Спортын эротик
2017/06/19
Бүсгүйчүүд зөвөлгөө өгвөл үр дүнтэй байх болов у
2017/06/19
Бүгдийг харуул

Хүмүүсээ өвчин эдгэрдэг юм шүү

Би энэ оны эхээр санаандгүй тохиолдлоор бэлгийн харьцаанд ороод. Бараг хийгээгүй дээ бэлгэвч байхгүй болохоор дөнгөж эхлэнгүүтээ больчихсон юм. Тэгсэн тэрнээс хойш хэд хоногийн дараа маш хүчтэй загатнаж, цагаан юм ихээр гарах болсон. Бараг долоо хоног хиртэй гарсан байх. Урьд өмнө бэлгийн замын өвчин авч үзээгүй болохоор үрэвссэн юм байлгүй дээ гээд тоохгүй яваад байсан.

Тэрнээс хойш үе үе хүчтэй загатнаад гэхдээ цагаан юм их гарах нь хэвээр л байлаа. Тэгээд угаас эмнэлэгээс хол хүнийг хэлэх үү эмэгтэйчүүдэд нэг үзүүлнэ дээ гээд тоохгүй яваад байсан. Тэгсэн бүр бишээ бэлгийн уруул овойж хавдаад доошоо шархалж цус гарч дээрээс нь ногоон юм гарч эхэллээ. Ингээд эцэст нь дөрвөн сард эмэгтэйчүүдэд үзүүлэхэд гарденера бактери дөрөв нэмэх маш их үрэвсэлтэй дээрээс нь мөөгөнцөр нэг нэмэх гарсан болохоор мөөгөнцөртэй гээд тав хоногийн эмчилгээнд яв гэсэн.

Эмчилгээ эхлэнгүүт цагаан асгарч байсан нь эрс намдаад сайхан болоод эхэллээ. Тэгээд дуусмагц нь долоо хоногийн дараа ирж шинжилгээ өг гээд. Энэ нь яг миний биений юм ирэхтэй таарсан болохоор хугацаа дуусахыг хүлээтэл биений юм дуусангуут шууд шаргал юм гарч эхэллээ. Ахиж очиж мазокийн шинжилгээ өгөөд гарденерела байхгүй болсон ч өөр бактери нь их байна гээд мөөгөнцөрийн эсрэг антибиотик эмчилгээ хийхээр боллоо. Мөн таван хоног явсан.

Тэгээд эмчилгээ эхэлмэгц л нөгөө юм гарах нь зогсчихож байгаа юм. Гэхдээ би нэг л биш гэдгийг нь мэдээд байсан л даа. Учир нь юм гарах нь намдсан боловч нөгөө бэлгийн уруул хавдаж үрэвссэн нэг их багасаагүй мөн эмчилгээний улмаас өндгөвчөөр хатгуулж өвдөх эрс нэмэгдсэн. За тэгээд эмчилгээ дуусмагц мөн хэсэг хугацааны дараа ахиж ирж мазок өг гээд. Ингээд тун удалгүй хоёр гурван хоног болов уу үгүй юу нөгөө алдарт шингэн чинь гарч эхлээд ногоон өнгө нь эвгүй үнэртэй боллоо.

Энэ удаад шууд Хаппи Веритас руу давхиж очоод PCR шинжилгээ өгөөд Трихмониаз, Уруплазма гэдэг хавсарсан өвчин туссанаа мэдсэн дээ. Мөн л надад арав хоногийн эмчилгээ бичиж өглөө. За тэгээд эм лаагаа аваад хэрэглэж эхэлсэн. Дөрөв тав хоногийн дараанаас ногоон юм гарах нь намдсан ч цаг үргэлж цистит туссан юм шиг шээс хүрдэг нь хэвээр байсан. Гэсэн ч хугацаа дуусах үед нөгөө циститийн шинж арилсан байлаа. Мөн цагаан юм маань хэвийн болж нөгөө айхтар шархлаа буурсан байсан.

Одоо эмчилгээнээс хойш бараг хоёр долоо хонох гэж байна. Өндгөвчний хатгуулж өвдөж байсан бараг зүгээр болж, бэлгийн уруулын үрэвсэл эрс багасаад байна. Цагаан юм огт зүгээр болсон. Цаашдаа эрүүл болсон эсэхээ мэдэхийн тулд хоёр гурван сарын дараа ч юм уу шинжилгээ өгье гэж бодож байна даа. Угаас бэлгийн замын өвчин эдгэрснийг найдвартай мэдэхийн тулд хэдэн удаа давтан шинжилгээ өгөх шаардлагатай байдаг юм билээ. Иймээс хүмүүст тус болох болов уу гэсэн үүднээс ингэж дэлгэрэнгүй бичлээ. Хүмүүсээ өвчин эдгэрдэг юм шүү. Итгэлтэй байгаарай. Мазокод найдаад хэрэггүй заавал PCR шинжилгээ өг. Мөн Хаппи Веритасын эмч таван мянган төгрөг нэмж төлсөн тохиолдолд эмчилгээ бичиж өгдөг юм билээ.

1 Comment

  1. Bad Ass says:

    ishsh ix zowjdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *