Би л ганцхан яагаад ингэж зовох ёстой юм бэ?


“Яагаад заавал би ингэж зовох ёстой юм бэ? Яагаад ганцхан надад ийм зовлонг өгч байгаа юм бэ” гэж нэгэн бухимдсан эр Бурхантай тэрсэж. Бурхан өглөө бүр зарга хийх түүнийг харж сууснаа “Заа яахав, жаргалд орой үгүй, зовлонд ёроол үгүй гэлцдэгт ч хүн бүр тэгш дардан замаар явдаггүй. Заавал ямар нэгэн бартааг туулж байж энэ амьдралыг барах ёстой байдаг юм.

14518238_10155205030129045_892418876_n

Би чамайг зовлонгийн агуулах руугаа оруулъя. Чи тэр дотроос дуртай зовлонгоо үүрээд гараад ирээрэй. Арай хөнгөхөн юм олбол тэр л биз” хэмээгээд нөгөө заргач эрийг явуулав. Нөгөө эр агуулах дотуур тэнэж тэнэж буцаад ирэхдээ өөрийн зовлонг тэврээд гараад иржээ. Бурхан,

-Үгүй ээ, чи тэгээд эрж эрж өөрийхийгөө л аваад ирж байгаа хэрэг үү хэмээхэд мань эр,
-Бүгдийг нь үзлээ, аль нь ч даагдахгүй юм. Амар хялбар зовлон ч гэж байдаггүй юм байна. Тэгээд л даагдаж байгаагаар нь өөрийнхийгөө л аваад ирлээ. Хүн гэдэг даах зовлонгоо л үүрч амьдрах ёстой юм байна гэж хариулсан гэдэг.

Яг үүн шиг “Би л ганцхан яагаад ингэж зовох ёстой юм бэ?” гэж дотроо зарга үсгэж суугаа хүн байгаа бол амьдрал чамайг туулж давж гарч чадах зүйлээр чинь л сорьж байгааг тунгаан нэг бодоорой. Чи чадна аа. Чи л түүнийг давж чадах ганц хүн гэдэг нь гарцаагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.