Эхнэрээ болгох ёстой алдаж болохгүй бүсгүйн 8 шинж

Хорвоо ертөнцөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хослон амьдрах жамтай. Гэхдээ ийн амьдрах нэгэн биенийхээ нөгөө хэсэг болсон нэгнийг сонгоно гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг мөн.

14518826_10155205107529045_564542178_n

Хэрэв та найз бүсгүйтэй, аль эсвэл хэн нэг бүсгүйтэй танилцсан бол, доорх найман шинж чанар тухайн эмэгтэйгээс тань илэрсэн л бол түүнийг гэргийгээ болгох талаар бодож эхлээрэй.

Та түүнд итгэдэг

Итгэл гэдэг ямар ч харилцаанд заавал нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал. Гэхдээ итгэл маш амархан нуран унадаг гэдгийг хосууд үргэлж бодож байх нь чухал.

Хэрэв та найз бүсгүйдээ бүрэн итгэдэг, мөн тэр эмэгтэй таны итгэлийг хүлээж буйдаа баярлан, итгэлийг тань хүндэтгэж, мөн алдахгүйг хичээдэг, таны хамгийн сайн найз мэт байж чаддаг бол, энэ маш чухал шүү.

Тэр танд олон асуудал, сэтгэлзүйн дарамт бус олон эерэг өөрчлөлт, эрч хүч өгдөг

Хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурласан бол амьдрал тань яаж өөрчлөгдөх, тэр таны амьдралд орох ёстой эерэг хүн мөн үү биш үү гэдгийг эрүүл ухаанаар харах үнэндээ бол амаргүй асуудал л даа. Гэхдээ та олж харах хэрэгтэй. Хосдоо урам зориг, үнэн зөв шүүмж, урагш алхах, зорилгоо биелүүлэх итгэл бэлэглэдэг хамтрагч гэдэг амьдралын жинхэнэ “партнер”. Харин нөгөө талаар, сэтгэлзүйд зөвхөн сөрөг урсгал, амьдралд олон асуудал бэрхшээл, үл ойлголцол, боломжгүй гэсэн бодол гэх мэт сөрөг зүйлсийг дагуулан ирдэг хүмүүс ч бий. Ийм учраас та найз бүсгүй, эсвэл залуутай болсноос хойш таны амьдрал болоод бодол санаа хэрхэн өөрчлөгдсөн талаар ахин нэг бодоод үзээрэй.

Тэр танд хамгийн их итгэдэг, таныг үргэлж ил далд дэмжиж байдаг

Хэрэв хүн 80 наслана гэж үзвэл ойролцоогоор 29 мянган өдөр хорвоо дээр амьдрах болно. 29 мянган өдрийн өглөө бүр урам зориг дүүрэн сэрж, ажилдаа явж, гэртээ буцаж ирнэ гэдэг үнэндээ бол боломжгүй зүйл. Харин зөв бүсгүйгээ олж чадсан бол, та энэ олон өдрүүдийн ихэнхийг нь аз жаргалтай, ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй өнгөрөөх болно. Эмэгтэй хүний эр хүнд өгч чадах хамгийн сайхан бэлэгнүүдийн нэг бол сайхан урмын үгс, итгэл, дэмжлэг билээ.

Түүнгүйгээр амьдралаа төсөөлөхөөс уйтгартай, муухай санагдах

Зүгээр л төсөөлөөд үз. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй, харин тэр бүсгүй таны амьдралд орж ирээгүй байсан бол мөн цаашид байхгүй бол ямар байх вэ гэдгийг төсөөлөөд үзэхэд л та тун чухал асуултын хариултыг олох болно.

Хэрэгтэй үед, элдэв шалтгаан тоочилгүй таны хажууд байхад бэлэн бүсгүй

Болзооны эхэн үед мэдээж эр хүн бүсгүйгээ өөрийн болгохын тулд санаачлагыг гартаа авч, түүнийгээ баярлуулахын тулд сайн сайхан сэтгэл догдлом зүйлсийг хийдэг ч амьдрал үргэлж ийм байхгүй шүү дээ. Таныг бүтэлгүйтэж, шантарч, сэтгэлээр унасан үед шалтгаан тоочилгүй дэргэд тань байж чадах бүсгүй мөн үү гэдэг асуултыг өөртөө дахин тавиарай.

Мэдээж бэлгийн харилцаа…

Насанд хүрсэн хүмүүсийн харилцааны бас нэг хэсэг бол бэлгийн харилцаа мөн. Энэ тал дээр хоорондоо тохиромжгүй байна гэдэг тоолгүй өнгөрөөж болохгүй асуудлуудын нэг.

Та хоёрын зорилго, хүсэл мөрөөдөл ижил байх

Энэ олон зүйлийг тодорхой болгодог. Хэн нэгнийг бүрэн ойлгодог болохын тулд тухайн хүний зорилго мөрөөдөл, хүслийг ч мөн адил бүрэн ойлгох хэрэгтэй. Хүмүүс үүнийг харилцааны эхэн үед тоолгүй өнгөрөөдөг учраас хожим янз бүрийн үл ойлголцол гарах магадлал хамгийн өндөр. Мөн хамтран амьдрахаар шийдсэн хүмүүс огт өөр хүсэл мөрөөдөлтэй байх юм бол хамтын амьдралыг утга төгөлдөр болгоход хүндрэлтэй. Тиймээс өөртэйгээ та яг адил биш ч ижил чигт хүсч мөрөөддөг, таны зорилгыг ойлгодог дэмжиж чадах хүнийг сонгоорой.

Бие биедээ гүн гүнзгий хайртай байх

Үүнийг уншсан даруйдаа л та дотроо “Юу гэнэ вэ? Бид бие биедээ үнэхээр хайртай” гэж бодож байгаа байх л даа.

Хэн нэгнийг хайрлах арга барилыг хэд хэд хуваах байх л даа. Гэхдээ хамгийн гол нь, тухайн хүнийг байгаагаар нь хүлээн авч, таны төлөө хийсэн зүйлс, сэтгэл зүрх, бодол санааг нь хамтад нь хайрлах нь гүн гүнзгий хайрлаж буй нэг хэлбэр юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.