Зэрлэг барууны эмсийн хүрээлэнгийн хүүхнүүд

Зэрлэг баруун гэхээр бүгд л мэднэ. Ковбойчууд, алтны эрэлчид. Мөнгө олохоороо баардаад, халахаараа дээд давхарт нь гарч биеэ үнэлэгчдэд мөнгө цацдаг амьдралыг харуулсан кино түм бум болохоор сайн мэддэг болохоос өөр аргагүй.

Зэрлэг баруун гэж нэрлэгдсэн нутагт адал явдал хайгч эрчүүд голдуу амьдардаг байсан тул хүүхнүүд алт шиг үнэтэй байсан гэдэг.

Тиймдээ ч энэ нутгийн эмсийн хүрээлэнгийн хүүхнүүд сардаа 200 орчим доллар олдог байж. Харин гэртээ нөхрөө хүлээн аж ахуйгаа авч явдаг журамт эмэгтэйчүүд сардаа дээд тал нь 50 доллар авдаг байсан гэхээр хөнгөн амьдрал хөөсөн бүсгүйчүүд хаашаа очиж “ажил” хийхээ сайн мэддэг байжээ.

Тэр үеийн 200 доллар гэдэг одоогийнхоор тун ч дажгүй мөнгө. Худалдан авах чадварын хувьд бүр ч их. Жишээлбэл, 1876 оны үеийн 200 доллар одоогийн 4500 орчим долларатай тэнцэнэ.

Иймээс зэрлэг барууны эмсийн хүрээлэнгийнхэн банкны хамгийн найдвартай үйлчлүүлэгч, үл хөдлөх хөрөнгө хамгийн ихээр худалдан авдаг хүмүүсийн тоонд багтдаг байсан тухай ч яригддаг.

1 Comment

  1. Мөөгий says:

    Ийм зурганууд эрж хайж тавьсанд орвол гэр бүлдээ цагийг зарцуулаасай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.