Ээж нь эсэргүүцээд байна яах вэ?

Сайн байна уу? Би хэдэн жил хайртай байсан охинтойгоо 2 сарын өмнөөс үерхэж эхэлсэн юм л даа. Би 16 настай тэр 15 настай. Бид 2 уг нь их хөөрхөн хосууд хүмүүс бүгд дэмждэг. Гэхдээ хэд хоногийн өмнө нөгөө зүйлийн талаар ярилцсан юм. Тэгээд л найз охин маань яавал жирэмсэн болдог яавал жирэмсэн болдоггүй гээд л янз янзын юм асуугаад би ч үзээгүй тэр маань ч үзээгүй болохоор мэдэхгүй тэгээд л ярьж байгаад унтаад өгөв өө.

Тэгсэн өглөө би жирэмснээс хамгаалах арга гээд интэрнэтээс жаахан юм уншаад ийм байдаг юм байна гээд чатаар явуулсан чинь ээж нь яг тэрийг нь уншаад намайг буруугаар ойлгочихсон. Уг нь ээж нь надад гайгүй байсан юм. Тэрнээс хойш найз охиныг маань надтай уулзуулахгүй хориглоод тэгээд надад охиноос минь хол бай, чамтай угаасаа уулзуулахгүй та 2-г зөвшөөрөхгүй. Чи болихгүй бол охиноо сургуулиас гаргаж чадна шүү гээд л ёстой аймар байсан. Би өөрийгөө яаж зөвөөр ойлгуулах уу? Юу хийх хэрэгтэй вэ?

Ээжид нь мсж бичээд учраа хэлээд зөндөө гуйсан. Бид 2 одоо төгсөх анги болохоор энэ жилдээ нэг их уулзахгүй хамт хичээлээ хийгээд явна гээд ярьчихсан байсан л даа гэхдээ одоо бол ээж нь намайг хичээл дээр ч хажууд нь суухыг зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд бид 2 ирээдүйдээ хамт байхыг ер нь зөвшөөрөхгүй бол яах уу? Надад туслаач? Би түүнд үнэхээр хайртай. Ингээд орхиж чадахгүй нь ээ…

13 Comments

  1. i m not noob says:

    minii duu hicheel nomondoo shamdan sur daraa ni eej ni haramsana daa ayaandaa chamaig guigaad ehlene

  2. ....... says:

    Хичээл ээ хий бяруу болоогүй байж бухын баасаар баав гэдэг үгийг мэдэж ав

  3. PARTIZAN says:

    Xexe axin dvv bolox yostoi zvil boldog l yum. Twan baij xicheel nomdoo shamd. Tsag xugatsaa unguruud irexeer ta xoyr boljil taarna…

  4. egi says:

    nas zaluu tsus shingen bn ahiin duu yaarah ym bhgu uchnuunnhuuhen olddog ym zaluu nasaa huuhnii araas yvaad yahav heterhii zaluu bn minii duu amidral baylag shudeee

  5. davaa says:

    нусан буу минь. доор бичсэн хүний үгийг сайн унш.

  6. Enerel says:

    Chi odoo yu ve?nusan taglaa chin?+18 website-nd asuult.asuuj ene ter…boovoon tolgoi tsarailj bhaar naad hicheelee hii.uhsenii chin jiremsenees hamgaalah arga?balai batsaan be ene chin harin.ip hayagaar chin chamaig haij bariad bo nasand hureegui huuhedtei belgiin haritsaand orson gej meduulne dee chi harj bgaarai.

    • Teneg ymu says:

      Soliotoi ymuu ta chin odoo huuhduud yagaad jiremsen boldgiig medeh uu? Medlegguin ulmaas l tiim zuil bolj baigaa shd ymar untsan gej bnu? Naana chn zugeer l huuhduud chataar ym yriltssan tuhai l bnshd? Huuhduuddee medleg ogch baih heregteii

    • уншигч says:

      ямр мэдрэл муутай юм 10 11 12р ангид бэлгийн харьцаа жирэмснээс хамгаалах нтр гд зөндөө хичээлүүд ордог. Хуулиар бэлгийн харьцааны на с тогтоосон гэж мэдэхгүй юм бна. 16тай насанд хүрсэн хүн гэж хэн хэлж бх юм. Эрх зүйн хагас л чадамжтай хүнийг л хэлдэг юм мэдлэг боловсролгүй соёлгүй бүдүүлэгээ хэнд гайхуулаад байгаа юм.

  7. kkkkkkkkkk says:

    haramstal ni gyalalzaj gyaltganaarai, hojim guigaad irehed ni naiz ni ohindoo atataihan tailbarlaad tatgalz, ehed ni shuud slaavch uguurei

    • bin says:

      найз охин нь ямар буруутайн. охиноо балай бандиас хамгаалсан ээж бас ямар буруутай?!

      • kkkkkkkkkkk says:

        tegj yarival ene huu chin harin ch chamaas deer setgej baina anuus guai, jiremsleltees hamgaalah tuhai yarij bna gedeg chin hen heniigee ersdelees hamgaalah tuhai yariltssan bna. vhi bol setgehgui l dee ats min.

        dahiad helie, duu min, ter eh shuu atsiig ni haramstal undur bolovsroltoi, olon taliin chadvartai, hachin saihan zaluu bolooroi.

  8. Zaya says:

    Hicheeldee sain bgaad mundag hun bolvol chamaig haraad bodol ni uurchlugdun ireeduitei sain huu bn geed medeej ohin uree haa hamaagui zaluud daatgaad mgloor duuren etsegguui huuhed bga bolhoor sanaan zovj bga bh

  9. and says:

    одоохондоо уулзахгүй зайнаас харьц. хичээлээ сайн төгсөөд мундаг их сургуульд тэнцвэл гайгүй болох байх. одоо ингэж зууралдаад улам л хүний дургүй хүргэнэ миний ч дургүй хүрч байхад ээж нь тэгж уурлах аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.