Тэмбүүгийн тархалт нэмэгдсээр байна

ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний чуулган өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн билээ. Эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ, ДОХ эзэлж байна.

Эндээс харахад тэмбүүгийн тархалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар эмч нар ярьж буй юм. Өвчний тархалтыг бууруулж, тэмцэх зорилгоор жилд дунджаар 5 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд үүний 56 хувийг улсын төсвөөс үлдсэнийг нь олон улсын санхүүжилтээр бүрдүүлдэг гэнэ.

О.Сайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.