Секс гэж юу вэ? Хэнтэй хийвэл хамгийн сайхан бэ?

Танай хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Танай сайтаас амьдралд хэрэг болох төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар мэдээлэл авдаг шүү. Миний захидал садар самуунд уриалсан биш бодитоор байдаг зүйлсийг бичсэн гэдгийг хэлье. Иймээс нийтэлж өгвөл та бүхэнд маш их талархах байна.

Эхнэрээсээ салсан даруухан гэх үү задарсан гэх үү нэг залуу байна аа. Түүнтэй байхдаа жигтэйхэн даруухан /”ариухан” ч гэж хэлэхэд болох байх/ өөр бүсгүйг нүд минь олж харахгүй сохорсон юм шиг л явдаг байлаа. Гэтэл удаан үргэлжилсэн бидний харилцааг тэр дуусгаж би гэдэг хүн ганцаараа өөрөөр хэлбэл single нэгэн болж хувирав.

27 насандаа өөр эмэгтэйтэй хийж үзээгүй явсан над шиг хүн ховор байх. За тэгээд хүний л амьдрал юм хойно хэрэгцээгээ хангах төрөл бүрийн зүйлс л сонирхлоо. Ганц бие болохоор хүн хуурч нүгэл хийсэн гэж бодогдохгүй л байна. Хостой болоогүй дээрээ ганц бие залуугийн үзэж болох бүх л зүйлсийг үзэхийг хичээв. Залуустаа өөрийн үзсэнээ хуваалцах зорилгоор ийнхүү бичиж сууна.

Порно – 10 жилд байхаасаа эхлээд л хааяа хааяа үздэг байв. Ганц бие болсноос хойш хэсэгтээ л бараг өдөр бүр үздэг болов. Сүүлдээ баахан эрхтэн харагдаад л шижгийн санагдаад үзэхээ больсон. Түүний оронд эротик видео үзсэн нь арай дээр санагдсан. Доор бичих эхний 2 хэсэг порногүйгээр хийгддэггүйг онцолъё.

Гар хангалга – Нүцгэн гараараа хийдэг тул доорх хэсгээс ялгаж бичив. Порно үзэх тусам заваан санагдаж сүүлдээ порно үзээд тавьж чадахгүй болж, нөлөөлөхөө болив.

Хиймэл эрхтэн – Ичингүйрэн ийш тийш хүн харж харж Fantasy shop гэдэг дэлгүүр лүү анх удаа явж орлоо. Ядаж байхад эмэгтэй худалдагчтай юм. Арай хийж л нүүр хагарч зорьсон зүйлээ асууж, гараар чангалж сулладаг хөхдөг үтрээ гэх боловч Magic lip гээд нэг хэрэгсэл авав. Өнөөхөө хэрэглээд эхэндээ их аятайхан байж байтал бас л сүүлдээ таашаал авахаа больж тавихаа болив.

Гулгаа массаж – Гудамжаар тавьсан заруудыг хүмүүс хуулаад дуусгасан тул фейсбүүкээр хайж хайж +18 групп болон хүнээс хэдэн газрын дугаар арайхийн олж авав. За тэгээд ярьж байгаад 3 4-р хороололд нэг газар яваад очлоо. Эхлээд биеэ угааж байгаад сайхан бүтэн биеийн массаж хийлгэлээ. Дараа нь хажуугийн өрөөнд газар зассан орон дээр доошоо хараад хэвт гэхээр нь хэвтэж байтал мах шөл нь таарсан хүүхэн биеэ тосолж байгаад л гулгаж гарлаа шүү. Дээшээ харж хэвтээд хэсэг гулгуулав. Нэмж хэлэхэд гулгаа массаж хийдэг газрууд чинь секс хийдэг хийдэггүй гээд ялгаатай бөгөөд миний очсон нь хийдэггүй газар байсан. Эхний удаад эхнэрээсээ өөр хүнтэй үзээгүй хүнд их л сайхан таашаалтай санагдав. Сүүлд дахин өөр газар очиж үзэхэд ерөөс онцгүй санагдаж дахин үзэх хүсэл төрөөгүй.

Тайчдаг шөнийн клуб – Хүүхнүүд нь жигтэйхэн хөгжчихсөн гоё биетэй харц булааж нүд хужирлах ажгуу. Харцаараа залуустай холбоо тогтоож, өөрийг нь таалж буй нэгний өвөр дээр очиж бүжиглэнэ. Хамгийн цэвэрхэн таашаалтай газар гэж үүнийг л хэлнэ. Гэвч өөр дээр чинь ирж бүжиглэх бүрт гарын мөнгө өгөх ёстой тул ягаан улаан ногоон чингисүүд түрийвчнээс ар араасаа хийсэн алга болсоор түрийвч хоосрох үед харих цаг болсныг мэдэрнэ. Мөн л эхний удаад юм үзээгүй надад маш сайхан санагдсан. 2 дахь удаагаа орж үзэхэд анхных шиг байж чадсангүй, дахин зүглэхээ болив.

Шууд үйлчилгээ – Үүний дараа хайсаар шууд үйлчилгээтэй буюу секс хийдэг массажны газар очиж үзэв. Хотын төвийн 1 газар очив. Уг нь дажгүй биетэй хөөрхөн охин байна. Яриа хөөрөө үүсгэж аятайхан байхыг бодсон ч надтай огт юм ярьсангүй ажлаа дуусгаад өрөөнөөс гараад явав. Үнэхээр онцгүй санагдлаа. Бас л нэг төрлийн үйлчилгээ шүү дээ, үйлчилгээний газар байж ухааны юм бодлоо. Дараа нь өөр нэг газар очив. Өмнөхтэй харьцуулахад дажгүй шүү. Удаан хийгээгүй хүний хувьд сайхан санагдав.

Зарын сайт – За хамгийн сүүлд нь санхүү авна өгнө гэсэн зарууд тавигддаг нэг сайт оллоо. Харж байгаад л хэд хэдэн удаа гэртээ дуудаж үзлээ. Бас л их хэцүү дажгүй хөөрхөн гоё биетэй гэдэг хүн хүний хувьд харьцангуй ойлголт болохоор таалагдах таалагдахгүй янз бүрийн л бүсгүйчүүд ирэх юм. Заримыг нь буцаана заримтай нь сэтгэлээ нээж яриа өрнүүлнэ. Мөнгө хэрэг болсон оюутан, эрэгтэй хүнд хаягдаад замаа алдсан бүсгүй, цайрчихсан биеэ үнэлэгч гээд янз бүрийн л хүн байна. Зарууд нь ажилдаа сайн, үйлчилгээ сайн, орал, анал хийнэ гээд л янз бүр. Зарим нь бүр алиман өгзөг, лийрэн хөхтэй гээд л элгийг нь авна. Сонирхоод л трансжендерээс бусад төрөл бүрийн л секс хийж үзлээ. Амьхандаа л нөгөө хүндээ сайхан байлгая гээд лаа асааж романтик ая нтр тавиад байхад ихэнх нь л намайг хурдан тавиулчхаад явахаа бодох юм.

Эцсийн бүлэгт энэ бүхний дараа би гэдэг хүн мөн л сэтгэл ханамжгүй үлдлээ. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй юм. Аль эсвэл мөнгө төлсөн болохоор аль аль талын сэтгэлзүйд нөлөөлдөг байх. Дээрхийн аль нь ч намайг сэтгэл хангалуун үлдээгээгүй бөгөөд би ч өөрийгөө энэ тал дээр арай илүү танилаа. Бие биендээ татагдаж ямар ч тохиролцоогүйгээр хийвэл магадгүй илүү таашаалтай байх.

Миний хувьд секс бол эрэгтэй хүн шингэнээ гадагшлуулах төдий зүйл биш, илүү гүн гүнзгий агуулгатай юм шиг санагдаж байна. Хүний л амьдрал юм хойно та бүхэн битгий шүүмжлээрэй. Надад хүнийг хуурсан, хүсээгүй хүнтэй хүчээр харьцаанд орсон элдэв зүйл байхгүй шүү. Эмэгтэй хүнийг согтоож байгаад хүслээ хангах бодолтой новшнуудын хажууд би өөрийгөө сайн залуу гэж боддог. Ариухан байсан нь магадгүй биш болсон байх. Одоо дээр бичсэн зүйлсийн алийг нь ч хүсэхгүй байна.

Та бүхэн сексээс юу олж авдаг, ямар хүнтэй ямар нөхцөлд хийвэл сайхан байдаг талаараа хуваалцаарай.

39 Comments

  1. Хадаан says:

    Хүн хүний таашаал авах нь өөр байлгүй дээ Зарим нь чам шиг бодож байхад зарим нь хийгээл тавих нь чухал.
    Гэр бүлтэй болчоод самбАганаж явснаас эртхэн үзцэн нь дээрээ.Ирээдүйн хань минь бас үздэгээ үзцэн байгаасай ??

    • Захидлын эзэн says:

      Би хийгээд тавьдаг гэхдээ ямар ч таашаалгүй байсан. Энэ захиаг бичсэнээс хойш дахиж гар хангалга ч хүртэл хийгээгүй. Одоо таалагдсан бүсгүйтэйгээ уулзаж байгаа. Гэхдээ секс хийхэд яарахгүй, түүнээс өөр ямар л сайхан зүйлс байна бүгдийг нь үзэж байж хийе гэж бодож байгаа.

  2. Амьдрал сайхаан says:

    Би 30 дөхөж яваа бүсгүй байна аа. Нөхөртэй, хүүхэдгүй. Бид хоёр хоёулаа л ажил төрөлтэй, зорилго тэмүүлэлтэй. 26 настай байхдаа анх танилцаад, сарын дараа гэхэд бие биедээ зүгээр л хайртай болчихсон. Би энэнд итгэдэг. Өмнө нь бол хоёул үерхэж, дурлаж байсан. Би бол ёстой л гал халуун дурлаж үзсэн. Аймшигтай шаналгаатай, тэгсэн хэрнээ амттай, сэтгэл ханамж ихтэй дурлал байсан. Энийгээ хайр гэж эндүүрч ч явлаа. Даанч бүтээгүй. Тэгээд хоёр жил шахам ганцаар явж байгаад нөхөртэйгөө танилцсан. Би анхныхаа уулзалтан дээр л энэ хүнийг сэтгэлээрээ мэдэрсэн дээ. Ямар нэг цочир, халуун, огцом сэтгэл хөдлөл байгаагүй ч зүгээр л зүрх сэтгэл бүлээцээд ирэхийг мэдэрсэн гэх үү дээ. Хайр бол өөр байдаг юм билээ. Дурлал яг л сайхан амттай хоол шиг. Нуль адреналин. Харин хайр бол миний биеийн нэг хэсэг. Би бол нөхөртөө маш их хайртай. Саяхан өмнө нь галзуу дурлаж явсан хүнтэйгээ таарсан. Надад зүгээр л залуу халуун насныхаа сайхан зургийг харж байгаа юм шиг л санагдсанаас биш сэтгэл догдлоогүй. Хамгийн гол нь би тэр хүнтэй дахин таарвал яах бол гэж бодож байсан. Тэрнийхээ хариултыг ч олоод сэтгэл амарсан. Би нөхөртөө зүгээр л хайртай юм гэдэгтээ улам итгэлтэй болсон. Нөхөр маань ч надад хайртай гэдгийг би мэдэрдэг. Маш олон хүн “Цаг нь ирэхээр эр хүн бүр адилхан” гэж надад хэлдэг. Энэ нь үнэт зөвлөгөө гэхээсээ илүү атаархал шиг л санагддаг болохоор би ойшоодоггүй. Тэгэхээр хайртай хүнтэйгээ учирсны дараа бол амьдрал жинхэнэ амтаараа мэдрэгддэг гэдэг л үнэн бололтой. Би өөрөө сэтгэл хөдлөлтэй, шунал хүсэл ихтэй хүн. Гэхдээ тэр их шунал, хүсэл одоо нэг их байхгүй. Одоо бидний хоёулангийн зорилго, тэмүүлэл л байна даа.

    • Эв эе says:

      Хүмүүсийн хооронд нарийн гүн холбоос үүсдэг гэж номноос уншсан юм байна. Гүн холбоосын тоо нэмэгдэх тутам амьдралд чигээ алддаг гэх. Таны хувьд хоёр дахь гүн холбоос үүссэн гэлтэй. Дахин нарийн гүн холбоос үүсгэлгүй хайраа олсон тэрхүү залуудаа үнэнч байж мөрөөдлийн амьдралаа цэцэглүүлээрэй. Энэ дашрамд хэлэхэд хайраа олсон хосууд болон гэр бүлүүд та бүхэнд үр хүүхэд өнөр өтгөн эв эетэй аз жаргалтай эрүүл энх байж урт удаан жаргахыг хүсье !!!

    • Захидлын эзэн says:

      Амьдрал сайхаан-д: Та өөрийн хайраа олсон тань хамгийн сайхан хэрэг. Гэгээлэг сэтгэгдэлд тань баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье.

  3. Dd says:

    hairtai hunteigee baival cekc-dehgui ch baisan buun taashaal, setgel hanamj avna. Taalagdsan hunteigee cekcdeed suuldee bas uidaj boldog, cekc-n gaihamdhig ni jjinhene utgaaraa biy erhtendee bish setgelzuid baidag gedgiig oilgoj uhaarsan bol boljdee, yadaj l daraagiin gerleltee cekceer shiidehgui bailgui

    • Захидлын эзэн says:

      Хамгийн гол нь сэтгэл зүй байдаг юм байна гэдгийг ойлголоо. Баярлалаа.

  4. Бусдын алдаанаас суралц says:

    Одоогийн залуучуудын амьдарлыг яруу тодоор нь бичжээ. Элдэв зүйлд уриалаагүй. Өөрийнхөө алдааг бусад нь битгий давтаасай гэсэндээ бичсэн байгаад нь талархаж байна. Секс нь хайрын нэгээхэн хэсэг. Тиймээс ч хайртай хүнтэйгээ амтлах мэдрэмж илүү байна гэж боддог.

  5. Зочин says:

    Одоогийн ганц бие залуусын амьдрал ер нь иймэрхүү л бх юм./Харамсалтай…/ Хэдэн жилийн өмнө найзуудтайгаа хүүхдийн 100-гийн POLO Striptiz баранд орж бсан санаанд орлоо ккк, тэр хүүхнүүд нь **** дээр ирэхгүй хөгшин эрчүүд дээр очоод л бүжиглээд бхын бна лээ ккк

  6. Zenit says:

    Gantsaaraa irsen gantsaaraa l shaldangaaraa butsna buhel potential hun oort ni bdag bhad zarim ni gadnaas haigaal haa haagui yawna tgheer odoo ene bna geel gargaad irehiin bhdaa hii hooson husel ihtei ooriigoo oorchliye gej law bodohgui setgeliin tenheegyi ulgen salgan hiisen umgui odor honog ileesen buun tuurugdul hii hoosnoor bombogduulsen shinjtei ene humuus 18-30nasniih hawtgaigaaraa tarhsan hachin sonin uzel surtaltai yumaa
    Nadtai bas neg ehnertei nuhur guai haritsdag ghdee l law bid 2 untaj hewteed zawaaraad ger bul uimuuleed huuhed onchruuleed zowoogood (odoonii humuusiin hel amaar) tiimerhuu hariltsaand oroogui bas huuhedteich bish uulzaldaal yariltsna hamt hoolond orno tsagiig hamt ongroono ihewchlen gadaad mongold bol howch humuuseer duuren gazar haa negtei esreg huistenteigee niilj yawj haragdwal shuud l chihend odortoo ochih naad zahiin ali hediin busdiin hel amnii bai bolchihno nadtai ehnertei yaridaggui yumaal yaridag yahwdee bie bienheee gert honojil baisiin sogtood oroithooroo nadruu guij irdeg bi neeh yawuulah gej ulaaraid bdaggui nuhur ni sogtuu ireheer ehner ni yaj aashilah ni oilgomjtoi bi ehneriin medkui asuudagchgui Haraachgui ter hoyriin hariltsaag medehch sonirhol alga zugeer l 2biendee tuwug bhgui haritsdag

    • Захидлын эзэн says:

      Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Гэхдээ та бүх хүнийг хамруулж шүүмжилж байна. Миний хувьд боломжийн амьдралтай хүн. Сэтгэлийнхээ асуудлыг шийдэхгүй болохоор сүүлийн үед ажил жаахан утгаа алдаад байсан юм. Одоо дажгүй ээ.
      Нүцгэн ирсэн нүцгэн буцна гэж үнэн шүү.

  7. orc says:

    zariin saitiig ni haanaas oloh vee
    hiij uzeh gesiim aa

    • Захидлын эзэн says:

      Дэмий биз дээ. Хяналтаа алдаад хамгаалалтгүй хийгээд өвчин авч амьдралаа үрэх вий. Үзсэн хүний хувьд хэлэхэд хүсээд байх зүйл биш бн лээ. Өөртөө таарсан хүнээ олоод түүнтэйгээ л жаргаж яв даа найз минь.

  8. zaluu says:

    Сэтгэгдлүүдийг уншлаа.Та бүгдэд энэ өдрийн мэнд.Энэ сайт иймэрхүү харилцан яриа маягын байвал сайхан л байна.
    Өндөг мэт өөгүй хүмүүс зөндөө байж гэмээн бусдын санаа бодлыг үл ойшоон доромжлох байх.Ухамсарт хүмүүс мөн бол дээрхтэй адил хандах байхаа.
    Би заримдаа эхнэрээсээ өөр бүсгүйг хараад дур хүсэл төрдөг.Гоё сайхан царай зүс бие хаатай ганган дэшжин бас дээрээс ханд өгөөстэй.Эсвэл зориуд ингэж бусдын анхааралыг өөртөө татаж хийхгүй мөртлөө түүнээсээ хүч энерги эсвэл таашаал авдаг юм шиг байгаан.
    Яг ийм зан аалийг эр хүн тэвчиж чадвал тусгаар тогтносон жинхэнэ эр хүн байж чадах байх гэж санагдсан.Зарим эрчүүд маань тийм хавх занганд орчоод түүнээсээ болж олон зүдүүрийг туулж байгааг бишгүй харлаа.Миний ч ялгаагүй олон удаа шаналж хүсэж санаж байлаа.Олон ч удаа эр хүнийхээ ноён нурууг хугаллаа.Гэсэн ч энэ бүхний хойно гэр бүл үр хүүхдээ гэсэн сэтгэл минь бөхөөгүй болохоор өөртөө баярлаж сууна.Тиймээс та бүхэн минь махан биеэрээ юу ч туулж давсан бай Сэтгэлийн хүчээрээ бүхнийг давж гараарай

    • Захидлын эзэн says:

      Сайхны өмнө харц буруугүй гэж. Гол нь тэвчих л асуудал. Миний хувьд эхнэртэйгээ 6 жил болохдоо ийм тийм асуудал үүсгэж байгаагүй. Цаашдаа ч чадах байх аа. Амжилт залуу минь.

  9. hh says:

    medeej hairtai hunteigee l baival saihan baih. gehdee neg ni hairtai nogoo ni hairgui bol yostoi ontsgui yum bilee. bi uhaangui hairtai hunteigee anhnii bogood etsiin udaa ongoruulsen. tuunees setgeliin sharh avaad l ongorson doo. ter hun jishem ch ugui yavaad ogson. neg saihan hairtai durtai geed baisan hun shal hudlaa l bsan yum bilee

    • Захидлын эзэн says:

      Сэтгэлийн шарх ямар байдгийг мэдэх болохоор чамайг маш сайн ойлгож байна. Унтах л зорилготой байж дээ тэгвэл. Тийм өчүүхэн амьтны хойноос удаан шаналаад яахав дээ. Аз жаргал хүсье!

    • Алаг хорвоо says:

      Дэмий хүн дэмий л байдаг, Хайртай дуртай гээд салбаганаад наалдаж болохгүй ээ

  10. зоригоо says:

    Тохиолдын сексийг хэд хэдэн удаа хийж л явлаа.Биеийн таашаал аваад шингэнээ гаргаад сайхан л болдог юм.Үнэхээр их таалагдсан бүсгүйгээсээ бие байтугай дээр нь нэмээд сэтгэлийн таашаал аваад хорвоогоос тасарч үзсөөн.Сексийн амт гэж Тэр нэг бүсгүйн надад бэлэглэсэн тэр мөчийг л хэлэх байх.Тэрийг бодохоор л бусдыг нь халтуурддаг байсан ч юм шиг.

    • Захидлын эзэн says:

      Сайхан юм аа. Чи их азтай юм. Тийм нэг бүсгүйтэй болох сон.

  11. zochon says:

    ersiig huurch jiremsen boloh gej oroldoogui l bo, hentei ch baisan yaahuu dee.

  12. Захидлын эзэн says:

    Now-д хэлэхэд өөрөө бүсгүй хүн бололтой. Ганц бие залуугийн хийж болох зүйлсийг л туршиж үзэхийг хичээсэн юм. Өөрөө миний оронд байж үзээгүй болохоор ингэж хэлэхэд амархан байгааг ойлгож байна. Манай залуус бол ойлгох байх. Миний хувьд иймэрмүү зүйлс ямар байдгийг мэддэг болсон тул гэр бүлтэй болсон хойноо тэмүүлээд байхааргүй болсон.
    Миний дээр бичсэн зүйлсийн аль нь ч урт хугацааны таашаал, сэтгэл ханамжийг авчирдаггүй юм байна гэдгийг л залуустаа хэлэх гэсэн юм. Нэг удаа сонирхоод үзэхэд гэмгүй, гол нь эрсдэлтэй алхам хийхгүй байх.

    • Алаг хорвоо says:

      Чиний залуу хүний хувьд алив зүйлийг танин мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл мөн туршлагатай болох гэсэн үзэл зөв, хэдий тийм ч та нийгэмд хор уршигтай далд гулгаа массаж, я нарыг цэцэглүүлэх бизнесийг дэмжигч болчихоод байгаагаа ухаар, Зөв л амьдарцгаах юмсан

      • Захидлын эзэн says:

        Надтай надгүй ийм зүйлс олон зууны туршид байсаар ирсэн, цаашдаа ч алга болохгүй байх. Орчин цагт арга хэлбэр нь л өөрчлөгдсөн, цаашдаа ч өөрчлөгдөх байх. Биеэ үнэлэхийг зөвшөөрдөг нийгэмд өссөн бол өөрөө магадгүй ингэж хэлэхгүй байсан байх. Гэлээ гээд би ийм зүйлийг дэмждэг хүн болчихгүй. Ажил хийгээд амьдралд нь хүрэлцдэггүй, хүүхдээ тэжээхийн тулд давхар биеэ үнэлдэг бүсгүйтэй таарч байлаа. Юмыг дандаа нэг талаас харах нь өрөөсгөл юм. Миний хувьд үзэх юмаа үзсэн, сэтгэл ханамжгүй үлдсэн тул өөрийн тань хэлснээр ийм зүйлийг дахин “дэмжихгүй”.

  13. now says:

    өөрөө буруу газраар явж явчаад олон юм яриад байх юм. зүгээр аятайхан хүүхэнтэй танилцаад дотносчиж чадахгүй байна уу. хүүхэн найрч чадахгүй арчаагүй юмнууд л тийм бэлэн юм руу явдаг байх

    • Захидлын эзэн says:

      Уучлаарай өөрөө бүсгүй хүн бололтой. Манай залуучууд бол ойлгох байх. Ганц бие хүний хийж болох зүйлсийг бүгдийг үзэхийг л хичээсэн юм. Гэр бүлтэй болсон хойноо ямар байдгийг мэдэх хүн дахин тийм зүйл рүү тэмүүлэхгүй шүү дээ. Өөрөө миний оронд байж үзээгүй болохоор ингэж хэлэхэд амархныг ойлгож байна.
      Миний дээр бичсэн зүйлсийн аль нь ч урт хугацааны таашаал, сэтгэл ханамжийг авчирдаггүй юм байна гэдгийг л залуучууддаа хэлэх гэсэн юм. Нэг удаа үзэхэд гэмгүй гол нь эрсдэлтэй алхам хийхгүй байх.

      • Итгэл says:

        Энэ бүхнийг одоо биеэрээ ойлгочихсон юм чинь, сайхан “Хайр”-тай учраад хүсээд байгаа таашаалаа насан туршдаа мэдэрч амьдраарай. Хайр мэдээж чухал, дээр нь илэн далангүй нээлттэй байдал маш чухал шүү миний бодлоор. Зөвхөн сексийн хувьд төдийгүй, бүхий л зүйл дээр эхнэр нөхрүүд нээлттэй хоёр биенээ сонсдог байх, ярилцдаг байх хэрэгтэй юм шигээ. Миний хувьд, нөхөртэйгээ суугаад 10 гаруй жил болсон 30 нилээн гарч яваа бүсгүй. Секс байтугай олигтой үнсэлцэж ч мэдэхгүй шахуу л 20 гарчихсан нөхөртөө онгон очиж байлаа. Одоо нөхөр маань “миний халуухан хонгор” , “чамайг хэн ч ийм гэж төсөөлөхгүй байхаа” гэх мэтээр хэлдэг юм. Даруухан байсан байна уу, онгон байсан байна уу тэр нь яахав дээ гол нь бид хоорондоо их нээлттэй байдаг. Болж бүтэж байгаа сайн сайхан зүйлээ ч, болж өгөхгүй байгаа асуудлаа ч, ажил төрлөө ч бүгдийг хамтдаа сууж байгаад ярилцдаг хэвшилтэй. Сексээс юу хүсэж байгаагаа, бас юу хүсэхгүй байгаагаа ярилцдаг. Энэ биднийг маш их ойртуулсан, бидний босгосон амьдрал санагддаг. Хэнээс ч авч чадахгүй тийм л таашаалыг эр нөхрөөсөө л авдаг гэж бүр итгэчихсэн болохоор өөр хүн сонирхох хүсэл төрж байсангүй Гэхдээ, энэ эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай тал байх л даа. Эмэгтэй хүн чинь чам шиг үзээд алдах хүсэлээс илүү бардам зан нь татаад цаг зуурын учралаас илүү өөрийгөө, нэр хүндээ хайрлах байхаа хэхэ Нас 40 дөхөөд, секс улам амттай улам халуун болоод байх шиг байна ш д. 20 хэдэн насыг ажил амьдралаа босгоход зориулаад л секс гэж юу вэ, хэнтэй хийвэл хамгийн сайхан бэ гэдгийг бодох сөхөөгүй явж байжээ

      • Захидлын эзэн says:

        Итгэл танд маш их баярлалаа. Миний энэ сайтаас уншсан хамгийн сайхан сэтгэгдэл байна. Таны зөвлөгөөг сайн цээжлээд авъя. Үнэхээр сайхан юм аа. Улам их аз жаргал хүсье!

  14. Дурлал says:

    Мэдээж бие биедээ хайртай бие биенээ хүсдэг секс таарч таашаал авдаг хүнтэйгээ хийвэл хамгийн гоё. Нэг нь хайртай бгаад нэг нь хайргүй бол онцгүй санагддаг

    • Захидлын эзэн says:

      Хайртай хүнтэйгээ хамгийн сайхан байна гэдэгтэй санал нэг байна. Миний хувьд зүрхнийхээ талыг олоогүй л явна. Зүгээр сексийн харьцаатай хамтрагчид хэр байдаг юм бол доо.

      • Дурлал says:

        Чиний секс адал явдлаас харахад эрэгтэй хүн бас сэтгэл зүрхээрээ таашаал авдаг нь батлагдлаа. Эрэгтэй хүмүүсийг хаана ч ямар ч нөхцөлд секс хийсэн таашаал авдаг харин эмэгтэй хүнийг эсрэгээр бичсэн бдаг шүүдээ. Би эмэгтэй болохоор тэр юмуу сексийн хамтрагчдаа дурлачихаад хэцүү л бна. Хамтрагч маань надаас хангалттай таашаал авдаг. Уг хүнийх нь онцлог бж магадгүй олон контакттай байх дургүй гэдэг юм.

      • Захидлын эзэн says:

        Миний хувьд л лав тийм бололтой. Зүгээр сексийн хамтрагч байж чадахгүй дурлачих магадлал ихтэй байхаа. Секс адал явдал гэнэ шүү хаха.

      • Дурлал says:

        таашаал эрсэн адал явдал шиг л санагдсан шүүдээ ххэ

      • Захидлын эзэн says:

        За бараг л тийм юм уу даа. Хорвоотой танилцсан түүх гэдэг шиг л.

  15. Gerel says:

    Алдаагүй бичдэг хүний бичсэн зүйлс уншихад таатай байлаа надад бол хайртай хүнтэйгээ сексдвэл таашаал авна танихгүй хаа хамаагүй нэгнээс таашаал авч чадахгүй байх гэж боддог

    • Захидлын эзэн says:

      Баярлалаа. Алдаанд дургүй хүний сэтгэгдлийг уншихад таатай байна. Мэдээж тодорхой хэмжээгээр бие биедээ таалагдаж дотносож байж сайхан санагдах байх. Хайртай хүнээ олоогүй л явна даа. Санал бодлоо хуваалцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.