Японы гүнж Мако хайр сэтгэлээсээ болж хэргэм зэргээ алдана

Японы эзэн хааны ач охин, ханхүү Акиношигийн том охин гүнж Мако нэгэн сонирхолтой шийдвэр гаргажээ. Тэрээр өөрөөс зиндаа доогуур буюу “энгийн ард” залуутай гэрлэх болсноо зарлажээ.

Энэхүү мэдээ Японы эзэн хааны гэр бүлийн нэр хүндэд халтай биш ч гэр бүлийн дотоод журмын дагуу “Гүнж” хэмээх язгууртны хэргэм зэргээ хураалгадаг аж. Мако 2010 оноос Токиогийн Олон улсын Христийн Их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн нь их сургуульд сурсан хааны гэр бүлийн анхны гишүүн болгожээ.

Түүний сүйт залуу 25 настай Кэй Комуро гэгч бөгөөд Токиокийн Хитоцубаши их сургуулийг дүүргэж одоогоор нэгэн хуулийн фирмд ажилладаг гэж эх сурвалжууд мэдээллээ. Гүнж Маког хуримласны дараа хааны гэр бүлийн язгууртны тоо 18 болж буурах гэнэ.

1 Comment

  1. z says:

    Ed naraas oor yazguurtanuud bdiin bolu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.