Трансжендер Амина: Надад “эрхтэн” байхгүй, би бүрэн эмэгтэй хүн байна

Монголд одоогоор олонд танигдсан трансжендер ердөө хоёрхон байдаг. Харин сүүлийн үед трансжендер Амина сошл орчинд эрчимтэй од болоод байгаа билээ. Ингээд тэрээр тодорхой асуултуудад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Та хэдэн настай вэ?

-23 настай.

-Аль сургуулийг төгссөн бэ?

-Би 48-р дунд сургуулийг төгссөн. Мөн Ганди сургуулийг 2.5 – аар компьютер, операторын мэргэжлээр төгссөн. Бас ШУТИС барилга архетиктурын ангийг дүүргэсэн байгаа.

-Та одоо ямар ажил хийж байна?

-Би шоу менежер л дээ. ЛГБТ-ын хүмүүсд зориулж үдэшлэг их зохион байгуулдаг. Мөн хувийн лангуутай. Бас нөхрийнхөө компанид туслах менежер хийж байгаа.

-Нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ, нууц биш бол?

-Би өдөр бүр шоу үзүүлбэр үзүүлдэг байсан л даа. Манай нөхөр миний үнэнч үзэгч байсан гэх үү дээ.

-Ажлаас гадуурх чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Зураг авалтууд эхэлсэн болохоор бараг зав гарахгүй байна. Гэхдээ чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулзаж өнгөрөөдөг, бас даалуу тоглох дуртай.

-Эрэгтэй байхдаа сайхан залуу байсан байна лээ.

-Одоо ч гэсэн ямар ч ялгаагүй. Эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан гадаад төрх, зан чанар маань өөрчлөгдөөгүй байгаа.

-Эрэгтэй байх үедээ нэг Dance Video хийж байсан, тэр үед ч бас ийм байсан уу?

-Тэр үед Сэкү нилээн олон хүнд танигдсан байсан. “Ганди” сургуульд байхдаа тэр бүжгийг бүжиглэж байлаа. Хятадын нэг дуу од болоод тэгээд найзтайгаа хамт бүжиглэж байсан юм.

-Эрэгтэй байхдаа найз охинтой байсан уу?

Мэдээж байгаагүй. Гэхдээ харилцдаг зүгээр найз охид бол байсан. Тэр үед нийгэмд өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаагаасаа болоод ганц хоёр удаа фэйсбүүк дээр relationship хийх тохиолдол байсан.

-Яагаад эмэгтэй болохоор шийдсэн юм бэ?

-Би угаасаа эмэгтэй байсан, трансжендер байсан. Мэс засал хийлгэсэн нь зүгээр л өөрийнхөө дотоод хүнийг ил гаргаж ирсэн л үйлдэл. Миний биологийн бие л эрэгтэй байсан болохоос би болоод оюун санаа маань тэр чигтээ эмэгтэй хүн байсан.

-Гэр бүлийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

-Манай гэр бүлийнхэн маш нээлттэй хүмүүс. Энэ явдлыг сайнаар хүлээж авсан.

-Нүүрэндээ мэс засал хийлгэж байсан уу?

-Хамрандаа гурван удаа мэс засал хийлгэж байсан. Анх бол гадны халдлагад өртөөд хамраа засуулах үүднээс мэс засал хийлгэсэн. Дараа нь хамар чимхэх хагалгаа хийлгэсэн.

-Хэзээнээс өөрийгөө эмэгтэй гэж мэдэрдэг болсон бэ?

-Дөрвөн настайгаасаа мэдэрч эхэлсэн. Бага байхдаа л эмэгтэйлэг хувцаслах дуртай байсан гэж ээж маань ярьдаг.

-Магадгүй олон уншигчидад сонин байгаа байх. Таны эр эрхтэн одоо байгаа болов уу?

-Надад эрхтэн байхгүй шүү дээ. Би бүрэн эмэгтэй хүн байна.

-Хагалгаанд хэзээ орж байсан юм бол?

-Нэг дор хагалгаанд орно гэж байхгүй болохоор ерөнхийдөө гурван жилийг зарцуулж байна.

-Хүмүүс трансжендерүүдийг одоогоор хүлээж авах хүндрэлтэй байгаа байх. Тиймдээ ч тэр юм уу, гадуур муу сэтгэгдэлүүд маш их явдаг. Та энэ бүхнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Амина гэдэг хүн өөрөө од болох гэж, ямар нэгэн компанийн нүүр царай болох гэж ингэж гарч ирээгүй. Өөрийнхөө хүслээр ийм болсон учир тохиолдож буй зовлонгоо өөрөө даван туулна гэж бодож байгаа.

-Таны мөр, далан дээр шивээс байгаа харагдсан. Арилгах бодол байгаа юу ?

-Далан дээрх шивээсээ арилгахгүй. Учир нь анх трансжендер болоод удаагүй байхад 2011 онд халдлагад өртөж байсан юм. Далан дээрээ хутгаар зоолгуулж байсан. Түүнийхээ сорвийг нуух гэж шивээс хийлгэсэн. Тиймээс арилгахгүй гэж бодож байгаа. Харин мөрөн дээр байгаа шивээсээ арилгах бодолтой байгаа.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-2019 оны “Miss international Queen” тэмцээнд орно гэж бодож байгаа. Тэр үед гармоны эмчилгээ дууссан байх болохоор илүү эмэгтэйлэг болоод ирэх байх.

-Танд сав суулгуулах бодол бий юу?

-Өмнөх трансжендерүүд энэ талаар буруу ойлголт өгсөн байна лээ. Монголд байтугай дэлхийд сав суулгуулсан хүн байхгүй. Дэлхийд нэг л байсан тэр хүн нь савны хагалгааны дараа өвчнөө дийлэхгүй нас барсан юм. Тэгэхээр сав суулгах боломжгүй гэсэн үг.

-Тэгэхээр хүүхэдтэй болох боломжгүй гэсэн үг үү. Та хүүхэдтэй болъё гэж бодож байна уу?

-Ирээдүйд хүүхэдтэй болох бодол байгаа. Би шинжлэх ухаанч нарт итгэж байгаа. Хэзээ нэгэн цагт трансжендерүүд хүүхэддээ болох боломж нээгдэх байх.

-Трансжендер мисс Солонгоогийн талаар сэтгэгдэлээ хуваалцаач.

-Солонго бол их мундаг хүүхэн. Монголд трансжендер мисс байж болдог юм байна. Трансжендер гэж хүн гоё байж болдог юм байна гэдгийг харуулсан тийм хүнийг хувь хүнээр нь маш их хүндэлж явдаг. Хүмүүс Солонго бид хоёрыг өрсөлдөгч үү гэж их асуудаг. Ер нь бол Монголд өрсөлдөх карьер боломж үнэхээр байхгүй. Магадгүй Тайланд шиг байсан бол өрсөлдөх боломж үүсч болох юм.

Х.ЭНАЯА
Эх сурвалж: www.ALDAR.mn

6 Comments

  1. bolorood says:

    yunii chin oilgoh ve de? huvj nisj amidrahaa bolimoor yum.
    ehees tursun eruul enh biydee talarhah baital iim zuil hiij baigaad n humuus durguitseh n engiin l zuil shvv dee.

  2. hunii erhshdeee. says:

    gadnaasaa yamar haragdah, hen bh ni ter hunii l asuudal. mongolchuud denduu shashin shutdegeesee bolj hunii erhend haldaj bgaagaa medehgui boltloo tolgoin dahi hewshmel oilgoltiidaasaa salj ugdgui muuhai humuus shu. tiim ch yum bolohgui iim ch yum nugel geed l zunduu bn. umuurch, zuwtguj, ene hunii tald orj demjij bgaa gesen utgaar bish zugeer l hun gej l huleej awna biz

  3. Болороо says:

    Ийм зүйлийг эерэгээр ойлгох цаг одоо Монголчуудойлгодог болох хэрэгтэй. Эцсийн эцэст энэ хүмүүс чинь хүн шүү дээ. Хүний эрх гэж байгаа яалт ч байхгүй төрчихсөн юм чинь яалтай билээ. Энэнээс илүү сэтгэл зовниулах, таны амьдралд ч муугаар нөлөөлж байгаа зүйл зөндөө байгаа. Мөрөөрөө байгаа хүмүүсийг зүгээр л орхи, дургүй байгаа бол зүгээр л өнгөрөө битгий сэтгэл зүйн дайралт хий л дээ.

  4. oks says:

    Mongoloor neg taigan zuraasnuud bii bolj bga yum bnldaa taigan zuraasnuudiig surtchilaad bgaa yumuu nowsh gj

  5. zaluuuuuuuuu says:

    Huurhiis mine nuguu yumnii hemjee ni baiglaas zayahdaa uchvvhen zayatsan bol vnheer yaltai . Iim zamiig songohgvi geed yahaw dee .Ternees Er hvn gedeg chin ervvl saruul bie erhten ni bvren bvten bol saihan huurhun turuh tusmaa l emegtei hvnd ulam SHUNAN duraldag yum shvv!! Uur busad nariin zviliin talaar bol medehgvin bn

  6. unen says:

    iim zavaan pizdanuudiig yu geed surtalchlaad baidag yum be
    Transjender ene ter geed goe nerlechikhjee iim er ch bish em ch bish khun ch bish mal ch bish novshnuudiig alj baival taarna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.