Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?

Beauty Fashion Model Girl with Long Healthy Brown Hair

Та ямар хөөрхөн дур булаам болохоо мэдэх үү? Хэрэв мэддэггүй бол мэдэх цаг нь болжээ. Доорх зөвлөгөөг дагавал та өөрийнхөө өөр хэнд ч байхгүй, давтагдашгүй гоо үзэсгэлэнг мэдрэх болно.

1. Та бодож байгаагаасаа ч илүү хөөрхөн гэдгээ сана

Эмэгтэйчүүд толинд харахдаа зөвхөн гадаад төрхөндөө байгаа дутагдлаа харж сэтгэлээр унадаг. Өөрөөр хэлвэл тэд өөрийнхөө ялдам хоолойг, инээхээрээ хичнээн өхөөрдөм болдгоо, бусдад ямар сайхан сэтгэгдэл төрүүлдгээ мартаж орхидог. Үнэндээ сайхан эмэгтэй гэдэг ганц ч “зураасгүй” толийсон арьс, давхраатай нүд, зузаан уруул, тод хөмсгийг хэлдэггүй юм шүү. Дотоод гоо үзэсгэлэн тань гаднахаасаа илүү “сайхан” гэсэн тодотголыг бусдад бий болгож, нүдэнд үзэгдэх жижиг дутагдлуудыг бүдэгрүүлдэг.

2. Чин сэтгэлээсээ нэг сайхан инээмсэглэ

Энэ үед та өөрийнхөө хөөрхөн гэдгийг илүү их мэдэрнэ. Одоо хажуу дахь хүн рүүгээ хараад нэг инээмсэглэ дээ. Хариу инээмсэглэж байгаа биз? Таниас ирсэн сайхан сэтгэл хөдлөл, цацрагийн хариуд тэр ч бас мишээж буй хэрэг. Мөн тэр таны инээмсэгэлэлийн гоо сайханг биширч байгаа юм.

3. Зүрхэн дэх галаа ноцоо

Шинэ жилийн үдэшлэг тараад, эсвэл зуны орой даашинзынхаа хормойг хийсгээд алхалж байхад гудамжинд таарсан хүн бүхэн тань руу эргэж харж байсан мөчийг та санаж байна уу? Тэр үед таны даашинз, өсгийтэй гутал бусдын нүдийг унагав уу, эсвэл жирийн үеийнхээс илүү өөртөө итгэлтэй байдал залуусын шохоорхлыг төрүүлэв үү? Намхан гутал, малгайтай цамц өмссөн үедээ ч толгой дээрээ титэм тавьчихсан байна гэж төсөөлөөд алхаад үз. Тэгвэл энэ асуултын хариуг төвөггүй олох болно.

4. Хамгийн гоё гарсан зурагнуудаа хар

Энэ нь таныг гадаад төрхийнхөө сайхан хэсгүүд дээр төвлөрөхөд тусална.

5. Өөрийгөө шинэчил

Фитнесс клубт яв, саунд суу, хумсандаа маникюр хийлгэ, нүдээ янз янзаар будаж үз. Өсвөр насандаа хэн нэг хөвгүүнд таалагдахын тулд өөрийгөө арчилдаг байсан үедээ эргэж оч. 5 жилийн турш урт үстэй явсан бол одоо тайрах цаг нь болсон.

6. Сэтгүүл үзэхээ түр зогсоо

Та сэтгүүлийн нүүрэн дээрх төгс царайтай загвар өмсөгч, зурагтын дэлгэцэн дээр тодрох өөлөх юмгүй цэвэрхэн төрхтэй ододтой өөрийгөө харьцуулаад сурчихсан байж мэднэ. Тэгвэл үүнийгээ өөрийнхөө гоо үзэсгэлэнг мэдрэх хүртлээ түр зогсоо.

7. Оронд нь цэцэрлгээр зугаалж буй бүсгүйчүүдийг ажигла

Гадуур явахдаа гудамжинд зөрж өнгөрөх эмэгтэй бүрээс нэг сайхан чанарыг нь олж хар. Царай муутай байсан ч цэх алхаагаараа өөрийгөө чимдэг эмэгтэй байж болно. Мяраалаг ч гэлээ хувцсаа өөртөө гайхалтай зохицуулан өмссөн эмэгтэй байж болно. “Агуу бүхэн энгийн байдаг” гэдэгчлэн бид эргэн тойрноосоо давуу талыг нь мэдрээд сурчихвал өөрсдийгөө ч голохоо больж, хөөрхөн гэдгээ мэдэрнэ.

8. Таны сайхныг мэдрүүлдэг найзтайгаа хамт бай

Их бага гэлтгүй хийсэн юмыг таны урамшуулж, жаахан сэвтэй байсан ч “Үсээ янзтай янзалжээ” гэж хэлж чаддаг найзтайгаа цагийг хамт өнгөрөө. Үргэлж хөгжилтэй юм ярьж, өөрөөсөө өөдрөг гэрэл цацруулдаг хүн таны сэтгэл санааг өргөнө. Хандлага халдварладаг гэдгийг бүү мартаарай.

9. Хүмүүст дутагдлаа хэлэх хэрэггүй

Хэн нь ч тэр талаар юм хэлээгүй байхад бид өөрсдөө л “Миний нүүр гэж авах юм алга” “Энд шинэ үрчлээ нэмэгдчихсэн байгаа биз” гэж ирээд л эргэн тойрныхондоо дутагдалтай талуудаа илрүүүлээд өгчихдөг. Тэрний оронд “Би өчигдөр ийм шинэ цамц авсан” “Урьд шөнө сайн амарсных ч тэр үү, нүүр маань бүр толийчихож” гэж хэлээрэй.

Ийм сайхан эмэгтэйтэй учирсан таны нөхөр/найз залуу их азтай юм шүү. Одоо өдөр бүр энэ хорвоогийн хамгийн гайхалтай бүсгүй болохоо мэдэрч өөртөө итгэлтэй алхаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.