Итгэмээр байдлаар амьд гарч чадсан хүмүүс

Амьдрал гэдэг гэнэтийн, таагүй зүйлээр дүүрэн байдаг. Гэхдээ л хүн тун амь бөхтэй тул гарцаагүй л чад хийх ёстой гэсэн зүйлээс эсэнд мултраад гараад ирж чаддаг. Наад захын жишээ нь эдгээр зураг.

Барилгачин залуус өндөр дээрээс унахад нэг нь нөгөөхөө дарж унаад тархинд нь ийм олон хадаас санамсаргүй зоож орхиж. Яаж ч бодсон амьд гарахааргүй харагдаж байгаа ч азтай залуугийн хэл ярианы төв бага зэрэг гэмтээд тусгай эмчилгээ хийсний дараа бүрэн эдгэрсэн юм байна.

Дараагийн залуу Лондонд гудамжны танхайчуудтай амь мурийгаад тархиндаа тонгорог зоолгожээ.

Ер нь бол найраагүй тохиолдол. Гэвч залуу азтайгаар амь гарсан төдийгүй хутгалуулснаас хойш 10 сарын дараа коллежоо амжилттай дүүргэжээ.

Ясир Лопес гэгч залуу усан дор ан хийх дуртай байж. Гэвч нэг сайхан өдөр санамсаргүйгээр өөрийн толгой руу жадаар харваад, жад нь тархийг нь нэвтлэн духнаас нь метр гаруй цухуйж байжээ. Эмч нар 3 цагийн турш нарийн хагалгаа хийж жадыг авсан бөгөөд залуу эсэн мэнд үлдэж.

Дараагийн нөхөр бас л барилгачин ажилдаа улайрч яваа тархи руугаа хадаас хадагчаар буудсан гэдгээ ч мэдэлгүй яваад эмнэлэг дээр толгой өвдөөд байна гэж ирээд зургаа авахуулаад тархинд нь хадаас байхыг хараад маш их гайхсан гэнэ. Энэ нөхөр бас л азтайгаар амьд гарсан.

Цааш нь бичихээс ч аймаар та зургийг нь хараад ямар аймаар бэртэл авсан болохыг харж болно. Ямартай ч энэ бүх хүн азтайгаар амьд гарсан гэдгийг л хэлье.

05_Flatbed_1 – NOVEMBER Original Filename: NicholasHolderman.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.