Би сууринаасаа ганц охиноос болоод ганхчихаад байна

Би их азгүй хүн юм шиг. Одоо би 22-той. Залуу л байна л даа гэхдээ хуваалцвал сэтгэл онгойх юм шиг санагдаад. Магадгүй хулчгар хүний зан байх. Ээж маань 1-р анги төгсөхөд, аав маань 1-р курс төгсөхөд өөд болсон юм. Хамаатан саднаараа л өссөн дөө. Архи пиво тамхинаас холын хол, Их сургуулиа гайгүй дүнтэй төгссөн, дундуур нь засгийн газрын тэтгэлэг мэтийн юманд тэнцээд явж байсан ч степентээрээ амьдарч чадахгүйгээ мэдээд буцаад ирчихсэн.

14518238_10155205030129045_892418876_n

Гэхдээ тийм толгой сайтай хүн бишээ бүх юм тохиолдол байсан байх. Төгсөөд жил болчихож, ажилд ороход өнөө маргаашгүй л байна. Хамгийн гол нь оюутан байхдаа 3 жил үерхсэн хайртай охиноо өнөөдөр өөр хүнд алдчихжээ. Асуудал нь надад байсан байх. Би тоодоггүй байсан, анхаарал халамж тавьдаггүй байсан гэх юм. Уг нь хэрэндээ анхаарал тавихыг хичээдэг байсан ч оюутан байхдаа хийдэг байсан ажлаас минь болоод цаг зав гардаггүй байсан байх.

Нэг зуны амралтаар нутгаасаа ирэхдээ хуучин найз залуутайгаа цуг ирээд надад мэдэгдэхгүйгээр. Өөрөө дургүй байсан гээд байгаа юм. Тэгээд л нөгөө хуучин найз залуу нь нэг хэсэг над руу залгаад л байнга дарамтлаастай сүүлдээ тэсэхээ байгаад уулзаад нэг сайхан зодож аваад дахиж дарамтлахаа байгаад сайхан боллоо гэж бодсон бас хүн гэдэг муухай давруу юм. Найз охиноо бодохоор л гомдоод. Анх бас надад хүнтэй унтаж үзээгүй нтр гээд ярьчихсан. Би итгэж яваад өөр хүнтэй 3 жил гаран бас үерхсэн гэрт нь байдаг байсан нтр гэдгийг нь мэдчихсэн болохоор гомдоод болдоггүй.

Тоомооргүй ч юм шиг, нэг хэсэг миний араас гүйсэн л дээ хөөрхий минь. Тэгэх тусам нь давраад байдаг юм билээ. Цуг амьдардаг байсан ч гэсэн байнга хэрэлдээстэй. Хэрэлдэх шалтгаан нь бас л өөр залуугаас болно. Болно ч гэж дээ чатлаад сууж байхад нь би мэдэж таараад байх юм. Сүүлд бид 2 муудаад хоёр долоо хоносон байх тэр хугацаанд би санаад уучлалт гуйх гээд өрөөнд нь орсон чинь өөр залуутай чатлаад бас согтуу байж байдаг юм. Маргааш нь асуусан чинь өөрийгөө сатааруулах хүн хэрэгтэй юм байгаа биз дээ гэсэн.

Тэрэнд нь гомдоод 2 3 сар холбоогүй байж байгаад. Дундуур нь надаас уучлалт гуйсан л даа гэхдээ би сайн хашраая гэж бодсон юм. Ямар санагддагийг нь харуулъя гээд өөр охинтой уулзаж үзсэн боловч сэтгэл хөдөлдөггүй юм билээ. Тэр хугацаанд би ПС тоглоомын газар өдөр шөнөгүй ганцаараа тоглож өнждөг байлаа. Саяхан би бодож бодож ер нь би ингээд цаг л алаад байгаа юм байна гэдгээ ойлгоод бүгдийг шинээр эхлэе гэж бодсон ч тэр маань өөр хүнтэй болчихжээ. Үнэхээр хүнд байдаг юм байна. Юуны төлөө амьдрахаа ч мэдэхгүй юм. Өөр охин онц санагдахгүй, баярлуулах эцэг эх ч ямар байгаа биш үхдэг ч юм билүү гэж бодогдоод.

Гэхдээ ингээд ганц охиноос болоод ялагдана гэж огт бодохгүй байна л даа одоохондоо л хэцүү байна гэж өөрийгөө хуурсаар л. Цаг хугацаа эдгээнэ гэж бодож найдаж байна. Энэ сайт руу байнга орж уншаад байж чаддаггүй ч 3 сардаа 1 ороод бөөндөөд уншчихдаг байсан юм. Өмнө нь энд захидал бичдэг хүмүүсийг хараад ишшш эд нар ямар ядруухан бодолтой хүмүүсэв дээ гэж боддог байлаа, одоо би тэр хүмүүсийнхээ нэг нь. Хэдхэн өдрийн өмнө надад бэлэг өгсөн охиноос авахуулаад царайгаараа ч тэр үнэхээр дажгүй охин байгаа ч хуучин найз охиноо бодохоор л бачуураад байх юм дахиад шинээр эхлэе гэхээр хүсэл төрдөггүй.

Эмэгтэй хүн тийм чухал гэж боддоггүй явж байгаад яг ингээд нүүр тулахаар хэцүү байгаа юм болов уу. Надаас илүү амьдрал туулсан зовлон үзсэн хүмүүс зөндөө байдаг байх. Та бүхэн туршлагаасаа, зөвлөмжөөсөө хайрлаач. Магтуулах тун дургүй учир муулсан, доромжилсон комментыг тун аятайхнаар хүлээн авах болно. Нэг сайхан тэнгэр шиг байх юмсан. Бичсэн чинь сэтгэл ч онгойх шиг. Чадах зүйл ч байхгүй юм шиг. Худлаа үнэн хальт математик, газарзүй л гадарлана өөр хийж чадах зүйл байхгүй ч юм шиг. Яаж оршин тогтнохоо мэдэхээ байгаад, өөрөөр хэлбэл нэг сууриндаа бат зогсоод, өөрийгөө бүх зүйлийн эзэн нь юм шиг бусад хүний бодол огт хамаагүй байсан би сууринаасаа ганц охиноос болоод ганхчихаад байна. Би яг яавал дэр вэ?

13 Comments

  1. Comments says:

    Эмэгтэйчүүдийг шилж сонгож амьдар, тэгэхгүй бол цаадуул чинь их даврамтгай амьтад шүү. Хүний сайхан сэтгэлрүү ус цацах ч энүүхэнд. Хайртай дуртай дассан сэтгэлийг тэд уландаа гэшиглэнэ өөр юу ч хийхгүй. Хүний амьдралын цагийг үрчихээд юу ч болоогүй юм шиг тавлаад инээгээд сууж чадах улсууд. Ийм сөргөөсөө илүү эерэг эмэгтэйчүүд бас олон байдаг л байх хэн мэдэх билээ. Доорх бичсэн хүний зөв шүү зайл гэж хэлээд ор тас март. Иймэрхүү оронцог болсон эмэгчингүүдийг бодохоор дургүй хүрэхийн новш новш… Уг нь би ийм авиртай байгаагүй хүн дээ.

  2. Мөөгий says:

    Тэр нз охин гэх хүнийг дотроо нэг сайн зайл гэж хэлэхгүй юу өөр яадгийн, амьдралд чинь ямарч хэрэггүй нз охин байсан юм биш үү, салсандаа баярлаж яв, хүн болох багаасаа гэдэг яг амьдрал дээр гэр бүлээ гэх эмэгтэй биш байна.

  3. Постны эзэн says:

    Амьдрал ч баялаг шүү. Яг л 3 сарын дараа орж ирлээ 🙂 одоо харахад бас ч гэж байдал өөрчлөгдсөн байна. Тэр маань тийм явдалтай охин биш байсаан, хичээлээ сайн хийдэг мундаг охин байсан. Ухаантай охин байсан. Хамгийн инээдтэй нь манай үеэл эгчтэй нэг газар ажилд ороод сүрхий найзууд болчихож. Одоо бодоход жаахан хэцүү байдаг ч дасчихаж. Хүн ер нь 30 нас хавьцаа амьдрал тогтсон үедээ, аливаа зүйлд хандах хандлага нь өөр болсон үедээ хүнтэй суувал зүгээр байдаг гэдэгтэй санал нийлдэг боллоо. Тэгж бодоод фбийн охидуудтайгаа ч харьцахаа больчихож дээ. Амьдрал мэддэг суурьтай охинтой учиртлаа тогтворгүй зан гаргаад яахав. Амьдралын хамгийн сайхан мэдрэмж хайр мөн юм байна лээ. Инээхээрээ тэнэг харагдаад байгаа хацрыг хараад бодсоор дурладаг гэхээр. Бүх муу муухай юмыг нь мартаад. Хайртай хүмүүстэйгээ байх цаг хугацаагаа л зарж ажил хийж мөнгө олдог л жамтай амьтад юм байна. Цаг гарвал хайртай хүмүүстэйгээ л цуг байж хайртай гэдгээ хэлж байсан нь зөв юм шиг. Надад хэрвээ байсан бол өдөр болгон хэлэхсэн 🙂 Баярлалаа сэтгэгдлээ хуваалцсан хүмүүст

  4. a says:

    Хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн шүү хэхэ. Бүх цаг заваа хийж бүтээхэд зарцуул. Сайхан амьдар. Хаясан охин чинь олон жилийн дараа харамсана. Чамд шууд хэлэхгүй ч мэдрэгдэнэ. Тийм мэдрэмж ч бас л гое шүү дээ. Сур, хөдөлмөрлө, бүтээ!!!

  5. tod says:

    хаягдахад угаасаа л ийм байдаг шд, хор шар чинь буцлаад байгаа байх. эргэж хартал нь харамстал нь сайхан залуу болчихгүй юу.

  6. amjilt says:

    erthen bie bienee meddeg bolson ni sain hereg, ternees tom shagnal ugui. hojim oroitson hoino medsen bol buur aiimeer asuudal tosoj huleej bh bsan. chinii ch ter ternii ch ter iim zan avir ert oroi zaawal ilerne, yawdal mavdal ulam bur joroo bolno, ert medsendee bayarlaa, suldaa jorootoi basganiig suld ni taviad, changahan shg bj chambaihan shig yav.

    olon huntei zereg yawldaj hen ni hair halamj, husseniig uguud bhnuu, hen ni nungu sanhuu, ar geriin huvid iluu deer ve gedgiig bodoj suudag odoonii ohid huuhnuudiin niitleg zan chanar, tevcheer tevcheer bas dahin tevcheer, tevchij, savj, yalj, yalagdaj sur, asuudluudiug ni uridaas olj harj, dugnelt, analiz hiij surval tun heregtei.
    ALTAN SHAR ZAM CHIN URID CHIN ZURAIJ, AMIDRALIIN BELGEE BELDEED CHAMAIG HULEEJ BGAA.
    huurhun saihniig ni harj bish, hani ehner chin bolood chamtai neg zugt haraad, neg bienii chin tal bolood zutgej chadah tiim hun olooroi. nasan turshdaa tejeelgej amidrah unegui asran hamgaalagch, asramjiin gazar haij yawaa nohduudiig tanij surval zugeer bh.

  7. Zyl says:

    Chamaas turuulj uur huntei bolsond ni chi uuruu medehgui bga ch chinii shar chin huduluud horwoo delhii humursun met sanagdaad bgaa yum. Ta 2 odoo bugs buur uur er, emiin talaar hereldej bga humuus niilsen bhad ergeel iim heruul garna. Heseg hygatsaanii daraa chi harin ch chamaas yawsand ni bayarlaj usreh ch bagadah bolno doo harj l bgaarai. Chamd gej helhed ehner awchihaad hashraana medruulne gej 1.2 honogoor ch bitgii hayaj yawaarai! 2 uur ertunts niilcheed 1 boloh gej hicheeh btal ter hunee orhij yawsnaar hashirdaggui yum. Bidnii mongolchyyd mash ih hor shartai er ni barag bugdeere ih l myy humuujiltei myyhai humuus shuu dee. Iim humuusiig hashraaj bish yariltsaj baij zuulludug yum. Chi ajild orohgui yuga hiigeed ohid huuhnees bolj uhel bodood syyj bdag hun bee??? Eej aaw chin tengerees haraad yilj syygaa shuu de. Amidraliin sn shniig amtlaa ch ugui bj uhcheed eej aaw deeree ochwol ter humuus yamar ih gomdoh bol.. ur ydamaa uldeelgui horwoogoos yawah erh er ni er hun chamd bhgui shuudee. Yag odoo bos synia, gui, dashal hii!! Bie bildaraa hugjuul!! Goe zalyysiig mungugui ajilgui bsn ch bugd l toodog yum. Gehdee tedniig bitgii too. Ajild or! Haad 1 piziliogiin shaardlaga hangadag togtmol 1 huntei bol. Tegj yawj btal chi ger oron ynah ynaatai bolno ajild orsnoor. Ingeed 26.27 nastai lizingiin bair, mashintai mun unen lag bietei zalyy bhad yawdal syydalgui daryy tuluw shn huuhenuud mash iheer oldono. Harin ter ued chi hyychin busguigee martaj bur taarahaas aidag bolson b.a. yagaad gewel ter huuhen chin eldewiin erchuudtei holbogdoj taarsan bolgonoo araar tawij urgeljiin heruultei orchind bsaar hunii adag bolsn b.a magadgui uur uur etsegiin heden huuhedtei. Ter ued chi hairlah bish uruwdsunduu 10.20.n tsaas uguud huuheddee hool awch uguurei gecheed .. uuriinhuu amar amgalan ehner huuhed ruugee yaran bayarlan harih tiim l ireedui chamd b.a. YAGAAD?? gejuu?? Ychir ni ehlel ni bylingartai bol tugsgul ni bohirdson bdag yum. Em sadarlawal buhnu suirne gej bdag yum! Odoonii sanaa ni yawsan arhi dars yydag ah nar uwuu nariig erguuldeg iim ohid huuhnees mongoliin ireedui bolson erchuud ta nar holyyr yawj ajil hiij gazar uzej nud tailj baij ydamiin saintai ni syyj.. eh oronoo hugjuul!! Zalyy mini bos gui!! Eh oron chin chamaar dytna. Eej aaw chin tengerees tetgene. Ireeduin ajil. Ehner. Huuhed chin chamaig l huleej bgaa. Amjilt

  8. чччч says:

    чи одоо бол хайртай дуртай даа биш зүгээр л араараа тавиулсан даа өшөө хорсол бачууралтай байгаад байгаа санагдлаа. Зэвүүн дургүй хүргэсэн баагий нар мартагддаггүй ш дээ. тэрний л нэг болж наад охин чинь чиний хувьд. Тэрийг чи одоо ч гэсэн хайртай юм байна гэж андуураад байна. Ямар аймар явдалтай охин бэ. Шууд зайгаа барь

  9. Xxx says:

    Ta 2 shineer ehleh bishee chi 1raa amidralaa shineer ehlee. Tmeerhuu ohid hani bolku l bolov uu demii baidag ym. Herwee chi tewcheertei bval tmerhu ohid udku araas chine butsaad guigaal irdeg l yum

  10. Uurtsaih says:

    Юун зөвөлгөө эгч нь 40+ гэтэл яг чам шиг бдалд бна. Хоол унд хоолойгоор давахгүй зүрх өвдөөд цус харвачих гээд хэцүү юмоо. Ийм бдлыг мэдэрч үзээгүй бхдаа Хүмүүсийг за яршигдаа үхээд бхдаа яахавдэ гэж боддог бсан чинь өнөөдөр би өөрөө үхмээр л бна кккк. нээрээ сатаарахгүй бол хямраад бхаар нь өөр хүмүүстэй чатлах гээд үзэж л бна. Гэвч найзыгаа л бодоод бх юм. Зовлон нэгтэй дүү минь яадаг юм бгаан бөөмэд хэхэхэ. Цаг хугацаа эдгээх бх гэж найдаал сууж бнадаа

  11. tugar says:

    Hvchtei bai uuriiguu zavgvi bailga

  12. LLL says:

    Сайн уу
    Гадны хүний нүдээр бол тэр охин чинь нэлээн явдал суудал ихтэй, худал хуурмаг ихтэй засрахгүй байрын нөхөр байна даа ер нь ч холдсон дээр болов уу даа гэрлээд хүүхэдтэй болхоосоо өмнө таны суурийг ганхуулж байгаа юм чинь хамт амьдарвал гэр орныхоо суурийг алдах нь байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.