Ирээдүйн эцэг, нөхрийнхөө тухай

Жирэмсний бүх хугацаанд та болон таны нөхөрт сэтгэлээр унах, бас хөөр баяр болох үе олон тохиолдоно. Иймээс гэр бүлийн гишүүд энэ байдалд тэвчээртэй хандаж, аль болох харилцан ойлголцож, бие биенээ тусалж дэмжээрэй.

Танд сайн хань таарсан бол хүүхэдтэй болох явдал танай гэр бүлийн харьцааг улам ойр дотно болгох юм.

Анхны хүүхдээ хүлээж байгаа эхнэр нөхөр хоёрт бүх л зүйл шинэ, анхных байх бөгөөд мэдэхгүй, ойлгохгүй, чадахгүй юм ч их тааралдах тул хэн хэнийгээ үүнд буруутгаж маргалдахаас зайлсхийж, үүний оронд сэтгэлээ илэн далангүй нээж, аль болох хамтран зөвлөлдөж харилцан туслалцахаар чармайх нь зөв.

Бүх эцгүүд хүүхэдтэй болмогц урьдахаасаа илүү идэвх үүрэг хүлээдэг. Эцгийн үүрэг хариуцлага нь хүүхэд төрснөөс хойш биш хүүхэд олсон өдрөөс эхэлдэг.

Эхнэртээ хэрхэн туслахаа мэдэхгүй эцгүүд туршлагатай хүмүүсээс асууж, бас гарын авлага уншиж судлах нь зайлшгүй хэрэгтэй.

Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол эхнэрийнхээ хэрэгцээг олж харж чаддаг, халамж хайраар дутаахгүй байх, түүнд тохиолдож байгаа бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, илэн далангүй ярилцах нь зүйтэй.

Эцэг хүний үүрэг их өргөн хүрээтэй, харьцангуй хүнд алба учраас зарим эцгүүд гаднах ажилдаа түүртэн эхнэрээ халамжлахаа орхигдуулдаг тал бий.

SOURCE: www.103.mn

3 Comments

  1. anhmaa says:

    sn baitsgaana uu? manai hamaatan dvv hol hvnd bolchod terend min uneheer hetsvv bn.tgd odoo 2 sartai jiremsen yuma nz zaluu ch bhgui, ter dvv mani uuruu huuhdee urchluulehiig husjin. zuwuur oilgooroi? tuslaach.humuusee. huuhed urchilj awah hun bga yu dvv maani uuruu zaaval gargana gargad vrchlvvlne geed baih yuma vneheer hvvhdig n uuriin hvvhed met hairlaj halamjlah sain hvmvvs holbogdnuu? anhmaaanhmaa@yahoo.com

  2. Ambaga says:

    Bi G tsegee uuriiguu oroldoj bgad l olson. Heluugeeree taviad bga bolohoor utreegeer tavihgui bgan. 1 l G tseger taviad uzchihvel dandaa terugere taviad bdin bn lee. Dund huruugaa hiij bgaad utreeniihee deehen tald darahaar G tsegiig mederdin bn lee. Aimar goeoo

  3. holy joy says:

    yun dawarsiin hussen buhneer hangah yostoi, heregtseeg ni heluulehgui olj harah medeh yostoi ch geh shig. heregtseegee hanguulj bgaam bol uuruu amaa neegeed helj boldogiim bgaaz dee yadaj. ersiig heregtsee hangagch, ATM gej harahaa bolij uz, uuriinhuu uurgiig ch adilhan bieluulcheed erhed sanaj bai, uurgee bieluulj chadahgui l bol yunii chin erh merh, 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.