Эрчүүд яагаад эрт цэвэршдэг вэ?

Эрчүүдийн нас ахих тусам бэлгийн даавар буурдаг­тай холбоотойгоор цэвэр­шилт эхэлдэг. Энэ дааврын тусламжтайгаар эрэгтэй хүн бүдүүн хоолойтой, бадриун, хүч чадалтай байхын зэрэгцээ насанд хүрсэн хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагддаг. Нэг үгээр хэлбэл бэлгийн дааврын ялгаруулалт багассанаар цэвэр­шилт эхэлдэг байна.

Биеийн ерөнхий байдал суларч, даралт ихсэж, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх, таргалах зэрэг өөрчлөлт биед гардаг. Эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллaагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санаа ч хямардаг.

Хэзээ эхэлж, хэр удаан үргэлжилдэг вэ?

Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар эрчүүдийн цэвэр­шилт 50-60 насанд эхэлдэг. Сүүлийн үед цэвэр­шилтийн нас харьцангуй залуужих болжээ. Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь эрт цэвэршихэд нөлөөлж байгаа аж. Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа тухайн хүний эрүүл мэнддээ хэр анхаардгаас хамааран янз бүр байдаг. Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил үргэлжлэх нь бий. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулдаг.

Цэвэршилт эхэлж байгааг мэдэж болох уу?

Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг. Гэхдээ ийм шинж тэмдэг нь ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад түр зуур илэрч болно. Харин урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандаж, эмчийн хяналтанд орох хэрэгтэй. Мэдээж байгалийн жам ёсоор цэвэршилт эхэлж байгаа бол санаа зовох шаард­лагагүй. Харин энэ шинжүүд харьцангуй эрт эхэлбэл андроло­гийн эмчид яаралтай хандаарай.

Яагаад эрт цэвэршдэг вэ?

Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн шалт­гаан бий. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэл болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой юм. Цэвэршилт эрт эхэлж буйгийн дохио нь шөнө олон шээх, бэлгийн дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно.

Эрт цэвэршихээс сэргийлж болно

Цэвэршилт эхлэх насыг хойш­луулахын тулд архи тамхи­наас хол байх, хоолны дэглэм баримтлах, өөрийгөө залуу эрч, хүчтэй байлгаж баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх, агаар салхинд гарч байх хэрэгтэй. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэл­дэг эрчүүд өөртөө илүү анхаарал тавих хэрэгтэй.

1 Comment

  1. Hhhhdbhh says:

    Tiin erchuud ch bas tsewershine shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.