Эр нөхрөө яаж хайрлавал гэр бүл аз жаргалаар дүүрэн байх вэ?

Happy senior loving couple over green nature background

Энэ тухай ярихын тулд нөхрүүд юу хүсдэг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл тэд гэрийн ажил, амьдралаа сайн авч явдаг эхнэр, бэлгийн ханамж өгдөг эхнэр, магтаж урамшуулдаг эхнэр, хайр халамжтай эхнэр, хүндлэл өгдөг, эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрдөг эхнэрийг хүсдэг. Гэвч ийм байж чадах үүрэг хариуцлага, сэтгэл хандлагын цаана өдөр тутмын үйлдэл, дадал тээгдэж байдаг.

Бүсгүйчүүд бидэнд нийтлэг нэг алдаа байдаг нь нөхрийнхөө юу хүсч байгаагаар хайрладаггүй, харин өөрийн арга замаар хайрлаж халамжлахыг хүсдэг. “Хайраа халуунаар нь авч үлдэж, гэр бүлээ аз жаргалтай байлгая гэвээс хайрын савыг дүүрэн байлгах явдал” гэж судлаачид онцолсон нь бий.

Үүний тулд юу хийх ёстой вэ?

  • Нөхрөө магтан урамшуулж бай. Шүүмжлэл, үглэл хэзээ ч талархал, бахархал дагуулдаггүй. Юухныг нь ч үнэлж хэлсэн чин сэтгэлийн магтаал нөхөрт тань жигүүр ургуулах болно.
  • Нөхөртэйгээ тэврэлдэж, мөрийг нь түшин эрхэлж, гараас нь атгаж бай. Бие биедээ хүрэлцэх нь хайр дотнослын сайхан мэдрэмж төрүүлж, нөхрийг тань аз жаргалтай болгоно.
  • Авах тухай биш, өгөх тухай бодож бай. Нөхөртөө үйл ажлаар төдийгүй үг, сэтгэлээр ч үргэлж туслаж байгаарай.
  • Аль болох цагийг хамтдаа өнгөрөөж байгаарай. Ямар нэг байдлаар цаг товлон хамтдаа аялах, үзвэр үзэх, гэр бүлээрээ тоглож наадах боломж гаргаж байваас гэр бүлдээ та жинхэнэ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадна.
  • Нөхрөө үнэн голоосоо хүндэлж бай. Түүний нэр төр, ажил албыг, үзэл бодол, хүсэл сонирхлыг, алдаа оноо дүүрэн хувь хүн гэдгийг нь ч хүлээн зөвшөөрч харьцваас гэр бүл ойлголцол-хүндлэлийн халуун дулаан “диваажин” байж чадна.
  • Нөхрөө залхаахгүй байх “заль мэх”-нд суралц. Алив асуудлыг уурлаж, үглэж, зэмлэж, буруутгаж биш учирлаж ухааруулж, уудлан хэлэлцэж ярилцваас үр дүн нь илүү ойрхон байх болно.
  • Хардалтаар боомилолгүй, зарим үед эрх чөлөө олгож бай. Энэ нь тэгэхдээ үнэн итгэл дээр суурилж гэмээнэ таны атгаггүй санаа, сэвгүй хайр, гэр бүлийн үнэ цэнг хөсөр орхих увайгүй эр хүн тийм ч олон биш ээ.

1 Comment

  1. tuvshuu says:

    zov zov

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.