Ямар их харуусал тээж одсоныг бодох тусам өөрийгөө үзэн ядаж байна

Захидал очих өдрийн мэнд. Захидал бичихийн учир амьдрал дээрээ өөлөх зүйлгүй мэт харагдавч дотроо хадгалж буглаад байгаа зовлонгоо ил гаргаж шүүмж авч сэтгэлээ хатуужуулах гэсэн юм. Анх 18-тай байхдаа өөрөөсөө нилээн ах хүнтэй үерхэж хүүтэй болсон. Амьдрал эхлээд сайхан байж байтал урьд нь араас гүйдэг байсан залуу танихгүй дугаараас залгаж энэ тэр жаахан харны юм болгочихоод тухайн үедээ тамтай л байлаа. Хүүг ой гарантай байхад нь гэнэт салцгаасан.

Уг нь хэрүүл маргаан байгаагүй. Уучих гээд байдаг байсан. Нэг өдөр найзуудтайгаа уулзана гэж гараад сураггүй болсон. Эхэндээ ч хайж гүйгээд хэсэг уйлж байгаад сүүлдээ дөжрөөд хүүхэд гайгүй том болсон байсан болохоор оюутан болсон нөгөө хэрүүлийн алимны сургууль манай сургуулийн хажууд. Өдөр болгон л таарна. Хайртай хэвээрээ энэ тэр гээд. Би уг нь мэдсэн л дээ. Хүүтэй хүн, дээрээс нь хаяад явсан хүнтэйгээ нийлбэл хэрүүл тасарч харагдаач. Үгүй л гээд байлаа. Дассан. Үерхсэн. Гэтэл гэнэт нөгөө сураггүй хүн маань гараад ирлээ. Бөөн шок.

Би чинь 2 хүнтэй. Бантсөөн зөндөө. За бараг бантсандаа гүрийгээд салсан байх анхны нөхрөөсөө. Яаж өөр хүнтэй энээ тэрээ болчихоод гэж бодоод. 2 дахьтайгаа суухдаа 7 булчирхайгаа ярилцсан байсан болохоор арай итгэж болмоор ч юм шиг, анхны нөхрөө эзгүйд нь хуурсан болохоор буцаж очих нүүргүй санагдаад. Хүү маань ч энэ хүний гар дээр ухаан орсон. Аавдаа их сайн. За тэгээд 2 жилийн дараа ихэр охинтой боллоо. Нэг мэдэхэд хэдэн жилийг ардаа орхижээ.

Гэтэл гэнэт нэг өдөр анхны нөхрийн ах нь утасдаад нас барсан тухай хэллээ. Ажил явдалд нь очлоо. Бөх зүрхээ нөхөртөө анхны нөхрийн ажилд явлаа гээд л гарсан. Хүүгийн минь аав шүү дээ. Гэтэл энэ хүн энэ олон жил хүнтэй суугаагүй. Ганцаараа амьдарч байгаад зүрхний шигдээсээр мөнх бусыг үзжээ. Тэгээд орой нь унтах гээд байж байтал хүү уйлаад том болсон хүү ухаан ороход нь хажууд нь байгаагүй аавыгаа санаад байна гэхэд нь тэнгэр нураад ирэх шиг л боллоо. Эцэг үрийн холбоо энэ тэр байдаг л юм байхдаа.

Тэгээд талийгаачийн тухай бодож үзлээ. Яг үнэндээ новшийн баагий нь би байсан байна шдээ. Өчнөөн асруулж тойглуулж байсан байж ганц уугаад ирэхэд нь хүншиг байсан юмуу. Хүүгээ гээд ирэхэд нь нэг завхай хүүхэн өөр хүнтэй. Зүгээр л наад захын хүүгийнхээ эцгийг би шийддэг юу вэ. Яг үнэндээ хэсэг алга болдог нь архи ууж яваад асуудалд ороод амьхандаа надаас нуусан юм билээ. Санааг нь зовоохгүй гэж л. Ямар их харуусал тээж одсоныг бодох тусам өөрийгөө үзэн ядаж байна. Тэглээ гээд өнгөрсөн бол өнгөрсөн. Гэхдээ л ирээдүйд энэ зовлонтойгоо тарчлаж амьдрах юм шиг байна…

11 Comments

  1. a says:

    yooy ahiad aimr muu huntei suutsiin bh gj bodson chin gaigui l bsn bn shd, arhi uudag aavtai ussun hunii huvid helehed huu chin arhichin etsegtei usuugui ni ih yum,, tegeed ch arhinii asuudal bol hamgiin adgiin hamt amidarsan bol asuudal ulam daamjraad balrah bsn.

  2. Hulan says:

    End yooor haramsah zuil haragdahgui bn nuhur chin asuudaltai bsn yum bol ter uedee heleed oilgoltsohgui yasiin yu bodoj yamarch or suraggui alga boldog bnaa er ni yu hiij yavsaniig ni hen medlee tsaana 1 huuhen bsnch yum bilu harinch burhan chamd sain hani saihan huuhduud zayasan bn

  3. АХ says:

    ХАРАМСААД СҮРЖИГНЭЭД БАЙХ ЮМ ЮУ Ч АЛГА ЭНЭНЭЭС ДОЛООН ДОР АМЬДРАЛ ӨЧ ТӨЧНӨӨН БАЙНА

  4. Mogi says:

    Uhtel uilee uurch yavaarai chi. Terniig uhtel ni zovooson yum chin chi ooroo zovohod asuudalgui biz dee.

  5. zolo says:

    Chi ooriigoo buruutgah hereggui.hun bolgond huwi tawilan gej biii.hairtai ter huuniihee amin urgeljlel bolson huurhun huugee sain hun bolgoj osgo.amidral bayan shuu dee.

  6. Egch says:

    Chamaas buruu olj harahgui l bna. Chi arai l ert amidrald hul tavij tom hunii togloomoor arai ert toglood ehelsen chini l buruu bish bol. Uuj idej heregt ordog tegeed hel chimeegui alga boldog hun nasan turshdaa sain nuhur bj chadah uu? Negent ungursniig erguulj chadahguigees hoish odoo bgaa amidralaa hairlaj hundelj amidar. Minii bodloor burhan chamaig harin ch harj uzsen yum bish uu

  7. Hi says:

    Uhsen hunruu za yamar dugarah umbish geed hamag buruugaa chihii gewel teren shig amarhan yum bhguildee TEGLEECH 18tei ooroo batsaan amitnaas neeh asuudald oruultsaalaad bh yu bhuu eruul uhaanaar boduul huuhed teren deeree bas dawhar uilanhai nyalzrai yumtai …
    Conclusion bol medeejiin hereg ooriigoo tom bolson bugdiin medne gej aashlah hereggui sur sur bas dahin sur
    aaa tegeel amidral uzsen dund nasnii hyamrald ortson humuusiin hellegeer yu yunii duhand hurelgui huuhed gargah hereggui blah blah

    Eej aawiin hellegeer bol hun amitantai niileed uzeerei huliin chin huga tsohino shuu geh met ??




    Ytgagui ene horwoon utgagiin olj amidrah heregtei shudee …?

  8. d says:

    Энэнд харамсах юм юу байдаг юм. Эхнэр хүүхдээ хаяад ор сураггүй болсон хүнийг хүлээж бодож байх албагүй. Тэр асуудлаа хэлээд хамтдаа даваад гарах нь яасан юм.

  9. man says:

    Өнгөрснийг өнгөрсөнд нь орхи. Ирээдүйгээ харж амьдар. Өмнөх нөхөр чинь амьд байсан ч буцаж амьдрах боломжгүй болсон байсан байна. Одооныхоо нөхрийг халамжлаад үр хүүхдүүдээ өсгөөд тайван амьдар. Чимээгүй алга болдог нь хуучин нөхрийн чинь ч буруу байна.

    • s says:

      Тийм шүү чимээгүй алга болоод байхдаа ч яахав дээ ямар гөлөг төөрүүлж байгаа биш би тийм хүнтэй учирч байсан хайртай дуртай гэж амьдарч байснаа жоохон үл ойлголцол болсон чинь намайг гудамжны гөлөг шиг хаясан даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.