Баатарлаг охин Жулия
2017/07/17
Аавд яаж ойлгуулах вэ зөвлөөч
2017/07/17
Бүгдийг харуул

Медаль авсан хүний тоо надаар дуусаг…

Аюулгүй харилцаа, хамгаалалт хэрэглэх гэдгийн утгыг өнгөрсөн хойно нь л ухаарч байна даа. Ойрхон 2 хүүхэнтэй хамгаалалтгүй унтчихсан чинь үнэхээр баларсан юм боллоо. 2 дахь удаагаа хийхдээ мэдрэмж авахгүй байгаад байхаар нь бэлгэвчээ аваад хийчихсэн биш баларлаа.

new_banner

Хүн сексийн үед хяналтаа алддаг юм байна. Тээрхий орчмын арьс эмзэг мэдрэмтгий болоод, амархан бохирдож эвгүй үнэртээд, шээсний сүвнээс сүү шиг цагаан юм байнга гараад сүүлдээ шээхэд зовиурладаг боллоо. Ядаж байхад хэнээс нь авснаа ч мэдэх юм алга.

Энэ ямар өвчин бэ? Хаана үзүүлбэл хамгийн найдвартай вэ? БЗХӨ тусч байсан хүмүүс хэр удаан эмчлүүлж байсан бэ? Та бүхэндээ хандаж хэлэхэд эрүүл гэдгийг нь мэдэхгүй хүнтэй хийвэл заавал бэлгэвч хэрэглээрэй гэж захъя. Медаль авсан хүний тоо надаар дуусаг…

10 Comments

  1. Zahidliin ezen says:

    Заг хүйтний эмчилгээ-эрчүүдэд-Улаантууз эмнэлэг:
    Ceftriaxone гээд тариа 250 мг хэмжээтэй 5 мл-ийн шиприцэнд найруулаад тариуллаа. Хламидын эсрэг 2 ширхэг эм хоолны дараа давхарлаад уугаарай гээд өгч байна. Тэгээд эмчилгээ нь болоо. 7-10 хоног гам бариад /алкохол, секс нтр.с татгалзах/дахиад шинжилгээ өгөөрэй гэж байна.
    Оройноос эхлээд зовиур чинь байхгүй болно гэж байна.
    Бүр арга ядсан үед хэрэг болох болов уу гээд бичлээ. Шинжилгээ өгч, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Дутуу буруу эмчилбэл архагшиж, үргүй болох аюултайг анхааруулж байна.
    Эрүүл байх шиг сайхан юм хаана байна.

  2. Zahidliin ezen says:

    Халдвартын Улаантууз орлоо. Дүүргийн ДОХ/БЗХӨ-н кабинетаас 13А маягт авчраад үзүүл гэж бн. Орон нутаг бол шууд үзэж байна лээ. Цусаар ДОХ тэмбүү, мазокоор бусад халдвар өглөө. Өдөр яаралтай 10000 төгрөгтэй ирээд тариа хийлгэ гэнэ. Давхар эм нтр ууж магадгүй л юм бн хариунаасаа шалтгаалаад.
    Ер нь хүн бусдын алдаанаас суралцах хэрэгтэй юм байна. Муухай юм хийвэл тархинд хадгалагдаад дараа нь бодогдоод байдаг юм байна. Зөв амьдраарай манайхаан.

  3. noonecares says:

    pisda hamgiin gol ni ter emchilgee hiilgej baih hugatsaandaa gam sain bariarai, tehgui bol ahial ehlene shuu naa chine, arhi dars uuv, huuhendev ahij, neg 2 taria tarina, heden em bichij ugnu teriig ni yas tsagaar ni uugaal zagas shig ajilaa hiigeed yavj bai

    • Zahidliin ezen says:

      Ойлголоо найзаа. Хэдхэн минутын таашаалаас болж, эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирлоо. Одооноос гэгээрнээ хэхэ. Баярлалаа.

  4. 88301990 says:

    itgelgvi hvntei bitgii untaach biy biyenee med medeegvi bolhamgaald sain hergelee bid bvhen mongol hvmvvs biy biyenee hairalya

    • Zahidliin ezen says:

      Амаараа итгэл төртөл би ямар нэгэн өвчингүй гэж хэлэх чинь худлаа юм байна лээ шүү. Хамтдаа шинжилгээ өгөх хэрэгтэй юм байна.

  5. Эгч says:

    Заг хүйтэн бол маш сайн эмчийн заавраар эмчлүүлэхгүй бол үргүй болдог гэсэн шүү. Халдвартын эмнэлэгийн улаан тууз гэдэг нэртэй эмнэлэгт давхар үзүүлж шинжилгээ өг. Яаралтай

  6. d says:

    Санаа зовох юмгүй. Зөв оношлуулаад гам бариад эмчлүүлвэл арав хоногийн дотор л эдгэрнэ.

  7. Zahidliin ezen says:

    Гялс төвд мазок, цус өглөө. Ашгүй ДОХ тэмбүү лав авчхаагүй байна. Гэхдээ заг хүйтэн авчихжээ. Бүх халдварынх нь шинжилгээг өгч дуусаагүй байна. Трусик байнга заваараад, шээхэд сүв орчмоор хүчтэй өвдөөд үнэхээр тарчилж байна.
    Аймар юм байна шүү хүмүүсээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *