Хүүхдийнхээ аавыг ч сайн мэдэхгүй…

Сайн байцгаана уу? Би одоо 18 настай. Нэг цайны газар зөөгч хийдэг. Ирэх намар их сургуульд орно. Нэг өдөр манай захирал оролдож, би хичнээн эсэргүүцсэн ч хүч хэрэглэсэн. Түүнээс хойш захирал удалгүй гэр бүлээрээ гадагшаа явж, цайны газраа өөр хүнд зарсан. Би анх удаа, бас хордлого өгөөгүй болохоор өөрийгөө таргалж, жаахан гэдэс суух гээд байна л гэж бодсоноос жирэмсэн гэдгээ мэдэлгүй саяхныг хүргэлээ. Одоо 14 долоо хоногтой, удахгүй 15 долоо хоног хүрнэ. Яах вэ?

Манай гэрийнхэн тийм ч боломжийн амьдралтай биш, би бас намар их сургуульд сурмаар байдаг, хүүхдийнхээ аавыг ч сайн мэдэхгүй, гэр бүлтэй хүн. Одоо хаана ямар эмнэлэгт үзүүлж, үр хөндүүлбэл дээр вэ? Эмнэлгийн үнэ ханш ямар байдаг бол? Хэнд ч хэлж чадахгүй болохоор өөр хандах хүн байхгүй захиа бичиж сууна. Зөвлөгөө өгч, туслаач…

10 Comments

  1. Эх says:

    Камер шүү л гээд бх юм. Хүчирхийлэгч өөрөө тр цайны газрынхаа эзэн нь бгаад дра нь зараад арилсан юм биш үү. Өөрөө өөрийнхөө гэмт хэргийг гэрчлэх баримт бэлдэж үлдээгээд явлаа юу??!!

  2. Romance says:

    Сайн байна уу. Энэ хүн гол нь та бүгдээс зөвлөгөө авч авахуулах талын үнэ ханш хир эрсдэл нтр ийг асууж байна. Эрсдэл бол одоо 3 сар гарантай 4 сар дөхөж гэхээр нилээд томорсон нь мэдэгдэж байна. Үнийн хувьд том жижгээс хамаарч 200.-300 байдаг. Улсын эмнэлэгүүд тэр дундаа Эх нялхас дээр яваад очвол арай дээр найдвартай эмчийн хяналтанд үр зулбуулна гэсэн үг. Төрснөөс ялгаагүй их сульдаж, ядардаг ш дэ. Сайн бодоорой. Эмчилгээний дараа маш сайн гам барьж, эмчийн хяналтанд байж асаргаа сувилгаа их шаардагддаг шүү. Хожим нь амаа барив даа. Үрийн заяа гомдвол тэр чигт нь амьдралыг чинь орвонгоор нь өөрчилдөг шүү

  3. ... says:

    Хэлэх үг олдохгүйн. Жирэмсэн гэдгээ мэдэхгүй явж л байдаг. Гэрийнхэндээ хэлэхгүй бол авах хугацаа чинь өнгөрсөн амь насанд чинь аюултай. Ахиж хүүхэдтэй болох үгүй нь тодорхойгүй болох нь дээ. Цагдаад хандаж камер байвал шүүлгэ.

  4. hhh says:

    Ger buliinhendee hel unenee. Uneheer huchirhiilel bolson bol tsagdaa emegteichuudiin erhiig hamgaalah gazar hand. Ooriigoo bodson ni deer negent l tuhain ued ni arga hemjee avch chadaguiges hoish. Surch bolovsroh heregtei. Huchtei baigarai, ter hun chamd ingej ih gai zuvlun avchirsaniihaa shang heze negen tsagt hurtene.

  5. Bulag says:

    Оройтсон бол хүүхдээ гаргахаас аргагүй.хүүхдээ төрүүлсний дараа шүүхийн журмаар эцэг тогтоолгоод тэтгэвэр нэхнэ дээ…
    Шүүхэд хандаарай.
    Хүүхэд чинь өөрөө амьд нотолгоо юм.

  6. Nyamka says:

    Tsagdaad ug hereg huuchirdaggui ym

  7. Bataa says:

    18 настай гэхээр жоохон хүүхэд байна шүү дээ. ингэж дээрэлхүүлээд өнгөрч болохгүй. Кафе нь камертай юу. баримт л байвал цагдаад өгч шалгуулах хэрэгтэй. арга байж л таарна. Хуулийн үнэгүй зөвлөгөө өгдөг газрууд зөндөө байдаг. МУИС-ийн хуулийн сургуулийн үүдэнд оюутнуудын зөвлөгөө өгдөг газар бий. Өөр газрууд ч байж болно. Эхний ээлжинд тэнд хандаад үз.

  8. xm says:

    xm, iim archaagui bh gej, uuriin chin bied uurchlult garaad bhad medehgui bn gej bhuu daa? 
    iim medremjgui, sanaachlaggui hun surch chadah uu? deerh hunii zuvluguug sain unsh daa.

  9. чамд зөвлөхөд says:

    yaraltai eh nilhasiin tuvd hand gargah bolomjgui hussgui jiremslelt gedgee unenee l hel tend l chamd tuslah bh tend unegui avj ugdug gj sonosson

  10. дин дон says:

    Үнэхээр хүч хэрэглэсэн бол нэн даруй цагдаад хандах бждээ. Одоо яалтай блээ. Ядаж эгч нь хаана хэдээр авдгийг нь сайн мэдэхгүй юм. Мэддэг хүмүүс нь соммент үлдээх блгүйдээ. Лав л авах хугацаа нь хэтэрсэн бна. Аягүй бол авч өгөх газар олдохгүй бхдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.