Шивээсээ өөрөө арилгах гээд…

Тайландын нэг бүсгүй шивээсээ лазерь эмчилгээ хийлгэлгүй химийн аргаар өөрөө хямд арилгах гээд тун таагүй байдалд оржээ.

Пасуда гэгч энэ бүсгүй энгэр дээрх шивээс нь өөдтэй ажил олох гэхэд нь саад болж байна гэж мэдээд арилгахаар шийджээ.

Гэхдээ лазерь эмчилгээ хийлгэн арилгахыг дэндүү үнэтэй гэж шийдээд илүү хямд, адил үр дүнтэй гэж рекламдсан химийн аргаар арилгах “Режуви” нэртэй аргыг өөрөө туршиж үзэхээр шийджээ.

Химийн бодис түрхэсний дараах эхний өдөр зүгээр байсан ч маргаашнаас нь эхлээд загатнан улайж, шархлан аймшигтай болж эмнэлэгт хэвтэн яаралтай эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болжээ.

Мэргэжлийн газар хандан лазераар хоёроор гурван удаа засал хийхэд арилах боломжтой байсан шивээсийг элдэв рекламанд хууртан хямдаар арилгах гэсний улмаас ийм болжээ. Ер нь элдэв шивээс хийлгэхийн өмнө ирээдүйд ажил, эрүүл мэндэд чинь ямар нөлөө үзүүлэх талаар сайтар бодож үзэхэд илүүдэхгүй байх.

1 Comment

  1. Алаг Хорвоо says:

    Хэнд ч хэрэггүй өөртөө ч хэрэггүй шүү дээ, өөрийн бие дээр шивнэ гэдэг т1 үйлдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.