Эрчүүдийг хэрхэн үнэнч байлгах вэ?

Дараах аргуудыг хэрэгжүүлвэл хэзээ ч таныг хуурахгүй!

Дөнгөж танилцсан хосууд бие биенээ бодохоор л сэтгэл нь догдолж, гэгэлздэг. Яг ийм романтик байдлыг насан туршдаа хадгалж, амрагаа өөртөө ухаангүй хайртай хэвээр байлгана гэвэл тийм ч амархан бүтэхгүй.

14518826_10155205107529045_564542178_n

Гэхдээ боломж бий. Та өөртөө дараах 6 шинжийг бүрдүүлж чадвал харилцаагаа халуухан, үнэнч, ариун нандин хэвээр хадгалж чадна гэж мэргэжилтнүүд төдийгүй эрчүүд нэгэн дуугаар хэлж байна.

Мөрөөдлийнхөө залуутай учирч, бие биедээ хүчтэй сэтгэгдэл төрүүлж, соронзон мэт татагдана. Удалгүй хэд болзсоны дараа дотно харилцаа үүснэ.

Бүх зүйл сайхан байна!

Гэхдээ үнэхээр таарч тохирох, чиний “заяаны ханийн” бүх шаардлагад нийцэх тийм залуутай учирсны дараа өөртөө үнэнч байлгах хэрэг хэзээ нэгэн цагт яах аргагүй гарч ирдэг. Нэг л өдөр хүрч ирээд “Бид хоёр ер нь бүтэхгүй нь ээ, салъя” гээд зогсох хүнд хамаг сэтгэл зүрх, алтан цагаа зарцуулахыг хэн хүсэх билээ.

Үерхлийн эхэн үе хосуудын сэтгэл хөдлөл дээр тогтдог. Харин харилцаагаа удаан хугацаанд сайхан хэвээр хадгалахын тулд өөр олон зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн анхаарлыг анх өөртөө татахад эмэгтэй хүний тодорхой зан чанар нөлөөлдөг. Харин харилцаагаа удаан хугацаанд сайхан байлгая гэвэл бүсгүй хүнээс үүнээс ч илүү зүйл шаарддаг.

Тэгэхээр ямар байх хэрэгтэй вэ? Залуу чинь чамаас чухам юу хүлээж байгаагаа тов тодорхой хэлж чадахгүй. Харин бид л хэлж өгч чадна.

1. Эрх, танхил, наалинхай

Залуудаа хайр, халамжаа үзүүл. Бүсгүйчүүд бид ажил, ар гэр, найз нөхөд, хобби, найз залуу, нөхөр гээд олон зүйлд анхаарлаа хандуулж, амжуулах хэрэгтэй болдог. Гэвч харилцаа удаад эхлэхээр анхных шиг сэтгэл догдлом мөчүүд багасч, сүртэй том биш боловч орхих аргагүй чухал зүйлүүдээ мартагнаж эхэлдэг. Багахан ч гэсэн анхаарал нөгөө хүнд чинь маш их сэтгэгдэл төрүүлдэгийг санах хэрэгтэй. Жишээ нь: сүүлийн үед амандаа аялаад байгаа дууг нь iPod-нд нь суулгаж өгөх ч юм уу, ажлаа тараад ирэхэд нь алжаалаа тайлж үзэх DVD кино, бас хүйтэн шар айраг аваад тавьчих л даа.

Ээж шиг нь хойноос нь бөөцийлөх хүсэлгүй байж болно л доо. Гэхдээ найдвартай “ар тал” болж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Харилцааны хамгийн чухал зүйл нь сэтгэл санаагаар дэмжихэд байдаг. Эмэгтэйчүүд гэр бүл, найзуудтайгаа асуудлаа хуваалцдаг байхад эрчүүд ханиасаа л дэмжлэг, урам авахыг хүсдэг гэж сэтгэл зүйчид зөвлөж байна.

2. Үргэлж хөгжилтэй

Эрчүүд цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх дуртай. Энэ чинь ойлгомжтой асуудал. Тэд бидэн шиг нарийн ширийн зүйлийг задлан шинжилж суудаггүй. Тэдний хувьд нэг бол цагаан үгүй бол хар. Өөрөөр хэлбэл чамтай байх нь зугаатай эсвэл уйтгартай.

Бидний зөвлөгөө: Хөгжилтэй байхыг хичээ.

Ажлаа нэг өдөр хамтдаа тасалсан ч болно (маргааш нь гэхдээ ажлаа гүйцээж хийгээрэй дээ). Эсвэл ямар нэг тэмцээн зохио.

Хөгжилтэй байх шаардлага нь физиологийн шалтгаантай гэнэ. Эрчүүд биднийг бодвол амархан уйддаг. Тархи нь допамин буюу сэтгэл хангалуун мэдрэмжийг төрүүлдэг neurotrasmitter биднийхээс бага хэмжээгээр ялгаруулдаг учир ямар нэгэн зүйлд сэтгэл ханаад зогсох бус дахин “сэргээш” хүсдэг ажээ.

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь улам ихсэж, хэд хэдэн боловсролын зэрэг авч, өндөр албан тушаалд суух нь ихэссэн. Бид ийм хүчирхэг байж чадаж байгаа нь “догь” ч эрчүүдэд ажилдаа чадвартай, сүрхийгээс гадна амьдралаас таашаал авч хөгжилддөг эмэгтэй таалагддаг аж.

3. “Дур булаам дүр төрх

Чи үүнийг мянган удаа сонссон байх л даа. “Эмэгтэйчүүд чихээрээ, эрчүүд нүдээрээ” гэдэг. Харилцаа шинэхэн байх үед л гадна төрх чухал байдаг гэж эндүүрч болохгүй. Дотносоод удаан хугацаа өнгөрсний дараа бие биенийхээ дэргэд чөлөөтэй байдаг боллоо гэж бодъё. Тэглээ гээд залуу чинь гэртээ орой болгон биеийн тамирын өмд өмссөн байхыг чинь харахыг хүсэхгүй л болов уу.

Эрчүүд нүдээрээ бүхнийг үнэлдэг нь тэдний тархин дахь “секс процессор” буюу хүсэл, тачаалын бодол боловсруулдаг хэсэг нь эмэгтэй хүнийхээс бараг 2 дахин том байдагтай холбоотой. Тэгэхээр тэдний “секс” нүдээр ертөнцийг хардагийг нь буруутгаад хэрэггүй.

Гудамжинд танихгүй бүсгүй зөрөөд өнгөрөхөд тэд түүний бүх зүйлийг ажиглаад амждаг. Нүд, шүд, үс, зүс, бие хаа, хувцас, инээмсэглэл гээд… Тэгээд бүх үзүүлэлтүүдийг нь шинжлээд, сексдээ хэр болохыг нь үнэлдэг. Өөрөөр хэлбэл тэд эмэгтэй хүний гадна төрхөнд анализ хийж явдаг. Цаг үргэлж. Удаан харилцаатай байлаа гээд зогсчихдоггүй. Түүний бодлоор, найз бүсгүй нь пүүзний оронд өндөр өсгийтэй гутал сонгож, үс зүсээ янзлахад цаг зарцуулдаг бол ирээдүйд секс амьдрал нь халуухан хэвээр байхыг л баталж өгдөг байна.

4. Анхаарлыг нь тат

Эрчүүд хоорондоо зугаатай, галзуу гэмээр түүх ярьж бие биеэнээ давахыг хичээдэг. Тэдний хувьд сонирхолтой яриа өдөөж чаддаг эмэгтэйтэй харилцаа үүсгэхэд илүү амар байдаг гэнэ. Энд нэг л юмыг тодруулъя. Найз охиных нь сэтгэл санааны хямрал, өдөр ажил дээрээ болж өнгөрсөн бухимдлаа ярьж өгөх нь тэдний ертөнцөд гойд сонирхолтой юм биш. Харин түүнд үнэхээр сонин байх зүйл гэвэл шинэ содон мэдээ, эсвэл чиний уншсан блог, ямар нэгэн асуудалд өөрийн санаа бодлоо хатуу илэрхийлэх байж болох юм.

Аар саар зүйл бус бодитой асуудлаар ярилцах нь та хоёрыг улам бүр ойртуулж, харилцаанаасаа авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ гэж сэтгэл зүйчид зөвлөж байна.

5. Нууцлаг бай

Эрчүүд тэнэг биш. Бие засч, хөл, суга, эмзэг хэсгийнхээ үсийг хусч, батганы эсрэг тос түрхдэгийг чинь мэднэ. Тэд зүгээр л үүний чинь талаар бодохыг хүсдэггүй. Хувийнхаа нарийн ширийн зүйлийг хэт дэлгэж ярих нь чиний тухай хүчирхэг, тачаангуй эмэгтэйн дүр зургийг эргэж харахад хүргэж болзошгүй гэнэ.

Залуутайгаа дотносохын хэрээр илүү илэн далангуй байхыг хүсэх нь мэдээж. Гэвч та хоёрын харилцаа улам гүнзгийрэхэд нууцлаг байдлаа хадгалах нь маш чухал. Чамайг сонирхож, чиний талаар ихийг мэдэж авах хүсэл нь л чамайг түүн рүү татсан. Чиний тухай мэдэхгүй зүйл нь сексийн дур хүслийг бий болгодог учир тийм мэдрэмжийг нь хадгалах хэрэгтэй. “Эрчүүд сонирхлыг нь гижигдэх зүйлд татагддаг бөгөөд бага зэрэг зай барих нь түүний фантазыг асаана.Тэдгээр фантаз нь сониуч занг нь хөдөлгөж, чамтай улам ойртож, дотносохыг хүсэмжлэхэд хүргэнэ. Тэгэхээр зарим зүйлийг онгойлгоогүй бэлэг шиг үлдээж, тураах трикогоо өмсөхдөө хаалгаа хаахаа мартав аа!

6. Зарим зүйлийг тоохгүй өнгөрөөж бай

Найз бүсгүй нь шалихгүй асуудлыг шуугиан болголгүй өнгөрөөдөг байх нь тэдний хувьд чухал байдаг.

Дургүйцлээ огт илэрхийлэх хэрэггүй гэх гэсэн юм биш шүү. Харин үнэхээр чухал асуудал биш л бол түүнийг “шаналгах” хэрэггүй. Хэн нэгэнд үнэнч байна гэдэг эрчүүдийн хувьд тийм ч амархан зүйл биш. Тэд эрх чөлөөгөө эн тэргүүнд тавьж бүхий л байдлаар хамгаалдаг. Тиймээс өөрийг нь барих гэвэл өөрт нь маш том анхааруулах дохио болно гэдгийг санаарай. Эрчүүдийн хувьд “автономит” байхыг эрхэмлэх нь биологийн шалтгаантай.

Хүй нэгдлийн үед ганцаараа ан агнах чадвартай эрс л амьд үлдэж, үр удмаа үлдээх боломжтой болдог байлаа. Эр хүний төрөлх занг баталсан мэдээ гэвэл эрчүүд гоонь явах нас нь уртассан байна. Монголд эрчүүдийн гэрлэх дундаж нас 26 байхад эмэгтэйчүүдийн хувьд 23 болжээ. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар эрчүүдийн хувьд амьдралын хэв маягаа өөрчилж хоёр биенийхээ төлөө өөрийгөө зориулах нь тэдэнд “хүндхэн” тусдаг гэнэ.

Тэгэхээр та хоёр нэг баг болсон ч тэр эрх чөлөөтэй хэвээрээ гэдгийг харуулах хэрэгтэй. Байгаа байдлаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрч байгааг мэдрэх тэдний хувьд маш чухал учраас хайртыгаа өөрчлөх гэж хий дэмий аргаа барах хэрэггүй. Өмссөн хувцсаа энд тэндгүй орхиж, хааяа нэгнайзуудтайгаа Xbox шөнөжин тоглодогийг нь тоохгүй өнгөрөөх нь түүний сэтгэлийг улам л татна.

4 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Харагдаач, сүүлгүй амьдрал сүүдэргүй хорвоо блгаад бгаарай

  2. Bustei says:

    Suck it good, tegee l bolooshd, sain huhdug huuhnees yamarch zaluu salahgui

  3. dorlig says:

    Yaj ch hicheesen huurna, togos shig goyoson ch nemergui engiin daruu ni saihan sanagdana. zugeer l oor emiig uzeh adguusnii husel diildeshgui. harin saihan setgeltei bol huursanch ergej irne. aashtai pizda bol ter chigt ni hayana.

  4. holy joy says:

    yag haragdaach

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.