Яагаад зулбалт болдог вэ?


Гадны ямар нэгэн нөлөөнөөс болж жирэмсний 20 дахь долоо хоногоос өмнө хүүхэд эхээс гадагшлахыг анагаах ухааны хэлэнд “зулбалт” гэж нэрлэдэг. Зулбалтын 60-70 хувь нь хромсомын гажуудал байдаг ч бусад шалтгаануудыг дараах хэлбэрээр нэрлэж болно:

14518826_10155205107529045_564542178_n

– Удамшлын болон биеийн онцлогоос шалтгаалсан нөлөө

– Жирэмсэн эмэгтэйн саванд үүссэн янз бүрийн гажуудлууд (Жишээ нь: саванд хавдар, киста ургах гэх мэт)

– Эхнэр нөхрийн цусны бүлэг тохирохгүй байх. Сахарын өвчин, бамбай булчирхай, даралт хэлбэлзэх гэх мэтээр өвчинтэй байх

– Жирэмсний хугацаанд өвчилсөн, эмчлэгдээгүй үрэвсэлт өвчнүүд

– Эмчлэгдээгүй дааврын дутагдал зэрэг зулбах гол шалтгаанууд болдог ба зулбалтыг түргэсгэдэг.

Зулбалт гэж юу вэ?

Жирэмсний 24 долоо хоногоос өмнө гадаад орчинд амьдрах чадваргүй ураг гарч жирэмслэлт төгсөхийг зулбалт гэж нэрлэдэг. Зулбалтыг жирэмсний хугацаанаас хамаарч эрт үеийн болон хожуу үеийн зулбалт гэж ангилдаг.
Нийт жирэмслэлтийн 50 хувь орчим нь зулбалтаар төгсдөг байна. Энэ нилээд ноцтой үзүүлэлт бөгөөд ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө жирэмсэн болсныг мэдэхээс өмнө зулбадаг болохыг судлаачид тогтоожээ. Мөн зулбалтын дийлэнх хэсэг жирэмсний эхний гурван сард тохиоддог. Энэ нь ихэвчлэн үр хөврөлийн гажигтай холбоотой байдаг байна.

Зулбалтын шалтгаан

Зулбалт үүсгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн их тохиолддог шалгаан бол үр хөврөл хромосомын гажигтай болон удамшлын хэвийн биш байдалтай байх юм. Энэ тохиолдолд үр тогтсон цагаас эхлэж хөврөлийн хөгжил хэвийн явагдаж чаддаггүй. Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмслэлтийн 50-иас илүү хувь доорх шалгаануудын уламаас үүсдэг. Үүнд:

• Халдварт өвчин ялангуяа бэлгийн замын халдварт өвчин
• Чихрийн шижин
• Умайн хэвийн биш бүтэц
• Умайн фибромиома
• Умайн хүзүүний дутмагшил
• Өдөрт 300 миллиграммаас илүү кафейн хэрэглэх
• Жирэмсний хугацаанд хоол тэжээлийн дутагдалтай байх
• Жирэмсэн эмэгтэйн дархлаа сул байх
• Ихсийн хэвийн биш байдал
• Жирэмсэн үед зарим дааврийн хэмжээ их байх
• Орчны бохирдол
• Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг орно.

Зулбалтын шинж тэмдэгүүд

Хэрэв танд доорх шинж тэмдэгүүд илэрвэл эмчид яаралтай үзүүлж зохих эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ихэвчлэн зулбалтын өмнө зулбахыг завдаж буй шинж тэмдэгүүд урдчилан илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэгүүд цаашид даамжирвал зулбалтанд хүргэдэг. Умайн булчингийн тонус сулруулах эмчилгээ хийх нь зулбалтаас сэргийлэхэд тустай боловч зарим тохиолдолд эмчилгээний үр дүн гаралгүй зулбалт явагдах нь бий. Зулбалтын үед эмнэлгийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулаагүйгээс хүнд цус алдалт, үжил халдвар зэрэг хүндрэл үүсч улмаар амь насанд аюул тохиолдож болохыг анхаараарай.

Зулбахыг завдаж байгаа болон зулбалт эхлэж байгаа шинж тэмдэгүүдэд :

• Хэвлийгээр хатуурч зангирах
• Ууц нуруу чилж өвдөх
• Умайн базлалт
• Ураг орчмын шингэн гарах (жирэмсний 2 дах гурван сард)
• Үтрээнээс цус гарах (үзэгдэх төдийгээс цус алдалт хүртэл)

Хэрэв жирэмсэн эмэгтэйчүүдэд дээрх шинж тэмдэгүүд илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Жирэмсний эрт үед үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэх үед үзэгдэх төдий цайвар цуслаг ялгадас гарч болдог. Үүнийг зулбалтын үеийн цус гаралтаас ялгаж оношлох хэрэгтэй. Зулбалтын үед эхэндээ хэвлийн доод хэсгээр хатуурч бага зэрэг цус гарч эхлэдэг. Цаашид умайн базлалтын хүч болон цус гаралтын хэмжээ улам нэмэгддэг.

Зулбалтын шалтгааныг тодорхойлохдоо хосуудаас ямар шинжилгээ авдаг вэ?

Хромсомын шинжилгээ, хэт авиан дуран, савны рентген зураг, сахарын хэмжээг үзэх, бөөрний үйл ажиллагааг шинжлэх замаар зулбах шалтгааныг тогтоож болно. Зулбалтын гол шалтгааныг тогтоож орчин үеийн анагаах ухаанд зулбалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх боломж үргэлж нээлттэй байдаг гэдгийг мартаж болохгүй.

Зулбаж байгааг яаж мэдэх вэ? Зулбалтын шинж тэмдэгүүд:

Өндгөн эсийн умайн хананд бат бөх наалдсан байгаа газраасаа ховхрох үйл явц нэлээн хэдэн долоо хоног үргэлжилдэг. Иймээс зулбалт нь ямар ч шалтгаангүйгээр гэнэт болдог зүйл биш юм. Жирэмсний яюцад ямар нэгэн асуудал илэрч, зулбах дохиох өгч эхэлдэг. Зулбатын гол шинж тэмдгүүдээс дурдахад:

– Эрт оношилсон зулбалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

– Зулбалтын хамгийн түгээмэл шинж тэмдэг нь жирэмсэн эхийн үтрээнээс их, бага хэмжээгээр цус гарах юм.

– Үүний зэрэгцээ нуруугаар өвдөх, гэдэсний доод хэсгээрбазалж өвдөх, гэдэс базлах зэргийн шинж тэмдэгүүд илэрч болно.

– Мөн зулбалтын өөр нэг шинж бол жирэмсний үед илэрч байсан зовиур, шинж тэмдэгүүд гэнэт алга болдог. /Жишээ нь: жирэмсний үед илэрдэг дотор муухайрах, толгой эргэх, хөх томрох гэх мэт/

– Жирэмсний үед дээр дурдсан зулбалтын шинжүүдээс илэрвэл эрт оношлогооны ач холбогдлыг санан хамгийн ойрын эмчид зайлшгүй үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Ихэнхдээ жирэмсний эрт үеийн бүрэн зулбалтын үед эмчилгээ хийх шаардлага гардаггүй. Хэрэв цус их хэмжээтэй үргэлжлэн гарах эсвэл халдварын шинж тэмдэг илэрвэл умайн хөндийг багажаар цэвэрлэж умайд байгаа хөврөлийн эд ихэс зэргийг гаргах хэрэгтэй болдог. Үүний дараагаар умайн агшилт сайжруулах болон антибиотик эмчилгээ хийнэ. Өөрөө зулбасан мөн умайн хөндийг багажаар цэвэрлүүлсэн аль нь ч бай хэт авиан шинжилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай.

Хэрэв өмнө нь зулбаж байсан бол эмч танд хэт авиан шинжилгээ, гистерскопи, умайн дотор хананы эдийн шинжилгээ зэрэг шинжилгээ хийлгэж шалтгааныг тогтоохыг зөвлөх болно.

Хэзээ дахин жирэмсэлж болох вэ?

Зулбасны дараах нэг сарын хугацаанд эмэгэй хүний бие хэвийн байдалдаа эргэж ордог. Мэргэжлийн эмч нар биений юмны мөчлөг хэвийн болтол хүлээхийг зөвлөдөг.

Дараагийн жирэмслэлтийг төлөвлөхөөс өмнө эмчид үзүүлж зохих шинжилгээнүүдийг хийлгэж зулбалт үүсгэсэн байж болох шалтгааныг тодруулан эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Зулбалтаас болж тухайн эмэгтэй болон гэр бүлийнхэн нь сэтгэл зүйн цочролд ордог учир хэвийн байдалд ортол тодорхой хэмжээний хугацаа зайлшгүй шаардагддаг.

Зулбалт бол хүүхэдтэй болохыг хүссэн хосуудын хамгийн гунигтай үе байдаг. Гэвч ихэнх эмэгтэйчүүд дараагийн удаа амжилттай жирэмслэж үр хүүхэдтэй болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.