Би яг яах ёстой байсан юм болдоо?

Сайн байцгана уу? Би одоо 17 настай. Ахлах сургуульд суралцдаг. Би зундаа фиттнесээр хичээллэж өвөлдөө дэглэм нтр барьж дасгал хийж өөрийгөө арчилдаг юм л даа. Ерөнхийдөө өөрөө жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй. Миний хувьд өөртөө зохисон харааны шилтэй, дасгал хийдэг болохоор ч тэр үү хэнээс ч дутахааргүй бие хаатай. Тийм ч болохоор хааяа өөрийнхөө билхүүсээ гаргасан зургаа утсан дээрэн авдаг. Гэхдээ хэзээч цахим ертөнцөд дэлгэж үзээгүй.

new_banner

4 сар байсан санагдаж байна манай ангийн нэг охин миний утсыг гуйж аваад хэдэн дуу татаад авъя гэсэн юм. Энэ өдрөөс хойш тэр өдөрт заавал нэг удаа миний утсыг гуйж авдаг боллоо. Надтай ч их дотно боллоо. Намайг аль болох сайн найзаас минь холдуулах гэж оролдоно. Миний тэр сайн найз их хөөрхөн нүдэнд дулаахан охин юм л даа. Сүүлдээ бид хоёр тоглоом шоглоомоор сингл юм чинь хоёулаа л үерхчихье гээд л жоохон тоголдог боллоо. Би зүгээр найзуудын шоглоом гэж ойлгож явсан юм.

Гэтэл нэг өдөр тэр надад хоёулаа нууцаар ч болтугай үерхэе тэгэх үү. Би цаашид энэ шоглоом шиг харилцааг тэвчихгүй нь чамд улам л татагдаад байна гэж хэлсэн. Би тэр үедээ балмагдаад юу ч дуугарч чадаагүй. Би нуухгүй ээ би ч гэсэн эмэгтэй хүн сонирхож л байсан. Гэхдээ гадаадын жүжигчид, топ моделуудыг л болохоос найзтайгаа үерхэнэ үнсэлцэнэ гэж бодохоор дотор арзагнаж байлаа.

Тэгээд түд удалгүй манай ангийн нэг банди бид хоёр найзаас ч илүү харьцаатай болсон юм. Хичээл дээр тэврэлдэж сууна, хамт нэгнийндээ очиж дуу дуулна. Бид хоёр гитар тоглох их дуртай учир сонирхол нэг ч юм шиг. Тэр хөвгүүн миний сэтгэлийг нэгэнт булаасан. Гэвч одоо би тэр хөвгүүнтэйгээ ч үерхээгүй бас нөгөө охинтой яг л өстөн мэт харилцаатай болсон. Би яг яах ёстой байсан юм болдоо?

9 Comments

  1. Жоом says:

    Ер нь өсвөр насанд тэгж санагддаг юм шигээ. Сайн найзаа харамлана, янз янзын юм ярина, бүх л дотроо нууж явдаг сонирхдог юмаа ярина, тгэд л нэгэнт бие биеэ их сайн мэддэг болохоор “Яаанаа би найздаа хайртай юм байх даа?” гэж боддог. Эцсийн дүндээ ЮУ САЙХАН ДУР САЙХАН гэж, хүссэнээ л хий

  2. Nomi says:

    Ohin gej oilgoloo. Er em ali alintai n uyrheed uzehgui yu. bi bi yu ijil uu transuu geed shanalaad hereggui e setgel zurhee l daga . Lgbt chin zugeer l todorhoilolt

  3. baba says:

    Ямар гоё амьдардаг юмбээ фитнэст явж дэглэм барьж. Ид өсөж яваа эрэгтэй хүүхэд хоолны дэглэм барьж нтр охин хараад огиудас нь хүрж байгаа бол чамд гомо эсвэл транс л гэсэн сонголт байна. Би 17тойдоо идэх эсвэл охин гэсэн 2 л юм боддог байсан. охиныг бол эрэгтэй гэдэгээ мэддэг болсон цагаасаа л сонирхож эхэлсэн юун найз гэж харах

    • baba says:

      чи нэг охинтой унтаад үздээ тэгээд наад бэлгийн чиг хандлагаа тодорхоолоорой. уул нь хөөрхөн хүү юм шиг байна эрүүл саруул л байгаасай.

  4. Amjilt says:

    Ijil huistnee shohoorhoh ni osvor nasand bdg l zuil. Teglee geed chi ijil huisten gsn ug bas bish. Magadgui bisexual ch bj mgdgui ym. Belgiin chig handlagaa chi yvaandaa oilgodog bolnoo. Ymar ch bsn ter ohin chin chamd sain tgd cg ch gsn dotno haritsaad bhaar buruugaar oilgochihson ym shig bn. Chi bolhooroo ter bandidaa sn ym bnshde. Tgeheer ter emegtei nztaigaa ilen dalangui yriltssan ni deer bhaa. Ul oilgoltsloos bolood hen negentei, ylanguya dotno naizalj bsn hunteigee oston daisan shig bolno gdg chin bas l setgeld zoviurtai hetsuu shuu dee. Yr ni 17 nas osvor nas gdg chin ym bolgoniig meddeg ym shig sanagddag hernee yu ch meddeggui nas shuu dee. Tiimees setgeliin hooroldoo zvtalgui bodoltoi bgaarai duu min amjilt

  5. факер says:

    трансжендэрүүдийн шинэ үе юму хайшайн

  6. Man says:

    Бичсэнийг нь уншихад ч, бие сэтгэхүйг нь ч ойлгоход бэрх охин уу, банди уу ?

  7. mal says:

    oilgomjgui yum 17 nastai er emee todorhoiloogui amitan yum uu

  8. Bad Ass says:

    yu geech soliorol we burxan mine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.