Том хөхнөөс болж спортод амжилт гаргаж чадахгүй байна гэнэ

Уг нь охид, бүсгүйчүүд бүгд л биеийн энэ хэсгээ аль болох том, гоё хэлбэртэй болгохыг мөрөөддөг. Гэвч үүний эсрэг бодолтой бүсгүйчүүд цөөнгүй юм байна. Жишээ нь, Бри-Энн Руссилло гэгч энэ бүсгүй. Тэрээр ММА-д тулалддаг нэгэн. Гэвч илүү амжилт гаргахад нь том хөх нь саад болж байгаа тухай ярьсан байна.

Тэрээр “Би тулаан болохоор л хөхөө шууд салгаад үлдээж чадахгүй. Миний хөх 5 кг гаруй жин татдаг. Турах гэж янз бүрээр үзэж багагүй амжилтанд хүрсэн ч хөхний хэмжээний талаар яагаад ч болохгүй байна” гэжээ. Ийнхүү том хөхнөөс бол тэрээр 65 кг хүртэлх жинд өрсөлдөн илүү өндөр амжилт үзүүлэх боломжоо алдан 70 кг-ийн жинд тулалдаад амжилт гаргаж чадахгүй байгаа юм байна.

Том хөх спортод амжилт гаргахад саад болж байсан иймэрхүү тохиолдол цөөнгүй. Олны анхаарлыг татаж байсан нэг жишээ бол румын теннисчин Симона Халепийн түүх. Тэрээр тун муугүй теннисчин байсан ч илүү өндөр амжилт гаргахад нь том хөх саад болж байна гэж үзжээ. Ингээд хөхний хэмжээ багасгах хагалгаа хйилгэсний дараагаар дэлхийн эмэгтэй теннисчдийн рейтингт дээрээсээ 2-рт ордог болсон юм.

лгэсний дараагаар дэлхийн эмэгтэй теннисчдийн рейтингт дээрээсээ 2-рт ордог болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.