БУРХАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ГАНЦ Л АЛДААТАЙ БҮТЭЭЖЭЭ

Бурхан эмэгтэй хүнийг урлаж байв. 6 дахь өдрийн орой болж байлаа. Бурхан дээр сахиусан тэнгэр ирээд асуув: “Та яагаад ийм их хугацааг зарцуулж байгаа юм бэ?”.

Бурхан үүнд: “Түүнийг яаж хийх ёстойг чи мэдэх үү? Тэр 200-с дээш хөдөлдөг хэсэгтэй мөртлөө гайхалтай уян байх хэрэгтэй. Тэр өөрөө өөрийгөө эдгээж байх ёстой. Хоёрхон гартай мөртлөө хэдэн ч хүүхдийг тэвэрч чадах ёстой ба тэвэрсэн болгоныхоо өвдөлтийг эдгээж чаддаг байх хэрэгтэй.”.

Сахиусан тэнгэр: “Энэ чинь энгийн загвар биз дээ? Нэг өдрийн дотор ийм их зүйл хийж амжихгүй. Маргааш дуусга.” гэв.

Бурхан: “Үгүй ээ, өнөөдөр л дуусгана. Тэр миний хайртай бүтээл байх болно.” гэв.
Сахиусан тэнгэр ойртож очоод эмэгтэйд хүрч үзээд: “Бурхан минь ямар зөөлхөн юм бэ?” гэв.

Бурхан: “Тийм шүү. Тэр зөөлхөн ч гэсэн маш их хүчтэй. Чи түүнийг юу тэсэж чадахыг мэдэхгүй л байна даа. Эмзэгхэн харагдаж байгаа ч гэсэн түүнд агуу их хүч бий.” гэв.

Сахиусан тэнгэр: “Тэр бодож чадах уу?” гэв.

Бурхан: “Тэр бодохоос гадна хэний ч бодлыг өөрчилж чадна.” гэв.

Сахиусан тэнгэр хацарт нь хүрч үзээд: “Бурхан минь эндээс нь ус гоожоод байна.” гэв.

Бурхан: “Наадах чинь бол нулимс.” гэв.

Сахиусан тэнгэр: “Юу юм бэ?” гэв.

Бурхан: “Нулимс бол түүний уйтгар гуниг, баяр хөөр, ганцаардал, зовлон ба бардам занг илэрхийлнэ.” гэв.

Сахиусан тэнгэр: “Энэ бол таны төгс бүтээл болсон байна. Үнэхээр гайхалтай.” гэв.

Бурхан: “Тийм шүү. Тэр эрэгтэй хүнийг гайхшруулж чадна. Уйлмаар байсан ч инээж чадна. Айсан үедээ инээмсэглэж чадна. Өөрт нь тусламж хэрэгтэй байсан ч бусдад тусалж чадна. Эрэгтэй хүний хийж чадаагүйг зөвхөн харцаараа л хийж чадна.” гэв.

Сахиусан тэнгэр эмэгтэй хүнийг бишрэн шүтэж алмайрав.

Бурхан санаа алдана: “Түүнд ганц л болохгүй зүйл бий. Тэр дутагдлаа өөрөө засаж чадах юм бол тэр төгс болох болно. Засаж чадахгүй бол тэр амьдралаа ална.” гэв.

Сахиусан тэнгэр: “Юу юм бэ?” гэв.

Бурхан: “Тэр өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй…” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.