​Нууц амрагаасаа зугтсан залуугийн захиас


Би боломжийн мөнгө олдог бизнес эрхэлдэг жирийн нэг монгол эр хүн. Эр хүний боддог бүхнийг бодож, хүссэндээ ч хүрч сайхан ажил, амьдрал, эхнэр хүүхдүүдтэй явсан ч түүндээ эрдэж яваад нэг л өдөр бүгдийг нь үгүй хийснээ одоо л ухаарч байна. Тиймээс эрчүүддээ “галаар наадах хэрэггүй” гэж хэлэх гэсэндээ энэхүү түүхийг ярьж байгаа юм.

Би гэрлээд зургаан жил болж байгаа, хоёр хүүтэй. Анх эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан. Тэр их хөөрхөн, дур булаам охин байсан. Би харангуутаа дурлаад хайрынхаа галд шатаж байж л суусан.

Гэвч сүүлийн үед эхнэрээсээ зугатаамаар санагддаг болсон юм. Бага хүү маань хоёр настай учраас эхнэр гэртээ хүүхдүүдээ хардаг. Заримдаа бодохоор миний анх танилцаж байсан үеийн тэр охиноос одоо юу ч үлдээгүй юм шиг санагдах юм. Үргэлж баяр баясгалангаар гэрэлтэж, инээмсэглэл тодруулж байдаг түүний нүдэнд л би татагддаг байсансан.

Намайг ажлаасаа ороод ирэхэд “хаагуур яваад ирэв?” гэсэн асуултын тэмдэг өөдөөс ширтдэг. Түүний нүднээс “надаас нууцаар ямар нэг юм хийгээгүй биз” гэдэг шинжээчийн харцыг л олж хардаг болчихсон байсан. Эхнэрийнхээ аашийг өмнөхөөсөө илүү ингэж мэдрэх болсон нь миний гурван сарын өмнөтанилцсан бүсгүйтэй холбоотой байсан байх.

Тэр бүсгүй манай ажил дээр захиалга өгөхөөр ирсэн юм. Үнэхээр сайхан бүсгүй. Би эхнэрээ муухай гэж байгаа юм биш л дээ. Одоо ч гэсэн би эхнэртээ хайртай хэвээрээ. Гэхдээ тэр бүсгүйд намайг татах ид шид байсан юм шиг. Ялдамхан инээмсэглэл, донжтой харц, ичиж цэрвэхгүй шулуухан яриа хөөрөөтэй тийм л эмэгтэй. Сайхны өмнө харц буруугүй гэдэг биз дээ. Би түүнтэй хурдантанилцахгүй бол хамт ажилладаг найз маань түүнийг цоо ширтээд байсан юм. Эрчүүдийн л зан шүү дээ. Өдий насанд баймааргүй сайхан биетэй бүсгүй байсан. Эхлээд зүгээр л түүнтэй үг өдөж танилцъя гэж бодсон маань харин яагаад ч юм нэг л мэдэхэд би түүнийг хоолонд урьж дөхүүлж өгөөд гэртээ оройтож харьсан юм.

Эхнэр мэдээж “хаагуур яваад ирэв?” хэмээн байцааж би худлаа хэлэхээс аргагүйд хүрсэн. Түүнээс хойш нөгөө бүсгүйтэйгээ ойр ойрхон уулзах болж гэрт болох хэрүүл ч нэмэгдэж тэр тоолонд би алга болох нь ихэсдэг байв. Эхнэртэйгээ муудалцсан үедээ түүн рүү гүйхэд би бэлэн байдаг байлаа.

Яагаад ч юм өдөр болгоны нэгэн хэвийн амьдрал, ижилхэн давталттай эхнэрийн маань үг, үйл хөдлөл, өгөөд байхад өсөөд байдаг эхнэр хүүхдүүдийн өсөн нэмэгдэх хэрэгцээ. Энэ бүхэнд өөр амт нэмье л гэж бодсон байх. Тэр үедээ би юу хийж байгаагаа эргэцүүлж байгаагүй юм билээ.

Эхнэр маань өмнөхөөсөө ч илүү намайг сэрдэх болж би илүү “уран” худлаа хэлдэг болж хааяа наргисан хэдэн төгрөгөө зувчуулах гэж элдвийн арга сэддэг болсон. Гэртээ тавгүй байсан үедээ нөгөө бүсгүйтэйгээ цагийг зугаатай өнгөрөөдөг байлаа. Эхнэрийнхээ уурлан цамнаж байгаа аймаар царай гэнэтийн нэгжлэгийг түр мартах гэж л тэр. Уурлуулах юмыг нь би өөрөө хийж байгаагаа мэдэж байсан ч эр хүний л хийдэгажил гэж тэнэгтэж явсныг нь яана. Уур уцаартай гэрээсээ гарсанч үргэлж сайхан ааштай уулздаг бүсгүй дээрээ очоод л дорхноо тайвширдаг байв. Ингэж явсаар гурван сар болсон.

Өөрийгөө би үргэлж зөвтгөж “би та гурвын төлөө л шөнө оройгүй зүтгэж байна” гэж хэлдэг байсан.

Харин нэг орой гэртээ ирэхэд эхнэр, хоёр хүү маань явчихсан байсан. Эхний хэдэн өдөр нөгөө бүсгүйтэйгээ чөлөөтэй уулзаж гэр рүүгээ яарах зовлонгүй байя гэж бодлоо. Гэтэл надад бурам шиг л амттай санагддаг байсан бүсгүй маань жаазанд хийчихсэн зурмал шиг л бодогдож эхнэр хүүхдүүдээ хичнээн их үгүйлж байгаагаа мэдэрсэн. Энэ хорвоод хэнээр ч сольшгүй аз жаргалаа би үргээчихсэнээ гэнэт мэдэж өнөөдрийг хүртэл хэрхэн буруугаа хүлээх учраа олохгүй л явна. Найз нь намайг өөр хүнтэй учиртай болсныг эхнэрт маань хэлсэн байсан.

Надад эмэгтэйчүүд хичнээн олдох ч хамтдаа босгосон амьдрал ханийн халамж, хүүхдүүдийн минь шулганах дууг би үгүйлж нөгөө эмэгтэйгээсээ өөрөө зугатаах болсон доо. Хэрвээ эр хүн хоёр дахь амьдралаа зохиолоо ч гэсэн тэр нь өмнөх амьдралынх нь харуусал, гуниг магадгүй эмэгтэй хүний нулимсны мөртэй байх нь гарцаагүй гэж би бодсон учраас миний анхны бүхэн үнэ цэнэтэй байх нь гарцаагүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар нууц амрагтай болсон шалтгааныг нь судлахад ихэвчлэн хайр халамж дутсанаас, бие биеэ бэрхшээлтэй үед нь сэтгэл санаагаар дэмждэггүй, ганцаардуулснаасэнэ замыг сонгоход хүрсэн гэжээ. Аль ч хүйсийн хүмүүсийн хувьд нууц амрагтай болох том шалтгаан нь сексийн хувьд сэтгэл ханамжгүй байдал юм. Олон жил хамт амьдарснаас сонирхолгүй болсон, таашаал авахаа больсон гээд бие, сэтгэлийн олон шалтгаанууд байдаг байна.

Харин эмэгтэйчүүд энэ нөхцөлд илүү их хайр халамж, энхрийлэл хүсдэг байхад эрчүүд бие махбодийн сонирхолд автдаг аж. Эрчүүд түүгээр ч зогсохгүй гайхуулах, өөрөөрөө бахархах гэж хүртэл нууц амрагтай болсон тохиолдол байдаг гэнэ. Эр хүйстнүүдийн хувьд гэр бүлээсээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохоо ноцтой зүйл гэж үздэггүй байхад эмэгтэйчүүд сэтгэл санаагаараа зовниж эхлэдэг.

Нууц амрагийг үгүйсгэж үзэх нь хувь хүн ухамсрынхаа түвшинд шийдэж чадах жижигхэн асуудал ч одоог хүртэл байсаар байгаа нь нууц биш. Хамгийн том аюул нь хэрвээ нууц амрагийн нууц задарвал эхнэр болоод нөхрийнхөө сэтгэлд хэзээ ч арилахгүй гүн шарх үлдээж гэр бүлийнхнийхээ итгэлийг бүрмөсөн алдана гэсэн үг. Ийм шархыг зүрхэндээ тээсэн олон хүмүүсийн хувьд гэр бүл нь салсан, хүүхэд өнчирсөн тохиолдол хэдэн арваараа байдаг. Тиймээс түргэн зуурын цэнгэлээс болж босгосон амьдралаа нэг мөсөн үгүй хийх аюултай тоглоомоор тоглохгүй байсан нь дээр байх.

SOURCE: zuv.mn

6 Comments

  1. PARTIZAN says:

    ERIIN SVWEER NAADAX AMARXAN
    ER XVN SHIG BOLOX AMARGVI
    ERIIN CHANARIIG OLLOO GEXED
    ETSEG UXAANIG SURAX XETSVV…

  2. busgui says:

    нөхөр маань намайг зөндөө хуурсан, би одоо хуурч байна, гэр бүл маань ч сүйрч байна даа, салалтаар л өндөрлөх байх

  3. emegtei says:

    Миний амьдралд тохиолдсон зүйл бүүр ч хүндэвтэрээр. Одоо үнэндээ тэр хүнийг гэх сэтгэл итгэл 2 байхгүй болчихдог юм бна. эцэст нь эв найрамдалтай салах л үлдэж байх шиг улам л бие биенээсээ холдсоор л … Ийм учраас л тэр олон гэр бүлүүд салаад бдаг байх нь. Уучлал гдг сүүлдээ утгаа алдах тохиолдол ч бдаг юм бна. Галаар наадаж олон хүний амьдралаар тоглогч хариуцлагагүй хувиа бодсон хүмүүс их бдаг болжээ. Эцсийн бүлэгт хүүхэд л хохирогч болдог өөр хэн ч биш.

  4. Бурхан says:

    Яахав дээ сургамжтай л зүйл байна шд…

  5. Zochin says:

    Hehe zohiol yumu haashaa yum.. Er n humuusiin amidrald tohiolddod buh asuudlaar ingeed zohiol bicheed taichih doo, tgd teriige buunuuruu yariltsaad suuj bhgui yu haha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.