Бүсгүйчүүддээ зориулав

“Би жирэмсэн болчихожээ, аборт хийлгүүлмээр байна, төрүүлэх боломжгүй. Хаана хийлгүүлж болохыг хэлж өгөөч. Хэдээр хийдэгийн бол ” гэсэн нийтлэлүүд цөөнгүй байхын. Бүр “Би 8 сартай жирэмсэн, авдаг газар байвал хэлээд өгөөч” гэсэн cэтгэл сэрдхийлгэсэн сomment хараад, өөрийн эрхгүй тэр хэвлийд буй бяцхан амьтаныг өрөвдчихлөө.

Хэдийгээр хүний амьдрал надад хамаагүй ч гэсэн, хэлэхгүй бол санаа амрахгүй нь ээ, уучлаарай.

Хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй л бол анхнаасаа яагаад хамгаалалтгүй секс хийдэгийн бэ! Та л өөрийгөө хамгаалж, хайрлахгүй бол эрэгтэй хүн таны биеийг хайрлаж хамгаалахгүй ш дээ. Хоромхон зуур таны биеийг ашиглачихаад л таны амьдралаас алга болно. “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ” гэж үнэн шүү, бүсгүйчүүд минь.

Бид чинь анагаах ухаан, техник технологи хөгжсөн зуунд амьдарч байна. Та “Google” дээр “жирэмсэнээс хамгаалах аргууд” гээд товчлуур дарахад, танд маш олон хариултуудыг өгнө шүү дээ. Тэдгээрээс өөртөө тохирох аргыг сонгоод хэрэглэ л дээ. Ойрын 2, 3 жилдээ хүүхэдтэй болно гэж бодохгүй байгаа бол “спираль” тавиулаа. Харин удахгүй хүүхэдтэй болно гэж төлөвлөж байвал, сарын турш уудаг эм хэрэглээрэй. Дээрх 2-оос гадна өөр олон аргууд байгаа. Уншаарай.

За, би ямар найз залуутай биш, ямар байнгын сексийн харилцаанд орох биш, жирэмснээс хамгаалах арга хэрэглэх шаардлагагүй гэж битгий хуумгай бодоорой. Ер нь бол эмэгтэй хүн нэг, хоёр удаагийн тохиолдлын сексээс жирэмслэх магадлал өндөр байдаг. Тийм болхоор та дотны хүнтэй ч бай, хүнгүй ч бай, хамгаалалт хийчихэд танаас ямар ч гарз хохирол гарахгүй шүү.

Хамгаалалттай секс хийвэл наанадаж, “яанаа, жирэмсэн болчих вии дээ” гэж түгшихгүй, сэтгэл амар, өөртөө итгэлтэй хүссэнээрээ байж чадна. Мөн, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, бие махбодь сэтгэл санааны хохирол амсахгүй. Цаашлаад, хүний амь тасалж, муу үйлийнхээ савыг дүүргэхгүй.

“Гэм нь урдаа, гэмшил нь хойноо бүү болоорой.” Энхрийхэн бүсгүйчүүд минь битгий биеэрээ тоглуул. Бурханы бүтээсэн хамгийн эрхэм нандин бүтээл бол та “эмэгтэй хүн”. Эмэгтэй таны булбарайхан бие захын нэг залуугийн шингэнээ гадагшлуулдаг хогийн сав биш шүү.

Эцэст нь хэлэхэд, хэрэв хэвлийдээ хүүхэд олсон л бол алахаасаа өмнө эхлээд тээж төрүүлэх гарцуудыг хайгаарай. Үртэй хүн баян гэдгийн. Эрэгтэй хүн яахав өнөөдөр байж л байна, харин маргааш яваад л өгнө. Үр тань бол таниас хэзээ ч урвахгүй шүү. Гэр тань хэдий ядуу, түрийвч тань хэдий хоосон ч байсан, үртэй хүн жаргадгийн. Эмэгтэй хүн ээж болхоороо ямар их хүчтэйгээ мэдэрдэг. Эх хүн бол үнэхээр агуу.

Нэг л амьдрах орчлонд, нохой шиг биш, хүн шиг сайхан амьдраарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.