Гэр бүлээ битгий хуурч байгаарай

Сайн байна уу? Танай сайтын байнгын уншигч байна. Би одоогоос их олон жилийн өмнө захидал илгээж байлаа. Анх эхнэртээ хууртагдаад тэр их зовлонг яаж гарж гэтлэх вэ гэж их бодож зовж байлаа. Одоогоос 4 эсвэл 5 орчим жилийн өмнө 38-тай аав гэсэн хошин нэртэй захидал илгээж билээ. Би эхнэрээ уучилсаан. Цаг хугацаа өнгөрөх тусам миний хорсол тайлагдаж би бүхнийг зөвөөр ойлгож эхэлсэн. Миний буруу ч бас их байсан. Гол нь эхнэртээ анхаарал сайн хандуулж халамжилж байх хэрэгтэй гэдгийг. Бид 2-н хайр сэтгэл болоод гэр бүлийн бат бөх байдлыг шалгасан энэ шалгалтанд унаагүй харин ч гэр бүлээ аварч үлдэж чадсандаа маш их баярладаг. Дээрээс нь хардалт гэдэг бол хүнийг зовоож гэр бүлийг ганхуулдаг ганц хүчин зүйл байсан.

Би одоо эхнэр бас хүүхэдтэйгээ хамтдаа аз жаргалаар дүүрэн амьдарч байна. Өөртөө гутарч архинд орохыг бас хүсээгүй. Эмэгтэй хүнийг хайрлах тусам улам л сайхан болдог юм байна. Ямарваа нэгэн гэр бүлийн асуудал гарсан бол эхлээд өөртөө дүгнэлт хий. Яаран гэр бүлээ бүү бусниул бас үр хүүхдээ битгий өнчрүүл тэд л хохирогч болно. Салсан аав ээж яах вэ тэгээд нэг юм амьдраад байж болох байх. Харин хүүхэд бол чадахгүй маш том шархтай үлдэнэ. Би тийм зүйлийг хүсээгүй. Хүн гэдэг чинь ухамсарт амьтан шүү дээ. Энэ бүхнийг эцсийн эцэст би мартсан бас дахин сөхөхөө ч больсон. Одоо бол би жаргалтай аав бас гэрийн эзэн. Аль болох юманд хүлээцтэй хандаж байгаарай. За тэгээд амжилт. Гэр бүлээ битгий хуурч байгаарай тэртээ тэргүй гэрт чинь чамайг гэх хүн байгаа хойно.

4 Comments

  1. ... says:

    Эрэгтэй хүнд итгэх л хамгийн том асуудал болоод байнадаа. Итгэл даах хүн олдохгүй байнөө.

  2. zaluuuuuuuuu says:

    Za estoi mundag hvn shvv chi! Ulam sain saihniig hvsie !

  3. Bbb says:

    Wow estoi goy iim zahia unshihiig ih hvsdeg blaa az jargal hvsiee

  4. Сахалт says:

    Яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй эд чинь л энэ дээ. Төсөөлж ч чаддаггүй, хэтэрхий өөртөө бардам хүний зан байх л даа. Миний л бодол. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.