Сексийн амьдралын 9 чухал зөвлөгөө

Эрчүүдэд зориулсан 3 зөвлөгөө:

Яах ёстой вэ? Хэрвээ

1. Тэр орал секс хийхээс татгалзвал

Өөрөө үлгэр жишээ үзүүл. Эмэгтэй хүн үүнээс хэзээ ч татгалзахгүй. Хэрвээ таны бүсгүй энэ техникийн амтанд орвол танд ч гэсэн тааламжтай мэдрэмж төрүүлэх хүсэл түүнд аяндаа бий болно. Хүсэхгүй байна уу? Түүнийг амиа бодсон гэж буруутгахаа бүү яар. Заримдаа бүсгүйчүүд аман сексээс доорхи шалтгаанаар татгалздаг: сайн хийж сураагүйдээ, эсвэл хийж чадахгүй гэж бодсоноос… техникийн асуудлыг дурын порно бичлэг үзээд засаж болно. Харин сэтгэл зүйн тал нь таны зөөлөн боловч шургуу хүслээс хамаарна.

2. Тэр хааяа этгээд санал гаргаж болно- жишээ нь таниар умдагны үсээ хусуулах?
Битгий л татгалзаарай! Сексийн хэвшмэл бус хүсэл төрөх нь ихэнхи тохиолдолд патологийн гажуудал биш, сексийн шинэ мэдрэмж дутагдсаныг илэрхийлдэгийг санаж яваарай! Түүний саналыг хүлээж авах төдийгүй өөрийн шинэ саналаа нэмээрэй. Ингэснээр та нэг хэвийн уйтгартай сексийн амьдралаас зайлсхийж чадна.

3. Та эцэг болохыг хүсэж байгаа бол?

Мэргэжилтнүүд үр тогтооход эмэгтэй хүний хамгийн сайн байрлал нь эмэгтэй нуруугаараа хэвтээд өгзөг доороо дэр хийн таазны хэсгийг өндөр түвшинд байлгах гэж үздэг. Гэхдээ бодит амьдралд шинэ амьдралыг бүтээхийн тулд олон арга хэмжээ авах болдог: тамхи болон архинаас татгалзах, хүчтэй нөлөөлдөг эм сүүлийн гурван сард хэрэглэхгүй байх, түүнээс гадна 3-4 өдөр сексээс татгалзахыг зөвлөж байна. Энэ хугацаанд хамгийн эрүүл, хүчтэй сперматозоид бүрэлддэг гэнэ.

Эмэгтэйчүүдэд зориулсан 4 зөвлөгөө:

Яах ёстой вэ? Хэрвээ

1. Тэр чадаагүй бол?

Эр хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа секс хийх чадваргүй байдалд ордог. Чухам ийм ойлголтыг та хайртдаа шингээх хэрэгтэй. Тэгэхгүй бол эр хүн чинь өөрийгөө найдваргүй импотент (бэлгийн сулралтай) болж гэж бодно. Магадгүй тэр их ядарч, эсвэл сэтгэл санаа хямарсан байж болно. Урд шөнө нь та хоёр сайхан жаргаж, сексийн ханамжаасаа гарч чадаагүй байж болно. Хамгийн гол нь хэн ч хэнийгээ ч буруутгаж болохгүй. Ер нь ноцтой зүйл болоогүй байна, ямар ч тохиолдолд хайртай гэдгээ эр хүндээ ойлгуулах хэрэгтэй. Энэ үг ямар ч Виагранаас илүү нөлөөлнө. Итгээрэй.

2. Бэлгийн хавьталтын үед өвдөх, эвгүй мэдрэмж төрдөг бол?

Доорхи гурвын аль нэг нь. Та ямар нэг шалтгаанаар бэлгийн хавьталтаас айж байна, эсвэл хүсэхгүй байна. Энэ нь булчингаа суллаж, үтрээ хэвийн чийгтэй болоход саад болдог. Ийм асуудлыг сексопатолог эмч дээр нэг удаа очиход л шийднэ. Нөгөө нэг тохиолдол нь танд киста юмуу улаалт үүсэн байх магадлалтай. Сарын тэмдэг тасалдсанаас үтрээ хуурайших тохиолдол байдаг. Өвдөлт хааяа тодорхой байрлалд үүсэж байвал, эр хүний эрхтэн өндгөвчинд нөлөөлж байгаа хэрэг. Байрлалаа солиод үз, өвдөлт алга болно.

3. Тэр гар хангалаг хийж байвал?

Хамтраад хий! Ядаж өөрийгөө хангаж буй эр хүн ердийн үзэгдэл мэт байдлыг үзүүл. Ташрамд хэлэхэд эрчүүд гар хангалагийг эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү хийдэг. Тэд яагаад ингэдэг вэ? Нэгдүгээрт- дасгал, сургуулилт хийж байна. Хоёрдугаарт- сэтгэл санаандаа өөр хүнтэй секс хийж байна. Гуравдугаарт- өдөртөө хуримтлагдсан стресс, хямрал, даралтаа хаяж байна. Яагаад тантай биш гэж? Яагаад гэвэл хайртай эмэгтэйгээ сөрөг энергийг тайлдаг машин болгохыг хүсэхгүй байна! Эцсийн эцэст онанизм “жинхэнэ” секс хийх хүслийг бадраадаг гэдгийг мэдэх үү?

4. Тэр жирэмслэлтээс хамгаалах бэлгэвчийг хүлээн зөвшөөрөхгүй бол?

Шалтгааныг нь олохыг хичээ. Магадгүй нөгөөдөхдөө “резин” өмсгөх нь эвгүй, сексийн хүслийг нь дарж байж болох юм. Тэгвэл үүнийг эротик тоглоом болгоод үз. Та амаараа өмсгөөд үз дээ. Асуудал алга болно.

Аль алинд нь хамаатай 2 зөвлөгөө:

Яах ёстой вэ? Хэрвээ

1. Бэлгэвч урагдсан. Найдваргүй хамгаалалтын үед секс хийсэн бол?

Мэргэжилтнүүд “маргаашийн өдөр” нэртэй постинор буюу PV 486 уухыг зөвлөж байна. Ер нь ийм тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах дурын эмийг 4 ширхэг уухад аюулгүй. Хамгийн гол нь “аюултай хавьталтаас” хойш 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.

2. Эрчүүд өглөөгүүр хүсдэг, харин эмэгтэйчүүд зөвхөн орой хүсдэг?

Эрчүүдийн сексийн идэвхийн оргил үе өглөөний таван цагт таардаг. Гэхдээ энэ нь байгалийн хуулийгөөрчилж болохгүй гэсэн үг биш юм. Аажмаар өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүнийг ажилдаа заавал 9 цагт очих шаардлаггүй амралтын үедээ эхлэж болно. Нэг сайхан өдөр өглөө эрт сэрээд ургах наран доор секс хийх ямар кайфтай болохыг та ойлгоно. Харин эр хүн чинь сарны туяанд секс хийх муугүй болохыг хүлээн зөвшөөрнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.