Одоо бодохоор ой гутах юм

Сайн байна уу? Та бүхэндээ хэнд ч хэлээгүй нууцаа хуваалцах гэсэн юм. Би одоо 28-тай энгийн нэг бүсгүй байна. Нөхөр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Нөхөртэйгөө учирхаас өмнө их зүйл үзсэн. Анх сургуулиа төгсчихөөд нэг томоохон хувийн компанид ажилд орлоо. Хэдэн сар хэдэн сар өнгөрсний дараа захирал гэдэг хүн намайг дуудаад чи өнөөдрөөс захирлын туслахаар миний өрөөнд суу гэлээ. Өмнөх туслах нь хамаатны дүү нь байсан жирэмсэн болоод ажлаасаа гарсан байсан. Хамт олонтойгоо бужигнаад сайхан байсан өдрүүд ард хоцорч нэг ууртай захирлын өөдөөс харж суудаг боллоо.

Захиралтай хамт нэг удаа гадагшаа томилолтоор орчуулагчаар нь явахдаа гэрээ хэлэлцээр буруу хийсэн гэдэг шалтгаанаар намайг дааж давашгүй өрөнд унагаж, намайг биеэрээ төл тэгэхгүй бол ажлаас гарлаа гэхэд диплом энээ тэрийг чинь би өгөхгүй чи өрөө төл чадахгүй бол тэр шорондоо суу гэж дарамталж, би аргагүйд тэр балиар захирлын нууц амраг нь болсон. Тухайн үед би дөнгөж сургуулиа төгсөөд учраа мэдэхгүй жоохон байж. Аав ээж минь хөдөө малчин 2 хөгшиныг зовоогоод яахав гээд энэ явдлыг хэнд ч хэлээгүй. Аз болж энэ явдал удаан үргэлжлээгүй. Гуйж уйлж байж нэг юм тэр хүнээс салж ажлаасаа ч гарч ёстой л шоронд байж байгаад гарснаас ялгаагүй байсан.

Захирал миний дипломыг өгч өр цайруулахдаа хэрэг гарвал залгаарай гэж хэллээ. За тэгээд би гэдэг хүн нэг хэсэгтээ гайгүй ажил олдохгүй түрээсээ ч төлж чадахгүй болоод ирлээ. Аргагүйд нөгөө захирал руугаа залгалаа. Тэгээд түүнээс хойш байн байн уулзана унтана мөнгө авна. Ер нь би хялбар аргаар мөнгө олоод сурчихсан, буруу тийшээ миний амьдрал эргэсэн. Байхгүйд нь өөр хүнтэй бас явдаг болсон. Өөрийгөө ч танихааргүй архи уудаг тамхи татдаг хэнтэй ч хамаагүй явалддаг болсон доо. Ах дүү найз нөхдөөсөө санаа зовсондоо ажилд орсон. Ажил хийж байгаа нэрийдлээр хүмүүстэй мөнгөөр явдаг байлаа. Өөрийгөө өндөр цалинтай ажилд орсон гээд итгүүлчихсэн.

Харин нэг л өдөр одооныхоо нөхөртэй танилцаад өөрийгөө зассан. Архи ууж шоудахаа больж, ажлаа сайн хийж, нөгөө явдаг байсан хүмүүсээс бүгдээс нь холбоогоо тасласан. Одоо бодохоор үнэхээр ой гутах юм. Нэг муу хөгшин юмнаас болж амьдралдаа муухай хар толбо үлдээсэн гэж бодохоор. Тэр муу захирал одоо ч телевизүүдээр хааяа гарах юм харахаар л муу муухай амьдрал өнгөрсөн үе санагддаг. Олон хүнтэй буруу аргаар явдаг байсан хүүхнүүд над шиг л хэцүү байдаг байх даа. Гудмаар нөхөр хүүхэдтэйгээ явж байгаад таарвал яанаа гэж санаа зовдог. Охидууд минь ийм муухай амьдрал руу л битгий ороорой гэж хэлье.

4 Comments

  1. Anonymous says:

    Ккк би 3н хүүхэдгүй ээ. Ажилын шаарллага ч тийм олон хүүхэд гаргах боломжгүй. Андуурчиж найзаа ккк.

  2. Misheel says:

    Yo ymar aimar yum be. Tgd ter humuus ni gaj buruu yum hiideg l bsan bhda. Zahidaliin ezentei holbogdmoor sanagdaj bnshu

  3. Anonymous says:

    Амьдрал ямар заавартайгаа ирэх бишдээ. Хүч муутай бүсгүйчүүд бидэнд гарах гарцгүй болох үе тохиолддог. Би гэр бүлтэй, сайхан ажилтай ч дутах зүйл гардаг. Харин халамжгүй ханиас болж сүүлд учирсан дурлалдаа зовж явна даа. Хүнтэй сууж хүүхэдтэй болохоос өмнө явдал өөр хэрэг. Над шиг хүний эхнэр хүүхдийн ээж болчихоод ийм асуудалд орчихоод л байж байна.

    • g says:

      ene ch hetsuu asuudal baina shuu. bi yag esregeeree. sanaa niilsen neg huntei suuj avaad huuhedtei boliyo l gej bodoj baina. ger bul hamgaas iluu unet zuil. bi anh udaa hund durlaj hairlaj uzlee. tuund hyagdlaa. 2 jil ongorson ch ter huniig sanah yum. ingeed bodood baihaar hair durlal gedeg bariad avch bolohgui sohor hooson zuil bololttoi. nas mini ch nileen yavchihlaa. hedii bi ger bul zohioj huntei amidarch baigaagui ch gesen, iim humuusiin ger bulee ul hundetgesen ochuuhen jaahan zuilees bolj salj baigaad ni gaihah yum. gantsaardah gedeg yamar aimshig bolohiir hun bur medehgui dee. muu ch gesen hani ch hamaagui deer. hajuudaa neg taaruu ch gesen er hun baidag boloosoi gej zarimdaa bodoh yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.