Бэлгийн харилцааны хоёрдогч хөрөлт

Бэлгийн хоёрдогч хөрөлт үүсэх шалтгаан:

  1. Хүүхэд төрүүлсний дараа гэнэт дур ханахаа больдог. Энэ нь тухайн эмэгтэйн бие махбодь, сэтгэл санаа болон гормоны үйл ажиллагааны хувьд гэнэтийн өөрчлөлт орсонтой холбоотой байдаг. Мөн хөхүүл үед сексийн сонирхолгүй болдог. Энэ нь хөхөнд сүү оруулах лактотронний гормон ихээр ялгарснаас бусад гормонуудад хориг тавих, үйл ажиллагааг дарангуйлахтай холбоотой аж.
  2. Кесерова сечение /хийсвэр/ хагалгааны дараа үед умайн сорвижилт шархны эдгэрэлт наалдац зэргээс болж сексийн идэвхи буурах тал ажиглагддаг.
  3. Анхны нөхөртэйгээ сексийн идэвхи, секс зохицол таарч, тохирч байсан эмэгтэйчүүд салаад өөр хүнтэй гэр бүл болсноор сексийн таарамж тохирохгүй бол хоёрдогч хөрөлт мөн ажиглагддаг.
  4. Сэтгэл санааны гэнэтийн цочролд орох ойр дотны хүн нь нас барах, хүнд өвдөх зэргээс болж сексийн сонирхол буурах, гэр бүлийн таагүй харилцаа үүсч нөхөр нь архичин болох дарамт учруулах, зодох, доромжлох зэргээс болж сэтгэл хөрснөөс хоёрдогч бэлгийн хөрөлт ихэр ажиглагддаг.
  5. Ахимаг насны эмэгтэйчүүдэд цэвэршилт явагдсанаас гормоны өөрчлөлтөнд орж үтрээний чийглэг байдал алдагдах, үтрээний хуурайшилт явагдах булчингийн сунамхай чанар алдагдах үүнээс үүдээд өвдөлт, зовиур таагүй мэдрэмж төрөх хуурайшиж загатнах зэрэг шинж тэмдэг үзэгдсэнээс хоёрдогч бэлгийн хөрөлт гарч ирдэг.

1 Comment

  1. Лол says:

    Би ч хөрөхгүй бхоо. Байнга л секс бодогдож бхын. Янхан болчих юмсан амар зүгээр үндсэн ажил нь секс хийх ххэ. Амжилтанд хүрэх бхдаа даанч нас явсан бна гээд авахгүй байхдаа хха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.