Инстаграм-ын од Дэми Роуз
2017/10/11
Хайр сэтгэл зүрх сэтгэлд л оршдог
2017/10/12
Бүгдийг харуул

Хятад залуу украйн бүсгүйчүүдийг хятадуудтай ТАНИЛЦУУЛДАГ товчоо байгуулжээ

Мэй Айсы гэдэг энэ хятад залуу Чэндо мужид ажилчны гэр бүлд төржээ. Дунд сургуулиа тааруухан төгссөн ч гадаадад дээд боловсрол эзэмшихээр шийджээ. Ингээд хамгийн хямд төлбөртэйгөөр нь Украйныг сонгожээ. Эхэндээ энэ орныг Африкд байдаг гэж төсөөлж байжээ.

Украйны дээд сургуульд сурах нь санаснаас хялбар тусжээ. Төлбөр хямдаас гадна хичээлээр дардаггүй гэнэ. Суралцах нь бараг амралт шиг өнгөрчээ. Энэ үедээ тэрээр ирээдүйн эхнэр Дашатайгаа танилцжээ. Тэд теннисийн талбайд анх учирсан гэнэ.

Тэгэхэд Мэй 28 настай украйн охин 16-тай байсан гэнэ. Хятад залуу украйн охиныг эргүүлсээр эхнэрээ болгон авч суужээ.

Украйнд мөн нутагтаа муугүй хурим хийсний дараа хурмын болон бал сарын аялалын зургаа Вэйдо-гоор цацсан нь дорхоо л алдаршжээ. Үзэсгэлэнт европ эхнэртэй тэрээр хэдхэн хоногийн дотор Хятад даяар нэрд гарчээ.

Олон гоонь эрс түүнтэй холбогдож царайлаг украйн эхнэртэй болох арга туршлагаасаа зааж өгөхийг хүсэж гуйжээ. Энэ үед л түүнд Украйн-Хятадыг холбосон танилцах товчоо байгуулах бизнес санаа таржээ. Ингээд “Culove Dating Club”-аа байгуулжээ. Түүний товчоо нь чинээлэг хятад гоонь эрчүүдийг үзэсгэлэнт украйн бүсгүйчүүдтэй танилцахад зуучилдаг. Энэ товчоонд нь хадмын талын олон хүн ажиллаж муугүй цалин авдаг гэнэ. Эхнэрийх нь эгч Алёна хүртэл гудамжаар явж бүсгүйчүүдийг баян хятад эрчүүдтэй танилцахыг сурталчилдаг. Бүр 15-16 охидыг ч ятгадаг гэнэ.

Хятад нөхөртэй болохыг хүссэн бүсгүйчүүдэд зориулж хятад хэл ёс заншлын тухай хичээл заадаг.

“Culove Dating Club” товчоо жилд танилцах хэд хэдэн уулзалт арга хэмжээ зохиодог. Нэг удаагийн уулзалтанд доод тал нь 20-30 украйн бүсгүй оролцдог. Харин хятад эрчүүд 10-20 хүнтэй групп болж Украйнд ирдэг. Уламжлал ёсоор арга хэмжээний эхэнд украйн бүсгүйчүүд ээлж дараалан шатаар буухад хөтлөгч танилцуулгыг нь уншдаг.

Үүний дараа ширээнд сууж танилцан ярилцаж дараа нь бүжиглэдэг.

Мэйгийн хэлсэнээр Украйнд ийм төрлийн бизнес эрхлэх нь эрсдэл багатай ашиг ихтэй гэнэ. Бусад орнуудыг бодвол үндсэрхэг үзэл багатай тул дарамт шахалт бараг мэдрэгдэдгүй гэжээ. Нэг л удаа хэвлэлээр украйн бүсгүйчүүдийг бие үнэлэхэд зуучилдаг гэж шүүмжлүүлж байжээ. Дараа жилээс Беларусьд салбараа нээхээр төлөвлөжээ.

Гэхдээ түүний товчооны үйлчилгээ нь үнэтэй тул зөвхөн төлбөрийн чадвартай эрчүүд л хамрагддаг. Харьков хотод болсон 30 украйн бүсгүй оролцсон танилцах уулзалтын төлбөр нь 69 мянган юань буюу 10 мянган доллар болжээ. Байнгийн гишүүн нь 96 мянган юань/15 мянган доллар/ төлөөд жилийн найман удаагийн арга хэмжээнд орох эрхтэй болдог. Харин VIP гишүүн буюу 300 мянган юань төлсөн хятадад хүссэн украйн бүсгүйг нь олж өгдөг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *