БЗДХ-ын талаар хүмүүсийн боддог андуу ташаа бодол ЗӨВ/БУРУУ/

БУРУУ: Бэлгэвчтэй л бол бүх төрлийн БЗДХ-аас сэргийлж чадна.

ЗӨВ: Бэлгэвчтэй хэдий ч арьсаар шүргэлцэхэд халдварладаг өвчнүүд байдаг /өвчнүүдийг нэрлэх/. Мөн бэлгэвчтэй хэдий ч бусад ил шархаар ихэнх вирүсүүд халдварладаг. Жишээ нь, буйлнаас цус гарч байгаа тохиолдолд цусаар дамжих бүх халдварыг тусч болно. Мөн ил шарх, идээт үрэвслүүд сексийн үед хөндөгдөх тохиолдолд халдвар авах бүрэн боломжтой. Тэгээд ч сексийн үед бэлгэвч цоорох, урагдах магадлал … хувьтай байдаг.

БУРУУ: ХДХВ/ДОХ-той хүнтэй ойртож болохгүй

ЗӨВ: ХДХВ/ДОХ нь ахуйн замаар халдварладаггүй тул ийм халдвар тээж буй хүнтэй хамт амьдрахад асуудалгүй. Гагцхүү сойз гэх мэт ариун цэврийн хэрэглэлүүдээ хувааж хэрэглэхгүй байх, ил яр шарханд хүрэлцэхгүй байхад анхаарах ёстой.

БУРУУ: Тэмбүү өвчин ахуйн замаар халдварладаг

ЗӨВ: Тэмбүү бол зөвхөн бэлгийн замаар дамждаг халдвар. Өөрөөр хэлбэл халдвар дамжих замууд нь үрийн шингэн, цус, эхийн сүү. Тиймээс ахуйн замаар халдварлах боломжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.