Хэдтэйдээ хамгийн аз жаргалтай байдаг вэ

Хамгийн азтай, амжилттай, аз жаргалтай үе хэзээ тохиодогийг мэдмээр байна уу?

Бас хайр дурлалын хамгийн төгс насыг ч эрдэмтэд тодорхойлж гаргажээ.

Олон түмний дунд санал асуулга явуулж, судалгаандаа дүн шинжилгээ хийсний эцэст Английн эрдэмтэд хамгийн үр дүнтэй, төгс насыг олж чадсан байна. Энэ бол 30-42 нас ажээ. Санал асуулгад 1000 гаруй эр, эм оролцсон гэж Английн “Independent” сонин бичжээ.

Хүн 20 настайдаа амьдралын ямар замаар явахаа дөнгөж шийдэж эхэлж байдаг аж. Харин 10 жилийн дараа буюу 30 хүрээд хүмүүс өөрийн амьдралын зорилгоо тодорхойлдог юм байна. “Гэхдээ энэ үед өөдрөг үзэлтэй, хүч чадал дүүрэн байдаг. Иймээс нөхцөл байдлыг эрүүл саруулаар хүлээн авахад эдгээр хүчин зүйл эсрэгээр саад болдог” гэж эрдэмтэд үзэж байна. Сонирхуулахад, яг энэ насандаа хүн өөрийн оргил, дээд амжилтад хүрдэг аж. Тухайлбал, ажил дээр.

Харин хайр сэтгэл, хувийн харилцааны төгс үе нь 40 настайд ирдэг гэж эрдэмтэд дүгнэжээ. Та үүнтэй санал нийлж байна уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.