Гэртээ сайхан уур амьсгал бүрдүүлэх аргууд

Та орон гэртээ дулаан, сайхан уур амьсгал бүрдүүлмээр байна уу? Үүний тулд та доорх амархан аргуудыг туршаад үзээрэй.

  • Орон гэртээ хэрэлдэж, орилж хашхирч, уурлаж бухимдвал эдгээрээс үүсэх сөрөг энергийг танай гэр тань шингээгээд авдаг байна. Тиймээс хэрүүл битгий хийгээрэй, бүр болохгүй бол гадаа гараад хэрэлд.
  • Орой бид шүршүүрт орохдоо өдөржин хуримтлуулсан асуудал болоод стрессээ усаар угааж арилгадаг шүү дээ. Үүний нэгэн адил өглөө, оройд орон байрандаа салхи оруулж байгаарай. Учир нь цэвэр агаарын урсгал муу муухай зүйлсийг үлдэн хөөдөг байна.
  • Өрөө бүрт амьдрал, эрүүл мэнд, сайн сайхны бэлэг тэмдэг бүхий амьд цэцгийг олноор нь байлгах хэрэгтэй. Хатаасан эсвэл хиймэл цэцэг битгий хадгалаарай. Учир нь хатаасан мөн үхсэн ургамал нь хүнд муугаар нөлөөлдөг.
  • Гэртээ тогтмол цэвэрлэгээ хийж, тоосоо арчиж бай. Тоостой хамт хамаг муу муухай юмс арчигдаж алга болдог.
  • Таагүй дурсамж сэргээдэг, уйтгар гуниг төрүүлдэг эсвэл зүгээр л таалагддаггүй эд хогшлоо гаргаж хаяаарай. Харин гэрийн эзэн өөрөө хийсэн юм уу, гэрийн эзэнд зориулан гараар урласан эд зүйлс, бэлэг зэрэг нь хийсэн хүнийхээ сайхан сэтгэлийг тээж явдаг тул хадгалахад сайн.
  • Орон байранд байгалийн гэрэл их тусах тусмаа сайн. Гэрэл гэгээгүй, бүүдгэр орчинд хүн тайван биш байхаас гадна стресст автдаг байна. Мөн гэрэл муутай орчин орон гэр болон хүмүүсийн энергид сөргөөр нөлөөлдөг аж.
  • Сайхан хөгжим, хүүхдийн инээд шуугиан, гэр бүлийн гишүүдийн баяр хөөрөөр гэр үргэлж дүүрэн байж гэмээнэ таны гэр дулаан, сайхан уур амсьгалтай болно.

​Эх сурвалж: www.golbis.com
Орчуулагч: Б.Байгалмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.