Насны бөгсөнд бидэнд сайхан хүмүүжүүлсэн үр хүүхэд л сэтгэлийн амар амгаланг өгнө…

Намайг Г******** гэдэг. 2 ах нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Манай аав бурхан болоод 10 жил болж байна. Ээж аав маань биднийг үнэхээр муу хүмүүжүүлсэн. Бага байхад бидний хоорондоо муудаж сайндахаар дандаа нэг нэгнээс нь өмөөрч зодож, хэн нэгнийг нь магтаж шагнаад бусдыг нь загнаж зодоод хоосон үлдээх зэрэг нь өдөр тутам л болдог зүйл байлаа.

Харин одоо манай ах эгч дүү бид хоорондоо ямарч эв найрамдал сайхан харилцаа түй ч байхгүй. Бүгд бие биенээ үзэн ядсан, хэрэг болохгүй мөртлөө үргэлж бие биедээ гай болсон хүмүүс л байдаг. Би эд нар надаас хол бүүүүр хол ор сураггүй амьдраасай л гэж хүсдэг. Намайг унаа тэрэгтэй болохоор ”миний дүү тийш ээ ийшээ хүргээд өгөөч” гээд шаал хэрэггүй юманд шөнө өдөргүй залгана.

Татгалзвал үхэж байсан хар п…. дандаа сайхан явахыг чинь харая гээд л… үнэхээр залхаж байна. Бусад айлын үр хүүхэд хичнээн эвтэй сайхан ёс жудагтайг хараад гэрийнхэнээ бодохоор уйлдаг. Би сайхан ханьтай. Тэдэнд миний хань зөндөө тус болдог. Харин тэд яг авах ёстой юм шиг, өмнөөс нь гүйх ёстой юм шиг ханддаг. Манай нөхөр угийн тусархаг болохоор нэг их эмзэглээд байдаггүй л дээ.

Гэхдээ муу ах дүүс гэдэг жинхэнэ дайсан байдаг юм байна. Үргэлж сэтгэл тавгүйтүүлж үргэлж төвөг удна. Хүмүүс минь үр хүүхдээ л сайхан хүмүүжүүл. Насны бөгсөнд бидэнд сайхан хүмүүжүүлсэн үр хүүхэд л сэтгэлийн амар амгаланг өгнө. Өөр хоорондоо ч тус нэмэртэй байна шүү дээ. Надад өнөөдөр үнэхээр гунигтай байнаа. Дэмий юм бичсэнд уучлаарай.

14 Comments

  1. Lina says:

    Энэ бас яг л манайд байдаг асуудал байна олон эрэгтэй болоод тэгдэг юмуу гэхээр хадмын тал бүр ч олон эрэгтэйтэй мөртлөө харьцангуй тайван амьдарцгааж болоод байдаг. Манайхан л ойртоод ирэхээрээ хэрэлдээд зодолдоод өөдтэй яваа нэгнийгээ өөчилж гоочлоод мөнгө нэхээд элдвээр хараагаад тамын тогооны үлгэрийг гүйцээж дээшээ гарч явахад нь доош нь татаж унагаадаг. Аав ээж хоёр хэрэлдэх нь гайгүй ч хүүхдүүдээ нийлээд л зодчихдог загначихдаг хатуу гараар өсгөсөн.

    Одоо эргээд бодоод байхад хэт хатуу гараар өссөн хүүхдүүд өөртөө итгэлгүй өөрийн гэсэн бодолгүй болж өсөөд за тэгээд хань ижлээ сонгохдоо ч өврөө хурдан нээсэнтэй нь суугаад өнөөдүүл нь олиг муутай амьтад таарсан болохоор аль л болох буруу залж заадаг юмуу даа гэж бодогддог.

    Ерөнхийдөө хүний хэлснээр явдаг болсон гэсэн үг л дээ аав ээж бүх юмыг нь зааж зөвхөн тэдний бодсоноор хийх ёстой гэж сургасаар байгаад аав ээжийн гэрээс гарч эхнэрийн гарт ороод эхнэрүүдийн хэлснээр л явдаг болсон юм даг уу даа. Ганц эмэгтэй нь болохоор дунд нь зовох юмаа над дээр хүртэл ирж хэрүүл уруул хийгээд үнэхээр хэцүү юм.

    Яаж хүмүүжүүлвэл хоорондоо эвтэй болохым бол доо????

  2. Зочин says:

    Би айлын том хүүхэд эцэг эх олигтой байгаагүй.Салж сарниад л. Зах зээлийн шилжилт ч таарсан.Эцэг эхийн алдааг ч ханатлаа үүрсэн. Бүгдийн түрүүнд би байж зугаалж цэнгэхийг умартан гадаадад ажил хийж олсон мөнгөөрөө дүү нараа хоолонд нь хүргэсэн. Тэдний сайн сайхан юмны эхлэл болгонд миний л хөрөнгө мөнгө сэтгэл зүтгэлээр анхны гишгүүр болгонд нь гишгүүлсэн байдаг. Гэтэл жоохон мөнгөний бараа хараад ирэхээрээ урд нь ямар байснаа хэний хүчинд өдий зэрэгт хүрснээ мартчихдаг юм билээ. Ахын хувьд үг хэлэхээр томорцгоогоод л.Харьцахаа болихоор согтуу хөлчүү утсаар яриад гайгүй яваа ахыгаа төрсөн дүү минь хамгийн муухайгаар хараахад хамаг сайхан залуу насандаа хэцүү бүхнийг туулж дүү нараа хүний зэрэгт хүргэх гж зүтгэсэн дэ харамсдаг л юм билээ. Хамгийн гол нь тэгж харааснаас хойш амьдрал минь яг харааж байснаар нь унаад бхд хамгийн их гомддог юм билээ. Компанидаа ажлуулахаар ил далд хулгай хийнэ.Тэвчээд байхаар улам даврана.Хэлэхээр хутгалана.Ямар төрсөн дүүгээ шоронд явуулалтай нь биш. Хэнд ч хэлэхгүй зуны халуунд амин газраа хутганы шархтай амьдарч ч үзлээ. Хар багаас нь миний дүү нар учраас би өгөх естой. Харж үзэх естой дэмжих естой гэсэн бодол минь тэдэнд ердөө л энэ өгөх естой л гэсэн бодлыг суулгасан юм билээ. Монголчууд ярьдаг да.Хүн тэжээвэл толгой цусдана. Мал тэжээвэл ам тосдоно гэж. Би бол үнэн л үг гэж боддог.

    • Uurtsaih says:

      Харамсалтай санагдлаа. Жоохон хатуу ах бвал яасан юм бэ. Хэтэрхий зөөлдөөд бгаан бишүү.

  3. m says:

    ер нь их хэцүү хүмүүс их олон болжээ ажил дээр сургууль дээр ч тэр дандаа гуйсан юмыг нь зөвшөөрж байгаад ганц удаа өө яанаа арай л чадахгүй нь ээ гэж хэлэхээр бөөн л араар муулсан өс зангидсан хүмүүс болчихдог юм билээ нөгөө урьд нь зөндөө тусалж байсаныг тэр дороо л мартчихна яг нэг юу ч болж байгаагүй хэзээ ч тусалж байгаагүй юм шиг нэг л их харааж хялайж ярвайсан хүмүүс

  4. hfughh says:

    eej dagawar huuhedtei egch bid hoyriin ih osteim shg aygui muuhai haritsaatai osgoson jhn ch baijdee helj medehgui, bid hoyr sha oor humuus bolj osson yriwal muuhai yum bii, dagawar huuheded ni zoduulahgui gj ih duugai bdgsan har amia bodno hussen zuiliin hiine gl ghde ter huuhed ni muu ywj bgaa gol etseg ehees bolj bgaashd huuhedde anhaaral handuulahgui yridaggui ooroo ch tiim muuhaigert bsn gd huuhedde ter awiraa gargah gd hetsuu, egch bid hoyr biy biynee gsn setgelgui buh zul ni oor buur shal oor, ewtei bgaa duugee gsn huurhun huuhduudiig harahaaar ataarhdag shuu

  5. Сахалт says:

    Хүүхдүүдээ ялгаварлаж, өмчилж өсгөх шиг адгийн зүйл байхгүй. Эцэг, эх 2 хэрэлдээд салж барихдаа хүрэхээрээ би тэрийгээ авна, чи тэрийгээ ав гээд хөөрхий би ганцаараа бүлтийгээд л үлддэг байж билээ чааваас. Хаа очиж харин ч хүчирхэг, зөв хор шартай болж өссөн юм уу даа. Сайн сайхан л явж байна. 

  6. Papd says:

    Сонин юм. Зулай зулайгаа гишгэж торсон ах дvvc энэ хорвоо дээр нэг нэгэндээ итгэж дэм болох естой бус уу!!! Манайх олуулаа нэг нэгээ муулах шаардлага байхгvй, бvгд завгvй ажилтай. Туслах бол заавал туслана. Бид ингэж хvмvvжсэн. Манай аав ч дvv нараа удирдаж залж явсан

  7. guy says:

    bi ch bas iim amidraliig tuullaa, aaw min namaig neg nudeeree ch uzehgui, surguulid oroogui bh ue ees min eldveer haraaj, doromjilj, busad ah duu naraas min dord uzej unguruusun. huurhii eej min amind orj ideh hool nuutsaar zalguuldag bj bilee. Namaig harsaar bhad busad ah duu nart husseniig ni igch, nadad amttan bish yumaa gehed ideh hool ch uguh durgui, dandaa shavhruu, uldegdel, hooson shul, jimsnii halis gh metiig ugch hucheer iduuldeg bj bilee. odoo ch bodoh tusam durgui hurch dotor arzaidag. tegeed udalgui ter byrhan bolj, bi gedeg nutuu teniij bilee, ter ue ees hoish ter hunii sharil deer ochij uzeegui udjee, ochihiig ch huseegui. gevch ter zuudend min irj olon jil zowoosoor. Er bie min ochihiig ul husevch ungursun ah duusiin shahaltaar shahuu hucheer ochsoon. bidnii ah duus bie biedee daramt bolohgui ch gesen ih hundii, huiten, amia argatsaasan tiim l humuus bolson baidag. nileed chinerleg aild huu ni bolj tursun bolovch ulsuh, daarah, doromjluulahiin zowlong 16 nas hurtelee amssan bolohoor uurtuu itgeh itgel gh mt zuils ih dutmag, gehdee zwlon tuulj udii hursen bolohoor hatuu, haramch bh, myy sanaatai bh, huvia hicheeh gedeg uzelgui bolchihdog yum shig, bas l busdad zaliluulsaar, ashigluulsaar l yawna, gehdee muudsan zuil bhgui ee. 

  8. bella says:

    Manai hed hoorondoo yag iim,haa ochij bei beidee neeh gai bolood baihgui l bolohoos bish ev nairamdal,ah zahaa hudetgeh gesen yum bol noooo shuu dee yostoi bi ch bolj ugvul hariatsaad baihiig boddoggui. hamgiin gol ni manai eejiin buruu humuujil dandaa negnees ni negiig ni umuurch,busadiinh ni derged negiig ni doosh ni hiideg zantai. odoo ch manai eej negnees ni heden tugrug avaad l mungu uguuguig ni muulaad,hun yum chini haaya bolomjgui uei taarna sh dee tegenguut l hezee ch amidraldaa mungu barij uzeegui yum shig l aashilna. Iim ah duu teneg eh olon bitgii baigaasai

  9. Bbb says:

    Nuhur chn harin iim dawartsan hadmuudaas bolood teswer n aldaj ger bvld chn an tsaw garahwiidee

  10. Blr says:

    Manaih bas yalgaagui e. Yarih bolgond buun daramt. Manai dun egch gej Hun buh eniig muugaar helj, muudsan, uuraara ailgasan hun bdag yum. Zarimda ch zalhana shu de

  11. Хэцүү шүү муу ах дүү says:

    Муу ах дүү хэцүү хэрэлдэж уралдаад Би наадхыг чинь сайн мэднэ Аав бас тийм хүн сайн сайхан нэр хүндтэй явсан үе байгаа ч хажуугаар нь маш их архидалтаан бас зодоон нүдээн цус нөж Бага байхдаа ийм зүйл харж өссөн Одоо аавтай уулзахаараа тэр бүх зүйл нүдэнд харагддаг Бас аав өөрийнхөа ах дүү нартайгаа таарамжгүй байнга л юмаа булаацалддаг Ер нь л байнга хэрүүл хийдэг Өөлдөг хүмүүс ах дүүгээрээ Аавынхаа талынхантай уулзах би үнэхээр дургүй Энэ ер нь Эмээгээс болсын болвуу гэж боддог Яг чиний ярьсан шиг Эмээ хүүхдүүдээ тэгж өсгөсөн Байнга л нэгийг нь дээр доор үзэж хүүхдшүдийнхээ дунд яс хаяна бэр хүргэнүүдээ гоочлоно Би хүүхэд байсан ч мэдэрдэг байсан Одоо тэгэхээр ямар ч байсан Хэн хэндээ хал балгүй амьдрая гээд түс тас ярьсан нь л дээр тэгээд харьцахгүй тэр нь дээр Орооцолдоод байх шаардлага байхгүйн байна гэдгийг мэдрээд у
    улзалдахгүй явжындаа Хаа нэг утсаар ярьдаг Ингэж л зөвльедөө Уулзахаар хүүхдүүдээ тэрний суусан нөхөр эхнэр ийм ч тийм ч мундаг эсвэл дорой чадалгүй гээд нэг иймэрхүү эргүү хүмүүсдээ

  12. narta says:

    U estoi mundag sedev xundjee. Yag unen shuu. Tuun shig jargal bhguie

  13. Гэрбул says:

    Дэмий биш харин ч хамгийн чухал сэдвийг хенджээ. Бодит амьдралдаа тулгуурлаж маш сайхан зевелгеег бусдад егчээ. Чи ах дуугээсээ зугээр л хол тасар. Тийм хумуус хэзээ ч авснаа унэлэхгуй. Та 2- г зугээр л ховх сорно. Тиймээс муу таарахгуй хундэлдэггуй хумуусээс хол л байсан нь дээр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.