Нөхөр тань “араар тавьж” буй шинж тэмдгүүд
2017/09/06
Нөхрөө алдахгүй байх 10 мөрдлөг
2017/09/07
Бүгдийг харуул

Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулсан “Цагаан толгой” буюу ABC

ХӨСҮТ болон ДЭМБ-ийн судалгаагаар Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар бэлгийн замын халдварт өвчний тархалт эрс нэмэгдсэн байна. Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 12 134 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 19.4 хувийг эзэлж байна. Нийт өвчлөлийн 41.0 хувийг тэмбүү, 28.9 хувийг заг хүйтэн, 29.9 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна.

Үүнд 16-45 насны хүмүүс буюу бэлгийн идэвхтэй амьдралтай иргэдийн дунд тархалт өндөр байна. Тодруулбал 15-24 насны залуус – 42%, гэрлээгүй – 34%, хот суурингийнхан – 72%, ажилгүй иргэд – 33%, оюутан – 13% байна.

БЗДХ-ын өвчлөлийн үед илрэх шинж тэмдэгүүд:

БЗХӨ нь халдвар авсан үеэсээ эхлэн удаан хугацааны туршид ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байдгийг анхаарах хэрэгтэй. Хүн бүр өөрийн эрүүл мэнддээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Yүний тулд байнга бэлэг эрхтэнээ ажиглаж ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дор нь эмчид очих хэрэгтэй. БЗХӨ-ийн шинжилгээнүүд хүнд биш. Цаг үеэ олсон зөв эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчээр хийлгэх хэрэгтэй. Өөрөө дур мэдэн эмчилж хэрхэвч болохгүй. Өвчнөө гүйцэд эмчлүүлэхгүй бол хүнд үр дагаврууд гардаг.

Жишээ нь: бусад эд эрхтэнийг үрэвсүүлэх болон үргүйдэлтэй болох аюултай байдаг.

ХДХВ-ийн халдвар болон БЗДХ-аас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Эдгээр халдварууд болон хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд хамгийн хялбар арга нь аюулгүй бэлгийн харилцаа юм. Аюулгүй бэлгийн харилцаа гэж таны биед өөр хүний цус, үрийн шингэн болон үтрээний шүүрэл орохгүй байх бэлгийн харилцааг хэлнэ. Өөрөөр хэлбэл, та найзтайгаа, бэлгийн хостойгоо үнсэлцэж, хамт хэвтэж, тэврэлдэж, бие биеэ илж таалж болно гэсэн үг юм. Эдгээрээс гадна бэлгийн хавьтлыг тэвчих нь хамгийн аюулгүй аргад тооцогддог. Мөн та ХДХВ-ийн халдвар болон БЗДХ-аас урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүйн “Цагаан Толгой” буюу ABC-ийн зарчмыг баримтлавал зохино. Эдгээр нь Abstinence – тэвчих, Be faithful – үнэнч байх, Condom use – бэлгэвч хэрэглэх үгүүдийн товчлол юм.

“A” нь бэлгийн хавьтлыг тэвчих, өсвөр насны хүүхдүүд бэлгийн хавьталд орох насыг хойшлуулах зэрэг утгыг агуулдаг.

“B” нь үнэнч байх тухайбал бэлгийн хосдоо, гэр бүлдээ үнэнч байж бэлгийн нэг хавьтагчтай, тохиолдлын бэлгийн хавьталд орохоос татгалздаг байх гэсэн утгыг агуулдаг.

“C” нь бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх гэсэн утгыг илэрхийлдэг. Бэлгэвчийг бэлгийн хавьталд орох бүрдээ тогтмол зөв хэрэглэж чадвал ХДХВ/ДОХ/БЗДХ-аас болон хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

“Цахиур Төмөр” ХХК нь Малайз Улсын ESP брендийн бэлгэвчний албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа ба нийт 9 төрлийн бэлгэвчийг санал болгож байна. Эдгээр 9 төрлийн бэлгэвч нь дээд зэргийн силикон болох тосолгооны материалыг ашигласан бөгөөд дэлхийн олон оронд худалдаалагдаж хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн шилдэг бүтээгдэхүүн юм. Бусад бэлгэвчтэй харьцуулахад ESP бэлгэвчинд ашигладаг тосолгооны материал нь ус агуулаагүй тул хэзээ ч хатдаггүй ба танд илүү их таашаалыг мэдрүүлнэ.

Та дараах 9 төрлийн ESP бэлгэвчийг бүх сүлжээ дэлгүүр болон эмийн сангуудаас худалдан аваарай.

Бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэн БЗДХ-аас болон хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлцгээе!

3 Comments

  1. gambush Dr says:

    Silk bolon ene 2-s hereglej uzii daa

  2. adsvf says:

    hereglej uzsen humuus ni setgegdeleee bicheerei

    • Tugsuu says:

      supreme thin ni goe yum bna lee. barag yum uglaagui met medremj toruuleed. uldsen heden torlin hereglej uznee daraa ni hehe

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *