Гар хангалга хийхийн ашигтай талууд

Найз нөхөд, ажил, гэр бүл, гэрээс ажил хүрэх зам гээд бидэнд стрессдэх асуудлууд өдөр тутам, алхам бүрт тохиолдоно. Сайн мэдээ дуулгахад танд энэ бүхнийг хуваалцах, мэдрэлийн ядаргаагаа тайлах хамтрагч хэрэггүй. Та хор хөнөөлгүй, тайван гар хангалга хийхэд хангалттай.

Сексологичдын үзэж байгаагаар гар хангалга хийх нь стрессээс хамгаалж, сэтгэл гутралаас сэргийлдэг гэнэ. Энэ нь яг л секс шиг тархинаас эндорфенийг ялгаруулж, сэргээдэг бөгөөд биеийг амрааж, сэтгэл санааг дээшлүүлнэ.

Нойр хүргэнэ

Зарим нэг хоол хүнснээс татгалзах нь бөх нойрсоход сайн нөлөө үзүүлдэг гэж та мэддэг бол гар хангалга хийх нь мөн нойронд нөлөөтэй. Эрэгтэй хүн дур тавих үед бодисын солилцоо болох окситоцин, васопрессин, пролактин ялгарч энэ бүхэн гүн нойрсоход тус болно. Энэ бүхэн дур ханах хүртэл болоод дур тавьсаны дараа үргэлжилж амарч тайвширч, сэтгэл зовнилоос ангижрана. Гар хангалга хийх нь байгалийн жамаар биеийг амрааж, өдрийн алжаал ядаргааг арилгадаг.

Ханиадыг эмчилнэ

Дур тавих ханиаданд тустай гэж бас үздэг байна. туршилтанд сайн дураараа оролцсон 11 эрэгтэйг гар хангалга хийх үеийн цусны эргэлтийг ажиглажээ. Дур тавих үед эрчүүдийн устгагч эсүүдийн тоо ихэсч тэдний дархлааны систем сайжирхад тус болж байжээ.

Удаан тавьдаг болно

Анхны болзоон дээрээ сандардаг уу? Гар хангалга хийхдээ анхны болзооны тухай төсөөлөн бодоод хий. Гар хангалга хийх нь эрчүүдэд өдөөгдөхгүйгээр өөрөө тайвширч бүхнийг зохицуулахад эерэг нөлөө үзүүлдэг. Гар хангалга хийсэнээр та өөрийгөө удирдахад илүү тэвсвэртэй болохоос гадна хурдан дур тавихаас сэргийлнэ. Дасгал сургуулилт үргэлж үр дүн авчирдаг гэдгийг та мэдэж байгаа.

Эрхтний хөвчрөх үйл ажиллагааг нэмэгдүүлнэ

Эрхтэн чанга хөвчирч байхад нөлөөлөх нэг зүйл бол гар хангалга. Таван жилийн туршын судалгаанаас харахад долоо хоногт гурван удаа секс хийдэг 1000 эрэгтэй тутмын ердөө 16 нь хөвчрөх үйл ажиллагааны асуудалтай байжээ.

Түрүү булчирхайн хорт хавдараас сэргийлнэ

Хуучин үрийн шингэнийг гадагшуулж шинээр нөхөн сэлбэх нь түрүү булчирхайн хавдар тусах боломжийг 33 хувь бууруулна. 2004 онд Харвардын их сургуулийн судалгаагаар сард 21 удаа дур тавьдаг эрэгтэй хүн сард дөрвөөс долоон удаа дур тавьдаг эрэгтэйгээс түрүү булчирхайн үрэвсэлээр өвдөх эрсдэл буурдаг болохыг тогтоожээ. Гар хангалга хийх болон хавдар тусах хоёрын хоорондох хамаарлыг нарийн тогтооход хэцүү боловч дур тавьж шингэнээ гадагшлуулах нь эрсдлийг бууруулдаг гэж үзжээ.

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Зүрхний бичлэг хийлгэх дургүй эрчүүдийн хувьд өөрийнхөө зүрхийг шалгах өөр нэг арга бол гар хангалга хийх юм. Америкийн зүрх судлалын судалгаанаас гаргадаг сэтгүүлд бичсэнээр сард нэг удаа дур тавьдаг эр долоо хоногт хоёр удаа дур тавьдаг эр хүнийг бодвол зүрхний хэм алдагдах өвчин болон зүрхний шигдээс мэт эрсдэлд 45 хувь илүү өртөх магадлалтай гэжээ. Эрүүл эрэгтэй хүн секс хийх дур сонирхол илүү байхаас гадна зүрхний үйл ажиллагаа сайн байгаа гэсэн үг. Зүрхнийхээ хэмийг нэмэгдүүлэх бол гар хангалга хийхэд болно. Энэ нь шууд зүрхэнд нөлөөлж, цусан хангамжинд эерэгээр нөлөөлөхөөс гадна зүрхний шигдээсээс айх аюулгүй болно.

Таныг залуу харагдуулна

Үеийнхнээсээ арай залуу харагддаг эрчүүдийн нууц нь тэд ойр ойрхон гар хангалга хийдэгт оршдог. Британийн клиник сэтгэлзүйч Дэвид Вийкс 40-50 насны 1000 эрэгтэй эмэгтэй хүмүүсээс тэдний сексийн амьдралын талаар асуулт асуусанаас үеийнхнээсээ залуу харагддаг оролцогчид долоо хоногт 3 удаа секс хийдэг гэж хариулжээ. Бусад арай оворжуу харагддаг хүмүүс нь долоо хоногт 2 удаа секс хийдэг гэж хариулсан байна. Сексийн үед цусны эргэлт сайжрахад идэвхитэй үйл ажиллагаа явагдаж унтаж байх үед харагддаг шиг нүүр гэрэлтсэн сайхан болдог. Гар хангалга хийхэд мөн адил таны цусны эргэлт сайжирсанаар залуу, эрүүл харагдах болно. Гол нь гар хангалга хийхдээ маш сайн төвлөрч анхааралтай хийвэл илүү үр дүнтэй.

Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлнэ

Мэдээж ойлгомжтой.Эрүүл бус хавьтагчтай байсанаас өөртөө таашаал өгч байсан нь дээр. Үүнээс гадна ганц бие эрэгтэй хүнд хамтрагч олоход хүндрэлтэй байдаг. Энэ асуудлаа ч өөрөө шийдчихнэ.

Таны насыг уртасгана

Дасгал хөдөлгөөн хийдэг эрүүл хооллолттой хосууд үргэлж эрч хүчтэй байж, амьдрах хугацаагаа уртасгадаг. Үүнээс гадна секс хийх нь таны амьдрах хугацааг уртасгадаг. Британийн эрүүл мэндийн сэтгүүлээс 20 жилийн турш хийсэн судалгаанаас харахад олон удаа секс хийдэг эрэгтэйчүүд амьдралдаа сэтгэл хангалуун байхаас гадна урт насалдаг болох нь тогтоогджээ. Хорт хавдар болон зүрхний шигдээс гэх өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна бусад өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулж, эрүүл чийрэг, эрч хүчтэй байлгана. Ингэсэнээр урт наслах боломжийг нэмэгдүүлнэ.

1 Comment

  1. Дурлал says:

    Би найз залуугаа хааяа гар хангалга хийчих гэхээр үгүй гээд зүтгээд бдын. Энэ постыг уншуулах юмсан. Гар хангалга хийх муу гэж хэлээд түүнд минь итгүүлчихсэн юм блгүйдээ. Хийхгүй бх нь түүнд минь муугаар нөлөөлөх вийдээ санаа зовчлоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.