт их гардаг байна. Хичээлээс нь тарж явахад хүч хэрэглэх, мөн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчирхийлэх гэмт хэрэг гарсаар байдаг тул сэрэмжтэй бай.

Тэгвэл хүчирхийлэгч этгээдэд хуулийн байгууллагаас ямар ял оноодог вэ гэхээр одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсвэл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан, эсвэл бага насны өөрөөр хэлбэл, 14 нас хүрээгүй хүүхэд хүчиндсэн бол 15-25 жилийн хорих ял оноох буюу цаазаар авах ялаар шийтгэнэ гэж заажээ.

Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих Эрүүгийн шинэ хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдэгсдэд оноох ял шийтгэлийг илүү нарийвчлан заасан. Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээс эхлээд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 2-20 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгаа ажээ.

О.Сайхан

1 Comment

  1. Dalai says:

    Ee sda 2hon jil uu arai ch dee, yamar sda ni ene huuliig bichsiin be

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.