Эмэгтэй маань дур тавьсан болов уу, яаж мэдэх вэ?

1. Эмэгтэй маань дур тавьсан болов уу, яаж мэдэх вэ?

Дур тавих үед биеийн тэр дундаа бэлэг эрхтэний булчин хүчтэй агшдаг. Ялангуяа эмэгтэйнх нь эрэгтэйдээ сайн мэдрэгддэг. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж үздэг. Түүнээс гадна сексийн оргил үед бүсгүйн зүрхний цохилт эрс нэмэгдэнэ.

Хөх болон нүүр, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх үйлдэл нь ч огцом, хяналтгүй мэт болдог. Ингээд дур тавилт өгөх үед эрхтэн чийгшиж бүр зарим бүсгүйчүүд гадагшаа ч тавих тохиодол бий.

2. Яанаа, тампунаа мартсан байна ш дээ. Үгүй ээ, авсан ч бил үү?

Ялангуяа төрсний дараа эрхтэний хэмжээ өмнөхөөсөө тэлсэн байх бөгөөд энэ үед тампун “алга болох” тал байдаг. Нэлээн гүнд орсон байх тохиолдолд танд авахад хүндрэлтэй байдгийг анхаар. Энэ үед секс хийхдээ тампуныг мартсан бол шууд эмчид хандаарай. Удаан байх тусам түүнээс болон шоконд орох талтайг сана.

3. Төрсний дараа эртхтэн маань сулраад секс хийхэд өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байна. одоо яавал дээр вэ?

Үнэхээр хүүхэд төрүүлсний дараахь сексийн хүндрэл нь эмэгтэйчүүдийг байнга зовоодог зүйлийн нэг. Эрчүүдэд ч асуудал тулгардаг. Тиймээс эрхтэнээ хэвийн хэмжээнд оруулахын тулд булчин чангаруулах төрөл бүрийн ашигтай дасгалууд байдгийг судла. Эрхтэний булчинг чангалах, суллах дасгалыг өдөрт 20 удаа хийж бай. ТВ үзэж байхдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, зогсож байхдаа гээд ямар ч байрлалд энэ дасгалыг хийж байхыг чинь хэн ч анзаарахгүй ээ.

4. Секс хийж байх үед ээ муухай орилчихоод байх юм аа?

Чангаар орилох, гийнах эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэй эрхтэнд агшилт өгдөг тул эр эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд секс эхэлсэн цагаас л тааламжтай нь аргагүй орилох, гийнах нь үнэхээр ач тустай. Эрчүүд ч үүнийг сонсох дуртай байдаг. Ер нь бол сексийн таашаалын 70% хувь нь сонсголоор дамжин өнгөрдөг шүү дээ. Ямар чимээ гаргахгүй секс ямар байх бол доо. Байрлалаа өөрчлөх болгонд өөр өөр дуу авиа гаргадагаа та мэдэх үү?

5. Нөгөө гайхалтай “G” цэг нь хаана байгаа юм бол доо?

Энэ цэг нь эмэгтэйн эрхтний хананы дээд хэсэг буюу хүйсний нүхнээс доош байрлана. Эрхтэний амсраас дээш 4-6 см зайд. Бэлгийн ажлын үед энэ цэгийг эр эрхтэн хүрч үрж чадсан тохиолдолд бүсгүйчүүд маш амархан дур тавьдаг. Гэхдээ хуруугаараа олж зөөлөн оролдох нь бүсгүйд дээд зэргийн таашаал, мэдрэмжийг төрүүлдэг.

6. Үрийн шингэн биед орсноор таргалах байх даа?

Хэрвээ та өөрөө түүн дээрээ нэмээд төмсний нухаш идээд байвал таргална шүү дээ. Эр эсэд агуулагддаг калорийн хэмжээ нэг ширхэг төмснийхөөс хэд дахин бага.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.