ЧАМД АТААРХДАГ ХҮНИЙГ ТАНИХ ДӨРВӨН АРГА

1. Атаархуу хүмүүс чамайг олны нүдэн дээр шүүмжилнэ

Чамд сайн санаж явдаг хүн бол чамайг ганцаараа байхад чинь шүүмжилдэг. Харин атаархагчид олны дунд чамайг шүүмжилдэг. Тэдний шүүмжлэл нь цаанаа л нэг сөрөг энергитэй байгааг анзаарч байна уу? Тийм хүмүүсээс болгоомжил!

2. Чамайг араар чинь муулах

Чиний талаар хов жив ярих нь атаархуу хүний хамгийн том шинж тэмдэг. Чамд атаархагчид нүүрэн дээр чинь худлаа инээж ханиагаад л харин далдуур чамайг муулж явдаг. Хэн чамайг араар чинь муулсан байна тэр хүмүүсээс хол бай.

3. Чамайг доош хийх

Хүний алдаа дутагдлыг шударгаар нүүрэн дээр нь хэлж байна гэдэг сайн нөхрийн шинж чанар. Тэд чамайг битгий алдаа хийгээсэй, сайжраасай гэсэндээ л зөвлөж буй хэрэг. Харин ямар ч санаа оноо хэлэлгүйгээр шууд л доромжилж доош нь хийнэ гэдэг өөрийгөө чамаас илүү дөвийлгөж дээр гарах гэсэн атаархуу хүний үйлдэл. Ийм хүмүүсээс зайгаа барь.

4. Амжилтыг чинь хуваалцахаас татгалзах

Энэ бол атаархуу хүний хамгийн том шинж чанаруудын нэг. Амжилтад хүрэхэд чинь, амьдралд чинь баяр тохиолдоход баяр хүргэж чадахгүй байна гэдэг тэр хүн дотроо чамд атаархаад хорсож үхэх гэж байгаагийн шинж. Иймэрхүү хүмүүст хариу барих хамгийн сайн арга бол улам их амжилттай явах, улам чанга инээх юм шүү, тэд үүнийг тэвчиж чаддаггүй. Найзаа танимаар байгаа бол амжилтаасаа хуваалцаад түүнийг хэрхэн хүлээж авахыг нь ажигла!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.