Яаж энэ бүгдийг сайнаар эргүүлж яах ёстой юм болоо?

Сайн байцгаана уу би энэ сайтын байнгын уншигч байнаа. Одоо 22 настай эмэгтэй. Би найз залуутайгаа үерхээд 2 жил орчим болж байна. Мэдээж тэр минь монголд би харийн улсад одоогоор амьдарч байгаа юм л даа. Энд ирээд хардаж уурлаж хэрэлдэж маргаж сайндаж их л юм болсон сүүлдээ би цөхөрч харь хол байхдаа сэтгэлээ үймрүүлж уйлж унжаад яахав гээд түүнийг бардам зангаа хаян байж гуйсаан.

14518238_10155205030129045_892418876_n

Эргээд эвлэрсэн гэхдээ өмнөх шигээ дотно бол биш. Тэгээд би түүнийг хаана найз нөхөдтэйгөө уулзаж явна ерөөсөө тоохгүй аан гээд л өнгөрдөг болсон үглэхээ уурлахаа бүгдийг нь больсон. Тэр тусам илүү дээрдэж байгаа л даа. Гэвч тэр хүн надад хайртай болов уу тэр хүн намайг очтол хүлээж чадах болов уу? Би айж байна. Ахиад тийм аймаар байдалд ормооргүй байна. Яаж тэр хүнийг би мэдэх вэ?

Би уг нь маш үнэнч сайн эмэгтэй л гэж өөрийгөө боддог юм гэхдээ тэрний намайг хэлж байгаа нь дандаа миний дээр гарах гэж хамаг юм надаас эхлэлтэй бүгд миний буруу юмшиг ярьж хэлэх юм. Үнэндээ гомдмоор шүү дээ. Бүр үерхэж дөнгөж эхлэж байх үеийн зүйлийг минь одоо хүртэл ярина. Тэгээд өөрийг нь хэлэхээр хорон үгээр өөдөс чи л ингэдэг байсан биздээ гээд л. Надтай юм ярьж үзээгүй намайг мэдэхгүй хүн намайг түүнд ярьсан юмшиг байна лээ.

Гэхдээ муулж биш найз охин чинь чамайг тэрэнтэй хардаад байдынмуу нтр л гэсэн юм шиг байна лээ тэгтэл надруу уурлаад хүнд ярьлаа энд сонсогдоод байна чи гээд намайг загнаж муухайгаар хэлсэн. Би яахав гомдсон уурандаа ганц хүнд л ингээд байна гомдож байна гээд хэлчихсэн чинь хаа байсан монголд оччиж л дээ. Гэхдээ тэглээ гээд ингэж болдог юмуу гомдоо л биз ямар буруу зүйл хийж хуурч явсан биш. Надтай тэгэж харьцаад байдгийг гайхаад байх юм.

Би яах ёстой вэ уулзъя гээд уулзаж чадах биш сэтгэл амар баймаар байх юм. Намайг явсан эхэн үед гайгүй л байсан одоо бол дураараа намайг ч боддог юмуу гэмээр л. Гомдоогоод л хэлэхээр намайг барьж идэх шахна. Ганц хэлж байгаа нь хайртай л гэнэ. Намайг очих хүртэл намайг хүлээгээсэй гэж хүсэж байна дэндүү гоё байсан юмсан. Яаж энэ бүгдийг сайнаар эргүүлж яах ёстой юм болоо? Та бүхэн өөрт тохиолдож байсан зүйлээ хуваалцаж надад зөвөлгөө өгөөсөй гэж хүсэж байна баярлалаа…

3 Comments

  1. ex says:

    zugeer nadtai gerle!

  2. holy joy says:

    deer ni arah gej oroldson guuhen yumdag uu daa, my wife amidralaa chirch gudraad, bi ji chiregdej guldragdaad, ehneriinhee fhirguul hiigeed yawjiiil bn dag

  3. nz says:

    er mundsan bishdee uuriig l olood awaach

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.