Хүчирхийлэлд автсан хүүхэд яагаад…

Хүчирхийлэл газар авч байна гэж ярих нь олонтаа. Гэвч хүчирхийлэлд хүүхдүүд өртсөөр л байна. Магадггүй таны эргэн тойронд байгаа хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа нь харамсалтай боловч бодит үнэн.

Хүүхэд өөрөө л хүчирхийлэлд өртөж байгаагаа хэлэхгүй бол бид хэрхэх билээ, хүүхдүүд яагаад бидэнд ярьдаггүй вэ? Энэхүү асуултыг сэтгэл нь түгшсэн эцэг эхчүүдээс үргэлж сонсдог. Бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд дуугай байдагт хэд хэдэн шалтгаан байх магадлалтай:

  1. Хариу үйлдлээс айх. Гэмт хэрэгтэн хүүхдийг магадгүй доромжлол, зовлон шаналал эсвэл үхлээр айлгасан байж болно.
  2. Ичгүүртэй эсвэл гэм буруутай мэт санагдах. Тухайн хүүхэд энэ тухайгаа хэн нэгэн хүнд хэлвэл өөрөө дэндүү буруутай болон ичгүүртэй мэт санагддаг байна.
  3. Бодит байдлыг дутуу үнэлэх. Тухайн хүүхэд ‘’Хэрэв би энэ талаар мэдүүлэг өглөө ч гэсэн би буцаад л сургууль руугаа явж, хүчирхийлэгчтэй дахин ганцаараа нүүр тулах болно. Тэр үед хэн надад туслах вэ?’’ хэмээн айдаг байж болох юм.
  4. Өөрсдөд нь итгэхгүй байхаас эсвэл зэмлүүлэхээс айх. Тухайн хүүхэд ‘’Үүнийг хийхийн шалтгаан нь юу вэ?’’ эсвэл ‘’Би буруу зүйл хийснийхээ төлөө шийтгүүлнэ байх, эсвэл худлаа хэллээ хэмээн буруудах байх’’ хэмээн боддог байж болно.
  5. Энэ талаар ярихыг эцэг эх нь зөвшөөрөхгүй хэмээн ойлгох. Магадгүй тухайн хүүхдэд эцэг эх нь энэ талаар мэдэхийг болон ярилцахыг ч хүсдэггүй хэмээсэн буруу ойлголт байж болдог.
  6. Давтан шийтгүүлэхээс айх. Магадгүй тэд хүчирхийлэлд өртсөн талаараа огт ярих хүсэлгүй байгаа нь ’’би үүнээсээ болж сургууль дээрээ болон гэртээ давхар шийтгүүлэх болно‘’ хэмээн эмээдэг байна.
  7. Энэ бол түүний туулах ёстой л зүйл. Хэрэв хүүхэд энэ нь дэлхий даяар элбэг тохиолддог зүйл хэмээн ойлговол энэ нь түүний хувьд амьдралд нь тохиолдох л байсан жирийн зүйл болж хувирдаг.
  8. Дотроо хадгалах. Хүүхэд магадгүй зүгээр л хэлэхийг хүсэхгүй байх эсвэл тохиолдож байсан хүчирхийлэл болон өвдөлтөө санаж чаддаггүй байж болдог.

1 Comment

  1. yaahuu says:

    …… dugaar surguuliin bagsh nar huuhed ih zodjiin, yaaxuu taminee???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.